Alicia Keys AMA-д хамгийн олон номинацид нэр дэвшжээ

2008/10/25
Share |
Хүмүүс: Keys Alicia | 
Alicia Keys AMA-д хамгийн олон номинацид нэр дэвшжээ

Грэммийн шагналт дуучин Alicia Keys 2008 оны American Music Awards буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд нийт таван номинацид нэр дэвшсэн байна.Энэ удаагийн наадамд тэрбээр хамгийн олон номинацид нэр дэвшсэн уран бүтээлч боллоо. Харин түүний араас Британийн Coldplay хамтлаг болон эртний рокерууд болох Eagles хамтлагууд тус тус дөрвөн номинацид нэр дэвшсэн бол супер од реппер Lil Wayne болон R&B хит дуучин Chris Brown нар тус бүр гурван номинацид өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн дээр дурдсан таван уран бүтээлч бүгд хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны шилдэг уран бүтээлч”-ийн номинацийн төлөө өрсөлдөж байна.

Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол ирэх арваннэгдүгээр сарын 23-нд Лос-Анжелес хотын Nokia театрт болох юм. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд урлагийн тэргүүн одод болох Jonas Brothers, Rihanna, Taylor Swift, Ne-Yo, Pink, the Pussycat Dolls болон тайзнаа эргэн ирсэн New Kids on the Block хамтлагийнхан ая дуугаа өргөх ажээ.

Эх сурвалж:Зууны мэдээццээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.