С.Баярын “Бялуу хуваарилалт” хоёр дэд сайдын тохироогоор vргэлжилж байна

2008/10/25
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.Баярын “Бялуу хуваарилалт” хоёр дэд сайдын тохироогоор vргэлжилж байна

Цомхон чадварлаг Засгийн газрыг бvрдvvлнэ гэдгээ анх Ерєнхий сайд болоод л амлаж байсан С.Баярын амлалт талаар болж эхэллээ. "Хоёр нам хамтарсан учраас бvтэц бvрэлдэхvvнээ хамтдаа ярьж шийдэх ёстой" гэсэн Ерєнхий сайдын vгний ард vнэн хэрэгтээ бvтцийг цомхон болгож чадахгvй гэдэг vг нь эртнээс дагасаар ирсэн гээд хэлчихэд буруудахгvй. Єнгєн дээрээ 13 яамыг 11 болгож цомхотгосон гэх боловч vнэн хэрэгтээ Засгийн газрын бvтэц бvрэлдэхvvнд ямарваа нэгэн байдлаар єєрчлєлт орохгvй нь. Ингэж хэлэхийн учир нь яамдын болоод агентлагуудын бvтэц Тэргvvн шадар сайд, Шадар сайд нарын эрх vvргийн хvрээнд хэлэлцэгдэж байгаа энэ vед хоёр яамдыг нэгтгэж бий болгосон Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг эрчим хvчний яам, Хvнс хєдєє аж ахуй хєнгєн vйлдвэрийн яамдыг хоёр дэд сайдтай болгох тухай асуудал яригдаж эхлээд байгаа аж. Дэд сайдууд хуучин тус тусдаа байсан яамны асуудлыг нэг нэгээрээ хариуцахаар энэ асуудлыг оруулж байгаа нь энэ. Хоёр намын хийсэн энэхvv тохироо батлагдах нь тодорхой гэх бєгєєд нэрээ дэвшvvлж байгаа дэд сайдын суудал горилогчдын тоо ч тоймоо алджээ. Yнэндээ энэхvv бvтэц батлагдвал байшин барилгыг нь л нэгтгэснээс биш бялуу хуваарилалтын хувьд онцын єєрчлєлт гарахгvй нь ойлгомжтой болж байна.

Салбарын сайдын доор дэд сайд гэх албан тушаалыг хэзээнээсээ л хийгээд байх ажилгvй, vvрэг хариуцлага ч vгvй, машин унаж, цалин авахын тулд л батлагдсан албан тушаал гэдгийг мэдэхгvй хvн бараг байхгvй. Ажилтай ч юм шиг ажилгvй ч юм шиг энэхvv албан тушаалын доор бас л хийх ажилгvй шахам тєрийн нарийн бичгийн дарга гэгч албан тушаал шинэ Засгийн газрын vед мєн л уламжлагдахаар тєлєвлєгєєнд оржээ. Ингээд бодохоор С.Баяр сайд "бялуу хуваарилах" ажилдаа багагvй гаршиж байгаа нэгэн гэдгийг харуулах мэт. Уг нь шинэ Засгийн газрын бvтэц бvрэлдэхvvн аль хэдийн батлагдаж дэд сайдууд ажилдаа /хийх ажилгvй ч гэсэн /орох хугацаа аль хэдийн болсон. Яамдаа хувааж сайдуудаа томилсоныхоо дараахан Ерєнхий сайд хэлэхдээ "Дэд сайд болоод бvтцийн асуудлыг хугацаа алдахгvйгээр шийднэ" гэж байсан боловч хэд хэдэн ч удаа тодорхойгvй шалтгаанаар хойшлууллаа. Хамгийн сvvлд л гэхэд тэрбээр АНУ-руу НVБ-ын ассемблейд оролцохоор явахдаа л "Би ирэнгvvтээ дэд сайд нарын асуудлыг шийднэ.

15-ны дотор бэлэн болчихно" гэж амалж байсан ч мєн л хойшлуулж "Солонгос яваад ирсэнийхээ дараа шийдчихье. Тэр болтол Засгийн газрын мєрийн хєтєлбєрийг бэлэн болгобд байж бай" гэсэн vvргийг кабинетийнхандаа єгчээ. Ингээд бодохоор дэд сайдуудын нэрс Ерєнхий сайдын хармаанд яваа бєгєєд тэрээр хуваарилалтаа хараахан хийж амжаагvйгээс ийнхvv хойшлуулж байна гэх хардлагыг эрхгvй тєрvvлж байна. Тэгээд ч С.Баярын хувьд ганцаарчилсан тоглолтыг хийж, шийдвэрийг дангаараа гаргадаг нэгэн гэдгийг улстєрийн хvрээнийхэн тєдийгvй олон нийт мэддэг болсон нь энэхvv хардлагыг улам лавшруулж байгаа нь ойлгомжтой. Хэрвээ Ерєнхий сайд бvтцээ баталж бvрэлдэхvvнээ батлах юм бол хамтарсан Засгийн газрыг байгуулалцсан АН-ын дарга ямар vvрэгтэй оролцох вэ гэдэг асуудал тулгарч байна. АН-ын дарга, Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг зєвхен нам доторх фракцийнхаа тэнцвэрийг олж дотоод зєрчлєє хуцатгахгvй шиг асуудлыг зохицуулахад л голлох vvргийг гvйцэтгэнэ.

Харин АН дотрох фракцууд бvгд л намын даргадаа тулгалт хийж дэд сайдын албан тушаалыг шаардаж байгаа бєгєєд дэд сайд болохоор яригдаж байгаа хvмvvсийн тоо хэдийн 30 хол давсан гэх мэдээлэл байна. МАХН-д ялгаагvй дэд суудлын суудал горилогсдын тоо АН-аас их vv л гэхээс биш багасахгvй, сонгуулийн vеэр ялалт авчирахад хvчин зvтгэсэн, ажил албагvй хоцорсон С.Баярын хvмvvсээс гадна Ерєнхийлєгчийн залуус ч тоймгvй гэдгийг эх сурвалжууд єгvvлж байгаа юм. Ямартай ч тодорхойгvй хугацаагаар хойшлогдоод байсан дэд сайдуудын суудал ойрын vед шийдэгдэх нь тодорхой боллоо. Энә сургаар назгай байсан дэд сайдын суудал горилогчид ч тvрvvчээсээ хєдєлгєєнд орж эхэлжээ.

Учир нь одоо яригдаж байгаа дэд сайдын суудлуудад дор хаяж хоёроос таван хvн єрсєлдєж байгаа нь нам доторх бvлэг фракцуудын зєрчлийг ч улам хурцатгаж мэдэхээр болоод байгаа юм. Гэхдээ ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар мєрийн хєтєлбєрєє баталсаны дараа бvтцээ шийдэж дэд сайдуудаа томилно гэдгийг албаны эх сурвалж vгvйсгэхгvй байна. Одоо батлагдсан яамдын хувьд МАХН-аас томилогдсон сайдтай яамны дэд сайдад АН-аас дэд сайдыг тавих ба АН-аас сонгогдсон сайдтай салбарын дэд сайдыг хувьсгалт намаас томилох гэхчлэн сєєлжvvлж тавихаар яригдаж байгаа аж. Хоёр дэд сайдтай гурван яамын хувьд нэг нь АН-аас нєгєєх нь МАХН-аас тавигдана гэсэн тохироо ид яригдаж байгаа нь ирэх долоо хоногийн улстєрийн гол vйл явдал болох нь тодорхой боллоо.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ДетализР°Ñ†Ð¸Ñ звонков Теле2 и Ð Ð°ÑÐ¿ÐµÑ‡Ð°Ñ ‚ка СМС Теле2 чужого номера Купить закладкР¸ россыпь в РославлРµ ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон VHQ Ясна купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:185.46.84.181  2018-07-30 23:49:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.