Д.ОДОНГОО:Миний нийгэмдээ хийсэн тус багадаагүй

2008/10/24
Share |
Хүмүүс: Д Одонгоо | 
Д.ОДОНГОО:Миний нийгэмдээ хийсэн тус багадаагүй

 

Дээдсийн үсчин гэх тодотголтой Д.Одонгоотой уулзлаа. Мэдээж үйлчлүүлэгчид л түүнд энэ нэрийг хайрласан. Тэр дундаа олны танил одууд Д.Одонгоогоор үсээ засуулах сонирхол их байдагтаа энэ нэр холбоотой. Бидэнд үсний чиг хандлага, Vidal-ийн 10 жилийн ой гээд ярих зүйл мундахгүй их байлаа.

-Тантай уулзалгүй хоёр жил гаран болжээ. Тэр үед та томоо гэдэстэй байсансан. Сонсох нь ээ хүүтэй болсон сурагтай байсан. Хүү том болж байна уу?

-Хоёр жил гэдэг миний хувьд маш урт хугацаа байлаа. Хүүгээ АНУ-д очиж төрүүлэх гээд байж байхдаа өөрийгөө хөгжүүлж их ч юм мэдэж, сурч авлаа. Хүүгээ АНУ-д төрүүлэхээр шийдсэн нь манай гэр бүлийн хүний санаа л даа. Хүүгээ Америкийн иргэн болгож сурч хөдөлмөрлөхөд нь дээр юм болов уу гэж бодсон гэсэн. Харин хүүгээ сар хагас өөрөө асраад үйлчлүүлэгчидийнхээ хүсэлт шаардлагаар гэх үү дээ ажилдаа орсон. Залуу хүн тулдаа ядрахаа ч мэдэхгүй ажиллаж байна даа.

-20-иодхон хоногийн өмнө Монголын үсчин гоо сайханчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон шүү дээ. Танай Vidal-ийнхан  аргагүй л сайн байна лээ. Хамаг л медалуудыг нь хамж байгаа харагдсан?

-Монголын үсчин гоо засал хумс дизайн урлалын 19 дэхь их наадам өргөн хүрээтэй, маш амжилттай болж өнгөрсөн. Урьд урьдын оролцогчидоос хамгийн их оролцогч оролцсон нь их онцлогтой боллоо. Дэлхийн жишгээр болсон энэ уралдаанд манай салоны хамт олон 3 алт, 4 мөнгө 2 тусгай байрын шагнал авч амжилттай оролцлоо.

-Сая сонсох нь ээ Vidal sasoon маань энэ ондоо 10 жилийнхээ ойг хийх гэж байгаа гэнэ. 10 жилийн ой чинь яг хэзээ болох юм бэ. Таныг салоноо нээж байх үеийг мэдэх юм байна. Гэтэл тэр цагаас хойш 10 жил өнгөрчихсөн байна гэхээр цаг хугацаа гэдэг асар хурдан өнгөрдөг зүйл юм?

-Нээрээ л 10 жилийн хөдөлмөр, дурсамж, нөр их амжилт бүтээл маань маш хурдан хугацаанд болж өнгөрчээ. Энэ хугацаанд манай хамт олон чамгүй их амжилт гаргалаа. Үүний зэрэгцээ бидэнтэй 10 жилийн турш хамт байсан үнэнч үйлчлүүлэгчиддээ баярласан талархсанаа энэ далимд хэлье. 10 жил надтай хамт үнэнч ажиллаж сэтгэл зүрхээ нэгтгэсэн хамт олондоо ч баярлалаа. Бид 10 жилийнхээ ойн баярыг 11 сарын 14-нд хийхээр төлөвлөж байгаа. 10 жилийнхээ ойн хүрээнд гоёлын үсний засалтаар шоу үзүүлбэр бэлдэж байна. Өөрийгөө хүндэлдэг хүн бүхэн манай шоуг үзээсэй. Өнөө үед хүнийг өнгөөр нь угтаж, ухаанаар нь үддэг болсон. Үсчидийн дунд гоёлын засалтаар шоу үзүүлбэр хийсэн хүн урьд нь байгаагүй. Анхны үсний шоугаа би 1998 онд хийж байлаа. Энэ удаа 10 жилийнхээ ойн хүрээнд илүү сайхан шоу хийж үйлчлүүлэгчиддээ бэлэг баръя гэж бодож байгаа. Манай шоунд, гоёлын үсний засалтанд зориулаад Шилмэл загвар компаниа 100 гаруй платье оёж байгаа. Тэгэхээр бүсгүйчүүд маань гоёлын үс засалтыг тохирох платьетайгаа хараад тэр үдэш хүссэн платиа худалдаж авах боломж бүрдэх юм.

-Танай салоны хамт олон нийгэмд бүтээсэн сайн үйлийн аян ихийг хийдэг. Гэхдээ ард түмэн танай хийгээд байгаа сайн үйлийг чинь тэр болгон мэддэггүй. Тэгэхээр энэ бүхэн магадгүй таны даруу зантай холбоотой байх?

-Манай салоны хамт олон өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөвхөн орлого хөөцөлдөж ажилласангүй. Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн эмзэг давхрагад хандсан маш олон зүйл хийсэн. 11 000 хүний үсийг үнэ төлбөргүй зассан гавъяагаараа бид бахархаж өнөөдөр ойгоо нүүр бардам хийж гэж байна. Монголын залуучуудын холбоотой хамтраад Төв аймгийн Батсүмбэрийн асрахын өндөр настан ахмадууд, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн бяцхан хүүхдүүд, өнчин ядуу хүүхдүүд, хараагүй дүлий тахир дутуу иргэдэд хандсан маш олон буяны үйл, хамгийн сүүлд Монгол улсыг Ерөнхийлөгчийн ивээл дор болсон 1000 залуучуудыг дэмжих зорилгоор манай хамт олон залуучуудын үсийг үнэ төлбөргүй зассан гээд хийж бүтээсэн их ажлын амжилтыг маань түмэн мэдэж байгаа учраас бид заавал бид ийм юм хийлээ, тийм юм хийлээ гэж яриад өөрсдийгөө дөвийлгөхийг хүсдэггүй. 10 жилийнхээ ойг нүүр бардам угтаж байгаа минь л бидний бахархал.

-10 жил гэдэг бол бага тоо биш. Асар их түүх өгүүлсэн он жилүүд байдаг. Ер нь албан байгууллага бүр л ойгоо сайхан хийхийг боддог. Бодвол бэлтгэл ажилдаа орсон л байгаа байх. Ганцхан оройны 100 гаруй гоёлын засалтыг хийнэ гэдэг асар их хөдөлмөр шаардсан ажил?

-Бид гурван сараас бэлтгэл ажлаа эхэлсэн. Гол нь сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлээ хүмүүст харуулмаар байна. Энэ үзүүлбэрүүд нэг л удаа хийгдээд угаагдчихна. Үсний засалтыг тэр чигээр нь авч үлдэж чадахгүй учраас энэ нь маш том бүтээлүүд болно. Санаагаар болдог бол хүн бүрт л харуулмаар санагдаад байгаа.

-10 жилийн өндөрлөг дээрээс эргээд өнгөрсөн бүхнээ дахин нэг дурсаад суухад өнөөдрийн энэ амжилтандаа та сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд би үнэндээ завгүй ажиллаж амьдарч ирлээ. Хүүхэд гаргах 45 хоногийн хугацааны амралт оногдохоос өөрөөр амарч байсангүй. Зарим үед бүтэн өдөржин унтаж үзэхсэн гэж боддог шүү үнэнийг хэлэхэд. Залуу насанд завгүй ажиллах шиг сайхан юм алга даа. Үсчиний ажил хэцүү ажил. Өөрийн гэсэн салоноо нээгээд ажиллуулах энэ хугацаанд дарамт шахалт их байсан. Татвар түрээсээс эхлээд л төр засгийн зүгээс ямар ч дэмжлэггүй хавчигдмал  бизнесийн энэ орчинд бор зүрхээрээ л зүтгэсээр өдийг хүрлээ. За тэгээд өрсөлдөгч нарын хорон үг хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөс минь их хугаслах юм. 18 жил үсчин хийж, Монгол улсын мастер үсчин болохдоо би өөрийгөө шударгаар өрсөлдсөн гэж бодож явдаг. Одонгоо үсчин биш мэтээр хэвлэлээр захиалгаар бичүүлдэг. Миний 18 жилийн хөдөлмөрийг хааш нь хийчихээд намайг үсчин биш гэж хэлээд байгааг ойлгодоггүй. Миний нийгэмд хийсэн бүтээл тус маань багадаагүй.

-Мастер үсчид гээд зөндөө олон хүмүүс байдаг. Харамсалтай нь үсчин хүний хамгийн дээд цолыг авчихсан атлаа хүний үсийг эвдчихдэг мастерууд бас байх юмаа. Харин тэднийг аттестачлалаар цөөрүүлсэн сурагтай байсан?

-Монгол улсын мастер үсчин гэдэг маш том нэр хүнд. Тэмцээн уралдаанд орохгүйгээр, ажилласан жил байхгүйгээр, ямар нэгэн бүтээл хийхгүйгээр хэн дуртай нь аваад зүүчихдэг цол биш. Маш олон жилийн хөдөлмөр ур чадвар авъяас хөдөлмөрийн үр дүнд олддог цол. ҮХЯ, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр хоршоодын холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Мэргэжлийн үсчин гоо засалчдын холбоо гээд маш олон байгууллагууд нэгдэн Улаанбаатар хот дахь мастеруудын дунд аттестачлал явууллаа. Олон улсын түвшинд байх ёстой хэмжээнд нь үсчидийг байлгахын тулд энэ бүхнийг хийлээ. 46 мастер үсчинээс 12 хүн л мастерт тэнцсэн. Мастер үсчинийхээ болзолыг хангасандаа баяртай байна. Манай зарим үсчид хүний үсийг барьж аваад хүссэнээрээ тайрчихна гэж боддог. Үсчиний мэргэжил гэдэг наад зах нь гарын байрлал, хөлийн зогсолт хүртэл маш нарийн дэг журам, үйл ажиллагаатай байдгаараа гайхалтай. Гадаадын улс орнуудад хамгийн баян хүний тоонд үсчид ордог. Гэтэл манайд болохоороо их доогуур үнэлэгдээд байдаг.

 

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Çàêëàäêè ðîññûïü â Ìîðøàíñêå êðèïòîâàëþòà dash êðàí Ìýí êóïèòü Ãåðîèí Ìàóíò-Õîëëè êóïèòü çàêëàäêó Êîêàèí Купить Снег Удачный Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Ñûêòûâêàðå Êîâðîâ êóïèòü çàêëàäêó VHQ Cocaine 98% Colombia Ñåðæèïè êóïèòü Cocaine êóïèòü îíëàéí çàêëàäêó â Òåìíèêîâ Ìîñêâà Ùóêèíî êóïèòü Mephedrone (4mmc, ìÿó) Çàêëàäêè MDMA â Ëàèøåâå êóïèòü íàðêîòèêè Ìîñêâà Ìåäâåäêîâî Ñåâåðíîå Ãîðíîçàâîäñê êóïèòü VHQ Cocaine 98% Colombia Экстази отзывы Òþìåíñêàÿ îáë. êóïèòü Ìåòàäîí êóïèòü Øèøêè Ñðåäíåêîëûìñê Âåñåë êóïèòü Ãåðîèí Âèòåáñêàÿ îáë. êóïèòü Cocaine Как сделать удостовРµÑ€ÐµÐ½Ð¸Ðµ BRASILIA 25 SPICE | Òêàíè Good Ñëàíöû êóïèòü çàêëàäêó Êîêàèí Êóïèòü ýêñòàçè â Áèêèí êóïèòü Ýêñòàçè Ìîðøàíñê Ìîñêâà Ïîêðîâñêîå-Ñòðå
IP:185.252.187.222  2018-08-25 18:00:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.