Хүмүүс: Banks Tyra | |
Та бидний сайн танил “Америкийн шинэ топ модель” телевизийн реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгч Тиара өдгөө 35 настай.
Дэлхийн хамгийн хөөрхөн 50 бүсгүйн тоонд ордог тэрээр "Америкийн шинэ топ модел" нэвтрүүлгээс гадна "Тиара Банксын шоу" нэвтрүүлгүүдээрээ тус тус "Emmy Award"-аас шагнал хүртэж байсан авъяаслаг нэгэн. Тэрээр бас "Victoria Secret" ын хамгийн анхны өнгөт арьстай загвар өмсөгч байсан нэгэн. 2005 оноос загварын ертөнцөөс бүр мөсөн холдон телевизийн шоунд анхаарлаа хандуулж, үүнийхээ зэрэгцээ хэд хэдэн кино, телевизийн жүжигт тоглож авъяслаг жүжигчин гэдгээ ч харуулаад авсан. 35 настай супер модел Тиара 2008 онд олон зорилго өмнөө тавьсаны нэг нь гэр бvлтэй болох аж. Харин супер модель бүсгүй маань хань болох хүнээ одоо болтол олоогүй байгаа гэнэ. Хэдэн арван саяыг өдөртөө халаасалдаг Тиарад баян нөхөр хэрэггүй гэдгийг өөрөө онцолж хэлсэн аж.
www.Factnews.mn