Малайзын Ерөнхий сайдын орлогч Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбоотой

2008/10/25
Share |
Малайзын Ерөнхий сайдын орлогч Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбоотой

Малайзад амь үрэгдсэн Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Ерөнхий сайдын орлогч Нажиб Тун Абдул Разакийг энэ аллагад холбоотой болохыг баталсан нэгэн баримтыг "Malaysia Today" сонин өнгөрсөн бямба гаригийн дугаартаа нийтэлжээ.

Тус сонин энэ явдал болсон vеэс эхлэн хэргийн тухай эрэн сурвалжилсан нийтлэл олонтаа гаргаж, Нажиб Разакийг энэ хэрэгт холбоотой гэдгийг анх олон нийтэд

мэдээлж байсан. Одоо тус сонины эрхлэгч Ража Петра нь "Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг там руу илгээе" нэртэй нийтлэл бичсэнийхээ төлөө шvvгдэж байгаа юм.

Тэрээр Нажиб Разакийг эхнэрийнхээ хамт энэ хэрэгт оролцсон гэж бичсэнийхээ дараа саатуулагдсан юм. Хэрвээ түүний буруутайг шvvх батлах юм бол гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх юм байна.

Нажиб Разак болон Абдул Разак Багиндагийн өмгөөлөгч Дато Шафий Абдулла нарын хоорондоо харилцан бичсэн гар утасны мессэж дээрх мэдээллийг нотолж байгаа юм. Хэрэг гарсны дараахан буюу 2006 оны наймаас арваннэгдvгээр сарын хугацаанд дээрх хоёр хүний хоорондоо илгээсэн мессэжийн зарим хэсгийг дор нийтэллээ.

 

2006-08-11

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Өнөөдөр мөрдөн байцаагчтай уулзлаа. Р.Багиндагийн байдал ноцтой байна. Гэхдээ санаа зоволтгvй. Та Багиндатай шүүх дээр уулзаж болно.

2006-09-11

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Өнөөдөр тантай уулзах хэрэгтэй байна.

Нажиб Разак: Өнөө орой 6:30-д манай гэрт уулзъя.

2006-10-11

Нажиб Разак: Багиндагийн тухай шинэ мэдээ байна уу.

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Тvvнийг гаргаж авахаар ярилцаж байна. Бүх юм төлөвлөөний дагуу явагдаж байна.

Нажиб Разак: Баярлалаа. Эхнэрийнх нь хэлж буйгаар бол тэр их стресстэй байгаа гэсэн. Суллагдвал сайнсан. Тvvнээс ДНК-ийн шинжилгээ авсан тухай телевизийн мэдээнээс харлаа. Ингэх шаардлагатай юм уу.

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Тийм ч чухал биш.

2006-11-11

Нажиб Разак: Суллагдах найдвар байна уу

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Суллагдах байх аа. Гэхдээ цагдаагийнхан хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараа хяналтад байгаа учраас шууд гаргаж чадахгүй байх шиг байна. Сvvлийн хэдэн өдрийн мөрдөн байцаалтад Р.Багиндаг хэргийн газар байсан гэдгийг би хүчтэй эсэргүүцсэн. Цагдаагийнхан ч түүний ДНК-ийн шинжилгээнд ач холбогдол өгөхгvй байна.

Нажиб Разак: Би өнөөдөр оройн 18 цагт чамтай Тамайд уулзъя.

2006-11-15

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Бүх зүйл төлөвлөсний дагуу болж байна. Хоёр эрэгтэй цагдаа аллагад сэжиглэгдэж байгаа. Хэргийн газар байсан сэжигтний тоонд Багиндагийн нэр ороогvй. Манай дөрвөн өмгөөлөгч энэ хэрэг дээр анхааралтай ажиллаж байгаа.

2006-11-16

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Би шүүх дээр байна. Хэлэх зүйл байна уу

Нажиб Разак: Өнөөдөр хэвлэлийнхэнд ямар нэг зүйл хэлээд хэрэггүй. Би дараа нь тайлбарлая. Багиндад урьдчилсан байдлаар ял тулгаж магадгүй. Гэхдээ үүгээр бүх зүйл дуусахгүй.

 

Багиндагийн өмгөөлөгч Шафи: Та Юсофф Зайнал Абидинтай ярьж vзвэл тун хэрэгтэй байна. Тэр парламентын гишvvдээс хамгийн өндөр хуулийн мэдлэгтэй нь. Тvvнд Р.Багиндагийн эсрэг баримт байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Нажиб Разак: ОК. Би оролдоод vзье. Харин Багиндагийн эхнэрийг тайтгаруулж байгаарай. Эдгээр мессэж Нажиб Разак энэ хэрэгт нэлээд чухал нөлөөтэй хvн болохыг харуулж байгаа юм. "Багиндад урьдчилсан байдлаар ял тулгаж магадгvй. Гэхдээ vvгээр бvх зvйл дуусахгvй" гэж бичсэнээс харвал Ерөнхий сайдын орлогч шvvхээс ямар шийдвэр гарахыг мэддэг төдийгүй, тэр шийдвэрт нь нөлөөлж чадахуйц эрх мэдэлтэй болох нь ил байна.

 

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.