Мадридын мастеруудын тэмцээн үргэлжилсээр байна

2008/10/25
Share |
Хүмүүс:
Мадридын мастеруудын тэмцээн үргэлжилсээр байна

2008 оны АНУ-ын нээлттэй тэмцээний дэд аварга Британийн теннисчин Энди Муррей Мадридын мастеруудын тэмцээний гуравдугаар тойрогт шалгарсан бол Италийн Симон Болелли мөрний гэмтлийн улмаас тэмцээнийг орхилоо. Дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдээд буй Муррей, 43 дугаарт бичигдсэн Болелли нар хоорондоо учраа таарч тоглосон бөгөөд хоёрдугаар үеийн дунд үеэс тоглолтыг зогсоосон байна.Муррей дараагийн тойрогт Хорватын теннисчин Марин Чиличтэй өрсөлдөх юм. Чиличийн хувьд тэмцээний хоёрдугаар тойрогт Испанийн Фернандо Вердаскотой тоглож, 6-2; 6-3 харьцаатай ялжээ.

Мөн энэ өдөр Францын тамирчин Гиллес Саймон АНУ-ын шилдгүүдийн нэг Жеймс Блейктэй тоглож, 3-6; 6-1; 6-4 харьцаатай хожсон бол түүний нутаг нэгт Гаель Монфилс Италийн хүчирхэг теннисчин Фабио Фогниниг 6-2; 6-4 харьцаагаар буулгаж авчээ. Монфилс энэ жилийн Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан билээ. Түүнчлэн АНУ-ын тамирчин Робби Жинепри Францын теннисчин Майкл Льодраг 6-4; 6-4 харьцаатай хожсоноор гуравдугаар тойрогт өрсөлдөх эрхтэй болжээ.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.