Асашёорюv Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зvрхэнд минь л эгшиж байдаг юм шvv дээ

2008/10/18
Share |
Асашёорюv Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зvрхэнд минь л эгшиж байдаг юм шvv дээ

“Зууны шуудан” сонин “Ярилцъя” буландаа Мэргэжлийн сумогийн ертєнцийн єнєє цагийн “Хаан”, дэлхийн супер од Асашёорюv Дагвадоржийг урьж халуун дулаан, илэн далангvй, чин сэтгэлийн яриа єрнvvллээ.Тэр урьд ємнє нь хэзээ ч энэ тєвшинд дотоод сэтгэлээ нээж байгаагvй юм. Ингээд та бvхнийг бидний ярианд анхаарлаа хандуулахыг хvсье.-Эрхэм Ёкозvна, та єнєєдєр ахиад л дуулиан шуугиан дунд зогсож байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд таны тухай ээлжит сенсаациар амьсгалж байгаа энэ єдрvvдэд та эх орондоо ирлээ. Зодог тайлаагvй байгаа Ёкозvна шvvхийн танхимд єєрийн биеэр очиж мэдvvлэг єгсєн анхны тохиолдол энэ боллоо гэдэг vнэн vv?
-Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцчихье, тэгэх vv.
-Уучлаарай. Танд намрын мэнд хvргэе. Эх орондоо тавтай морилж байна уу. Би жаахан ёсгvй аашилчих шиг боллоо?
-Эх орондоо ирээд хоёр хонож байна. Монголынхоо энэ сайхан намрыг зvрх сэтгэлээрээ мэдрэх, тэрэнд автах, энэ мэдрэмжээсээ болоод зарим талаар бvх юмыг мартах сайхан байна. Та бvхэн мэдэж байгаа. Миний бэртэл сэдрээд барилдаанаа vргэлжлvvлэлгvй завсарласан. Сайн эмнvvлэхгvй бол vнэхээр болохгvй байна. Биеийн энэ байдлаас болоод сумо бєхийг шимтэн vздэг, тэр дундаа намайг чин сэтгэлээсээ хайрлаж дэмждэг фенvvддээ сайхан барилдаан vзvvлж чадахгvй сvvлийн vед жаахан гундаагаад байна уу даа гэсэн бодол тєрж байна. Тэднийхээ хайр хvндэтгэлийг тээж явах асар их хариуцлага надад оногддогийг би мэддэг. Урьд нь ч тийм байсан. Цаашдаа ч тийм байна. Энэ удаа vнэхээр бэртлээ сайн эмчлvvлэхгvй бол болохгvй байна. Тийм ч учраас нутгаа зорьж ирлээ. Эмээр эдгэдэггvй юмыг эх орон, эх нутаг илааршуулчихдаг нэг сонин зvй тогтол байдаг л даа. Энэ бол vгээр тийм амар илэрхийлэгдчих зvйл бас биш бололтой. Эх орондоо ирсэн зорилго маань vндсэндээ энэ. Юун тvрvvн бэртлээ эдгээх, гараа эдгээхийг зорьж байна даа. Хэдий єндєр хєгжилтэй харийн орон сайхан ч хvн нас тогтохын цагт эх нутгаа л гэж тэмvvлдэг. Адгуус хvртэл газрын холоос нутгаа гэсээр гvйж ирдэг биз дээ. Ер нь хvн чинь энэ хорвоо дээр заяасан бас л нэг тєрлийн адгуус шvv дээ.

-Манай 28-хан настай, бас тэгээд vргэлж асч байдаг их аваргын амнаас хэтэрхий буурьтай vг унаж байгаа юм биш vv. Нас тогтохоороо…гээд л ярьсан чинь тан шиг дvрэлзсэн хvнтэй хоршихгvй сонсогдож байна?
-Яахав ээ, гал халуун амьдрал vргэлжилж байна. Асч байна. Дvрэлзэж байна. Мэдээж єєрийнхєє талбар дээр тэр эрэмгий чанар, ялалтын тєлєє дvvлэн тэмvvлдэг араншин энэ биенд байдаг боловч хvн гэдэг амьтан чинь эргээд хvнийхээ ертєнцєд бууж ирдэг учраас тэрийгээ чагнаж, мэдэрч, ялгаж салгаж байхгvй бол болохгvй биз дээ. Тэр чигээрээ л нэг их аймаар амьтан яваад байж болохгvй биз дээ.

-Мэдээж тэгэлгvй яахав. Магадгvй бид хvнийхээ хувьд туулж яваа амьдралыг тань бодож vзэхгvй, vргэлж амжилт нэхэж байдаг байх л даа?
-Бидний амьдарч байгаа энэ зууны хурд, хєгжил эргээд сул талаа vзvvлж эхэлж байна л даа. Мэдээллийн гvйцэгдэшгvй хурд ноёрхож байна. Нэг секунд ч алдалгvй хэвлэл мэдээллийн технологи ажиллаж байдаг болж. Алхам тутам маань та нєхдийн хараанд. Тэглээ, ингэлээ гээд л бичээд байдаг. Гэхдээ гаднаас нь. Магадгvй миний дэвжээн дээрээс та бvхэнд харуулдаг тэр характер сонин байдаг байх л даа. Дагвадорж гэдэг аварга тэр газрын дэвжээн дээр сая сая нvдний ємнє єєрийнхєєрєє єєрийгєє ирлээд л…тийм vv. Энэ аваргын гаргаж байгаа тэр араншинг хvн болгон єєрийнхєєрєє дvгнэдэг байх. Гэхдээ єнєєдєр миний энэ дотоод ертєнцийг нээсэн хvн ховор л доо. Би ингэж хамаагvй єєрийгєє нээхийг хvсч байгаагvй. Яг vнэндээ єнєєдєр тантай хийж байгаа энэ уулзалтаар, та бид хоёрын дунд єрнєж байгаа энэ яриагаар танай сониноор дамжуулж миний талаар энэ гадуур явж байгаа элдэв бvх асуудлуудад delete хийе гэж хvсч байна. Єнєєдєр хоёулаа илэн далангvй сайхан яръя.

-Монголын олон сод аавын хvvтэй ярилцлагын ширээний ард сууж байлаа. Гэхдээ та бол vнэхээр миний ярилцахыг хvсч байсан баатар. Надад итгэж, ийм сайхан боломжийг олгосонд баярлаж байна?
-Та намайг ямар хvн бэ гэдгийг миний дотроос ухаж ав. Би таны ємнє єєрийгєє илэрхийлэх гэж бас чадах чинээгээрээ оролдъё, тэгэх vv.

-Єєрийг тань их сонин хvvхэд байсан гэж сонсч байсан. Ардчиллын салхи нємєрч, монгол оронд нийгмийн том шилжилт хийгдсэн vетэй таны бага нас давхацсан. Картын барааны дугаар дэлгvvрvvдийг нураах шахаж байсан тэр vед таныг дайрч ороод хєгшчvvлд юмыг нь авч єгдєг байсан гэж хуучны нэгэн анд тань дурсаж байсан юм. Цаг vе нь ч сонин, таны тэр vйлдэл ч сонин ?
-Би цаг vеийн сонин сонин тодотгол vеvдийг єєрийнхєєрєє туулж гарснаар их бахархаж явдаг. Бод л доо. Би хичнээн залуу ч гэлээ социализм гэдэг нийгмийг vзсэн л байхгvй юу. Тэрний сургаалийг сонслоо. Дараагийн цоо шинэ ертєнц орж ирлээ. Тэр нийгмийнх нь хатуу хєтvvг бас биеэрээ мэдэрлээ. Хvн гэдэг амьтан єєрийнхєє чадлаар, єєрийнхєє ухаанаар, єєрийнхєє авъяасаар гарч ирж чаддаг энэ нийгмийн мєн чанарыг амсаж туулж явна. Манай аав ээжийн vед ийм нийгэм байсангvй. Энэ нийгэм бол хvний тэмvvллийн нийгэм гэж би боддог. Манай улс орон хvнд vеийг туулж vзсэн. Гэхдээ бид хэзээ ч сэтгэлээрээ єлсєж vзээгvй ард тvмэн байхгvй юу. Тэр шинж чанараасаа ч болдог уу их єгєємєр. Жаахан олсон юмнаасаа бусдадаа єгєх гэдэг. Заавал нэгэндээ илvvчлэх гэдэг. Єнєєдєр энэ чанар маань харин манай хvмvvст байна уу, vгvй юу. Надад бол байнаа. Хар бага наснаас л байсан. Цаашдаа ч байх болно. Хажуу айлд нэг ядарсан хєгшин байхад тал талхаа барьж ороод хувааж иддэг. Эргээд нэг ороход нєгєє хєгшин маань таван чихэр олчихоод тэрийгээ надад єгєх гээд нандигнаад хадгалчихсан сууж байдаг. Би тийм л нийгэмд хvн болсон шvv дээ. Тэр vзлээрээ л тэр vед тэгж явахгvй юу.

-Атаман ч байсан байх ?
-Атаман ч гэж юу байхав. Хєдєлгєєнтэй л хvvхэд байсан. Гэхдээ хоргvй хvvхэд байсан шvv. Сайн эцэг эхийн буянаар буруу зєрvv ч явчихаагvй. Гэхдээ хvvхэд нас юм чинь сахилгагvйтэх юм байлгvй яахав. Тэр vеийн манай нийгэм vнэхээр ороо бусгаа болчихсон байсан л даа. Картын бараанд шилжчихсэн. Хєл толгойгvй юм болж байсан. Нэг єдєр явж байсан чинь дэлгvvрийн гадаа нэг эмээ амьтны хєлд vрэгдчих гээд сууж байсан. Би хэдэн найз нартайгаа явж байсан юм. Би тийм юмны хажуугаар зvгээр юу ч болоогvй юм шиг єнгєрчихєж чаддаггvй хvvхэд байсан л даа. Миний зан характер байгаа нь л тэр. Тэгээд би тэр эмээд тусласан. Хvмvvсийн урсгал дундуур дайрч ороод эмээгийн юмыг авч єгсєн. Тэр дурсамжаа би ч мартаагvй. Арай дэндvv байсан л даа. Хvн єлсєхєєрєє араатан болдгийг би тэгэхэд харсан.

-Одоо танд тэр vеийн єгєємєр, зєєлєн чанар бий юу. Хvн их хэврэг амьтан шvv дээ. Алдар нэр, цагийн аясанд гайхалтай эвдэрдэг ?
-Би хэдийгээр нэр алдрын єндєрлєгт хvрсэн ч хvнээ алдаагvй л дээ. Монголын нэг сайхан vг байдаг. Тэнхлvvн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла гэж. Манай сумод олон монгол байна. Бєхчvvдийн хvvхдvvдээс ч очиж л байна. Аль болох дэмнэхийг л хичээдэг. Яагаад гэвэл энэ замыг би єєрийнхєє биеэр туулж ирсэн учраас. Мэдээж дараа дараагийн vе ч ингэж туулах нь гарцаагvй. Миний хувьд тэр vед надад татаас ерєєсєє байгаагvй. Хvнд хатуу замыг єєрєє л туулж, єєртєє дараа дараагийн замыг нээж ирсэн. Тийм болохоор тодорхой vеэ туулахад нь дvv нартаа туслахыг боддог. Гэхдээ бас нэг зангараг гэж юм байх ёстой.

-Тэр ч тийм байх шvv?
-Уруу гундуу таарвал нэг хоолонд оруулаад, санаа сэтгэлийг нь засах ч юм уу, бас нэг уранхай ханзархай кимонотой явахад нь сайхан кимоно хийлгээд єгєх ч юм уу. Тийм зэргийн нємєр жудаг гаргалгvй яахав. Гэвч хvмvvст vзvvлж байсан тусламж, гаргаж байсан сэтгэл болгоноо яриад явахыг би хvсдэггvй.

-Тvрvvн таны яриан дотор надад татаас байгаагvй, би єєрийнхєє зам мєрийг єєрєє л олсон гэсэн vг орж ирлээ. Таныг очиход кекvшюзан Батбаяр нэлээн хєлєє олчихсон байсан юм биш vv. Тvvний зvгээс ямар нэгэн дэмжлэг, нємєр нєлєє байсан уу?
-Мэдээж цолтой бєх, цолгvй бєх хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Хэл ус, ёс жаягаас авахуулаад эхний vе хvнд шvv дээ. Энэ ойлгомжтой. Гэхдээ тэр хvн миний ємнєєс барилдаагvй. Би Батбаярын ємнєєс барилдаагvй. Зам замаараа л явж байгаа. Туулаад ирсэн амьдрал, дийлээд ирсэн амьдрал. Энэ амьдрал минь тэр чигээрээ л тvvх болоод vлдэж байгаа шvv дээ. Мэдээж баяр хvргэе гээд гар барих тохиолдол байлгvй яахав. Хvний харьцаа юм чинь. Мэнд устай явна. Гэхдээ энэ даваад, ялаад, дийлээд, эзлээд ирсэн нь бол зєвхєн миний л амьдралын зорилго байсан. Би залуу хvн л дээ. Гэхдээ бас єєртєє арай л хvнд ачаа vvрч яваа юм уу гэж єєрийгєє боддог л юм. Єєрєєр хэлбэл миний хатан зориг намайг энэ хvртэл авч ирлээ. Нєгєє эр хvн зоригтой бол чоно юу гэдэг билээ…Би дандаа тэгж єєрийгєє ирлэдэг байсан. Би заавал ялах ёстой гэж. Ингэж л би тэр vеэс єнєєдрийн єдрийг хvртэл явж ирсэн.

-Та бол манай нэртэй бєхийн гэр бvлд тєрж єссєн хvн. Гэхдээ єнєєдрийн супер од Дагвадоржийн амжилтын хэдэн хувь тэр удам судартай холбоотой бол?
-Тэр сайхан аав ээжийн ачлал буян, хайр энэрэлд багтаж, тэр сайхан хvмvvсийн генийг шингээж тєрсєндєє би бахархдаг. Тэр дундаа намайг энэ хорвоод тээж тєрvvлсэн ээждээ асар их баярлаж явдаг. Аавыгаа орхиж байгаа юм биш шvv. Гэхдээ миний дотоод чанар ээжтэйгээ их ойролцоо л доо. Манай аав бол тээврийн жолооч хvн байсан. Холын замд л гараад єгнє. Бид ээжийнхээ хатуу гараар л хvн болцгоосон. За, тэгээд миний vргэлж єрсєлдєгч байж ирсэн гурван сайхан ах минь байна. Би нээрээ их сонин байдлаас замаа сонгож байсан юм ш дээ. Энэ ярианд хамаагvй ч байж магадгvй. Анх манай хоёр ах чєлєєтєєр яваад л. Аймаар мундаг болцгоогоод л. Тэгээд яахав хvvхэд юм чинь би сахилгагvйтэж байгаад зодуулна.

-Сумъяабазар, Сэржбvдээ хоёрт ?
-Тэгэлгvй яахав. Тэгээд vймvvлж байгаад авахуулаад ирэхээрээ бодож байгаа юм л даа. За, энэ хоёртой ингэж явах юм бол насаараа дээрэлхvvлэх юм байна. Тийм учраас энэ хоёроос шал ондоо юмаар хєєцєлдєе гэж. Хvvхдийн санаа ш дээ. Би тийм сонин бодолтой хvvхэд байсан байхгvй юу. Тэгээд би жудог сонгож байсан. (инээв) Хєгжилтэй байгаа биз. Гэхдээ тухайн vед тийм шийдвэр гаргаж байна гэдэг єєрєє юм хэлж байгаа биз дээ. Энэ шийдвэр намайг vнэхээр л тэс єєр сонголтыг хийлгэж байсан байхгvй юу.

-Сумогийн хатуу дэвжээнээс халираад орхиё, буцъя гэж няцах vе танд ер нь байсан уу. Мэдээж анхны, тэр балчир ахуй vед шvv дээ?
-Мэдээж бvрэн гvйцэд ухаан суугаагvй бага балчир насанд шантрах юм байлгvй яахав дээ. Нутгаа санах, гэр орноо, ах дvvгээ санаад сэтгэл эгших vе байсан. Гэхдээ би бол тэрэн дээр нэг их туйлдаагvй шvv. Яагаад гэвэл намайг анх Буянт-Ухаа дээр гаргаж єгч байхдаа харж байсан ээжийн минь харц надад одоо хvртэл харагддаг. Намайг ширтэж байсан ээжийн минь нvд миний дотроос ерєєсєє гардаггvй. Одоо хvртэл надад тэр харц хvч тэнхээ єгдєг. Би хvний нvдийг харах их дуртай. Хvний нvд бvх юмыг нь илтгэж байдаг. Тэр хvний талаарх бvх зvйлийг нvд нь хэлж байдаг. Ээжийн маань тэр vед надад нvдээрээ хэлж байсан vг, єгч байсан хvч намайг тэнд амьдруулсан. Би чинь дунд сургуулиа Японд дуусгаж суралцсан шvv дээ. Манай сургууль чинь япондоо хамгийн чанга дэглэмтэй, догшин сургууль байхгvй юу. Би тэр сургуульд орсондоо л єдий хvртэл явж байна гэж одоо хааяа боддог. Маш чанга, ерєєсєє хагас цэргийн зохион байгуулалттай. Гэртээ харина гэж байхгvй. Манай єєрийн сумогийн багш ширvvн хvн. За тэгээд хєгтэй дєє. Эхлээд андуурч байгаа юм. Єє, амархан юм байна. Би ёстой гvйж гараад л ялна гэж харж байгаа байгvй юу. Байхгvй, гvйж гараад л саваад унаж байгаа юм л даа. Би чинь бvх vсэг мvсгээ цээжилчихсэн мэднэ, шажигнуулна гэж тооцож байсан. Юу тэр. А гээд л шоконд орсон. А vсэг дотроо хоёр гурван янз болоод л явчихсан. А- ч vгvй, Б- ч vгvй болно биз дээ. (инээв)

-Хэл сурахдаа та хэдий хэрийн хугацаа зарцуулсан бэ?
-Монгол хvний нэг чадавхи байдаг юм. Аль ч газар очсон, тэр нутгийн хэлийг нь маш чадварлаг эзэмшдэг. Жил хагасын дараа л би хэлний хувьд асуудалгvй болсон байсан.

-Яг одоогийн хэлний тєвшнийг тань япончууд хэрхэн vнэлдэг вэ?
-За, би єєрийгєє магтаж байгаа юм биш шvv. Намайг гайхалтай ярьдаг гэж л vнэлдэг.

-Таныг нутгийн аялгуудыг хvртэл чадварлаг эзэмшсэн гэж дуулж байсан?
-Монголоор бол баруун аймгуудаар явахад кєвvvн минь гээд л явж єгєхтэй адилхан. (дєрвєд аялгаар vзvvлэв) Тэрэнтэй адилхан нутаг нутгийн аялга гэж байдаг л даа. Тэр нутагт нь тэр аялгаар нь ярихад хvмvvс их баярладаг.

-Хэлний хувьд хєлєє олчихдог юм биз. Хоол хvнсний асуудал гэж том проблем байна биз дээ ?
-Хvн тэр газар нэгэнт л єєрийн том зорилго тээгээд оччихсон бол буцах зам байхгvй шvv дээ. Бvх л юманд нь дасах л ёстой болно. Тэр газрын ёс заншил, ахуйн соёл, хэлний соёл, хоолны соёл гээд бvгдэд л суралцах ёстой. Дандаа цагаан будаа идээд байх эхлээд мэдээж хэцvv. Сvvлдээ горойгоод орохоо байна. Би чинь гэртээ сайхан гурилтай шєлєє идэж єссєн хvvхэд. Хааяа залхуураад цагаан будаатай хоол хийчихээр аав “Аа, муу булдруунууд залхуурчээ. Ахиад хий, гурил тасалж хий” гээд л загнаад хийлгэдэг байсан. Японд очлоо. Тэнд гурил гэдэг юм нэг их єдєр тутмын хэрэглээ биш. Будаа л идэх болж байгаа юм даа. Бага байхад дуртай байсан нєгєє будаа чинь горойгоод орж єгєхєє байсан. Шєл нь гэж нэг хачин амттай юм єгнє. Тэрийг нь холиод иднэ. Нvдээ аниад л гєвнє. Горойгоод орохоо байсан. Сvvлдээ багш маань чи заавал сайн идэх ёстой, идэхгvй бол чи таргалахгvй, таргалахгvй бол чи хvчтэй болохгvй гэж хэлж эхэлсэн. Тэгээд єєртєє хэлж байгаа юм л даа. Дагваа, чи хоолон дээр бууж єгєхгvй шvv гэж. Халуун будаагаа сvvлдээ яаж аргалахаа олж байгаа юм. Би тэгвэл сvv авчихъя тэгэх vv гээд халуун будаан дээр сvv хийлгээд авлаа, тэр чинь сvvтэй будаа болно биз дээ. Ингээд хоол, хэл гээд бэрхшээлvvдээ шийдээд явчихаж байгаа юм. Би эд нараас юугаараа дутуу юм бэ гэж би єєртєє хэлдэг байсан. Бяртай бол бяртай, оюун ухаантай бол оюун ухаантай, гентэй бол гентэй. Тийм учраас би заавал эднийг ялна гэж боддог байсан.

-Дэглэлт гэж нэг юм бий. Яаж давж байв?
-Ямар ч нийгэмд хvн хийх ёстой ажлаа тэр зааж зурж єгсєн хууль журмынх нь хvрээн дотор хийгээд яваад байхад асуудал байхгvй шvv дээ. Ёс горимыг нь зєрчихгvй л байвал тэр ертєнцєд тийм айхтар дэглэлт энэ тэр гэж байхгvй.

-Буянт-Ухаа дээр таныг vдэж єгєхдєє харж байсан ээжийнхээ харцны талаар та ярьсан. Таны ээж олон сайхан хvv тєрvvлж єсгєсєн буянтай эхчvvдийн нэг. Зан чанарын хувьд ч нэлээд хvчирхэг хvн шиг санагддаг. Таны vзэл, тєлєвшилд ээжийн тань нєлєє багагvй бололтой. Тэр таныг юунд ч битгий бууж єг гэж сургадаг гэсэн vнэн vv?
-Эх хvv хоёр хvйн холбоотой байдаг. Эхийн сэтгэл vрд, vрийн сэтгэл ууланд гэж ярьдаг. Гэхдээ би ууланд сэтгэлээ хаячихсан хvv явахгvйг хичээдэг. Ээж минь vр биднийхээ тєлєє л эмтрэнэ. Єєртєє байгаа бvхнээ vрдээ л гэнэ. Тэр агуу сэтгэлийн ачийг яаж хариулж барахав. Єдий хvртэл намайг гэсэн ээжийнхээ сэтгэлийг би vргэлж бодож явдаг. Болж єгвєл ээжийгээ баярлуулах гэж хичээдэг. Ээждээ би гэнэтийн гэнэтийн бэлэг єгєх их дуртай. Болж єгвєл аятайхан юм идvvлчих юмсан. Аятайхан юм ємсvvлчих юмсан гэж бодож явна. Ээжийн маань биднээр хvн хийсэн бvхэл бvтэн школ бий л дээ. Зvгээр ингээд ярих ч юм биш. Манай ээж бол vнэхээр агуу эмэгтэй. Би нэг дурсамж яръя. Ёкузана болоод ирлээ. Ээждээ нэг єдєр хэлсэн. Ээжээ хvvгээ сураар хэд сайхан ороолгоод єгєєч гэж. Ээж намайг эргэж нэг жуумалзаж харж байснаа шав хийтэл ороолгосон. Сайхан л байсан. Гэх мэтчилэн эх хvv хоёрын хооронд vгээр тэр бvр илэрхийлэгдэхгvй нандин харьцаа бий дээ.

-Ээжээрээ ороолгуулж цээрээ арилгах шаардлага байгаад байсан юм уу?
-Ер нь тэгээд бидний мэдэхгvй ертєнцєд ямар юм явагдаад байгааг энгийн хvмvvс тэр бvр мэдэхгvй шvv дээ. Тэр нь мэдрэгдээд байхаар сэтгэл санаа тавгvйтэх ч юм уу, энэ дотор жаахан давчдаад ирдэг юм. Ийм vед ээж аавын тэр дом хэрэг болох шиг надад санагддаг юм л даа. Хvvгээ домнох хvмvvс нь аав ээж хоёр минь юм уу даа гэж. Аавынхаа тэлээний амтыг багадаа их vзсээн. Тэрнийхээ буянд ч єдий зэрэгтэй явж байгаа.

-Долгорсvрэн заан хєвгvvддээ нэг их олон vг хэлдэггvй юм шиг ээ?
-Манай аав чинь бас нэг их сул vг хаяад байдаг хvн биш шvv дээ. Одоо харин єтєлж байна. Хvн єтлєхєєрєє хvvхэд шиг болдог бололтой. Муу аавыгаа сайхан наслуулж, баярлуулж, жаргааж явахсан гэж их л бодох юм. Магадгvй би монголд ингээд аав ээжтэйгээ хамт оровч гаравч байгаад байсан бол тэр бvр ийм сэтгэл тєрєхгvй байсан байж мэдэх юм. Гадаадад олон жил амьдарч байгаа болохоор тэгдэг байх. Ээж аав, нутаг ус, эх орон гэдэг юм элэг зvрхэнд минь л эгшиж байдаг юм шvv дээ. Жам, зам хоёр ингээд л хєврєєд байгаа. Аав ээж хоёр минь тэр урсгалд элэгдээд л, торойгоод л…тийм vv. Энэ мэдрэмж намайг vргэлж ариусгаж, уярааж байдаг.

-Асашёорюv аваргын характер дэвжээн дээр хамгийн их илэрдэг. Таны сэтгэлийн хєдєлгєєн, дотоод шаталт, тэсрэлт…энэ бvх зvйл нvдэн дээр. Баяр бахдал, бас шvvмжлэл дагуулах энэ зан чанарынхаа талаар єєрт тань харин ямар бодол явдгийг мэдэхгvй юм?
-Миний амьдрал, алдаа оноо тэр чигээрээ тvvх болон vлдэнэ. Мэдээж хvн юм чинь янз бvрийн л юм тохиолдоно. Жоохон юман дээр том алдаа гаргачих ч юм уу. Хvн бvрт л ийм юм тохиолддог байх. Яахав ээ, 1500 жилийн тvvхтэй сумогийн ертєнцєд, энэ агуу их улс орны уламжлалт єв соёлын дэвжээн дээр нь нэг гадны нєхєр ирээд тонгочоод байвал таагvй л байх. Монгол хvний ухаанаар бодсон ч аягvй л байх. Япон орны ард тvмэн сумогоо яаж хvлээж авч, яаж ханддаг билээ. Та бvхэн мэднэ. Тэр их шvтэн биширдэг сумогийн ертєнцєд нь хаа байсан талын монголын нэг Долгорсvрэн гэдэг хvний хvv очоод л сумо барилдаад л…

-Азаргалаад л ?
-Азаргалах нь ч хаашаа юм.

-Яагаад. Азаргалсан ш дээ?
-Vгvй ээ, азаргална гэдэг чинь муухай vг.

-Тэгвэл илvv гоёор хэлье л дээ. Хаанчилсан ?
-Тvрэмгийлсэн. Тэр ертєнцийг нь хvчээр тvрэмгийлж эзэлнэ гэдэг ямар байх вэ. Тэр кайфийг авдаг хvмvvс бас байнаа. Авахгvй, энэ одоо яах гээд байгаа юм гэж хандах хvмvvс ч байна. Жишээлбэл, та намайг бодож байна. Дагвадорж аймаар єєр характертай. Барилдахаараа аймаар уурладаг ч гэдэг юм уу. Эсвэл ерєєсєє энэ хvн энvvгээрээ л явдаг гэж бодоод байгаа байхгvй юу. Би таныг харж байна ш дээ. Би бас мэдрэнээ.

-Vгvй дээ, би тэгж бодоогvй?
-Тийм гэж vv. Гэхдээ л би танд дотоод сэтгэлээ нээж байна. Яагаад ингээд яриад байгаагаа ч мэдэхгvй байна.

-Гэхдээ л та унахаараа уурладаг шvv дээ?
-Би байна шvv дээ, шударга юманд дуртай. Ялчихсан шvv дээ, гэтэл яагаад…гэдэг юман дээр би єєрийнхєє сэтгэлийг барьж чадахгvй шууд илэрхийлчихдэг байхгvй юу. Энэ бол надтай хар бага наснаас явж байгаа дутагдал гэж хэлж болох юм. Нєгєє талдаа би шударга юманд дуртай. Энэ талдаа миний зєв ч байж магадгvй. Буруу ч байж магадгvй. Гэвч хєєе, єнєєдєр тєгс тєгєлдєр хvн гэж байдаг юм уу. Заавал нэг жижигхэн єє байж л байдаг биз дээ. Агуу их олимпийн наадмыг хар л даа. Ард нь єч тєчнєєн алдаа гарч л байгаа биз дээ. Нэг хальт гишгээд л тэр тамирчин хvн бvхэл бvтэн нэг насны мєрєєдлєє, насаараа чардайж хийсэн амжилтаа нурааж л байгаа биз дээ. Ийм хэмжээний юмны дэргэд миний ярьж байгаа энэ алдаа юу юм бэ. Хvн зєв шvv гэсэн юман дээрээ зєв л байх ёстой. Хэзээ ч бууж єгєхгvй л байх ёстой.

-Та єрийнхєє барилдааны бичлэгийг хэр их vздэг вэ?
-Сvvлийн vед их vзэж байгаа шvv. Ер нь л би эргэж заавал vздэг байсан. Ямар ч байсан гурав vзнэ. Би нэг юм танаас асуучих уу.

-Тэг л дээ?
-Та єєрийгєє ер нь яаж vнэлдэг вэ. Ямар хvн юм бэ. Vнэл дээ?

-Хvнийхээ хувьд уу?
-Мэдээж, хvнийхээ хувьд. Одоогийн таныг бий болгосон зvйл юу юм бол. Та хариул л даа.

-Нэгдvгээрт, би маш сайн мэргэжилтэн. Vvндээ асар итгэлтэй. Хєдєєнєєс наашаа том зорилготой орж ирсэн. Сэтгvvл зvйн ертєнцєд заавал єєрийн орон зайг эзлэнэ, хvлээн зєвшєєрvvлнэ гэсэн. Чадсан. Мэдээж нєгєє талд нь би хvний л амьдралыг туулж яваа ?
-Бидэнд нэг л судас гvйж байгаа юм байна. Яахав єєр єєрийн замаар л явж ирсэн болохоос. Энэ цээжин дотор тэндээс єнєєдрийн энэ єдєрт хvргэж ирсэн дотоод шаталт маань тэгээд єєр байсан гэж vv. Vгvй л байгаа биз дээ. Гэхдээ би танд нэг vнэнээ хэлье. Би єєрийгєє дандаа хvнээс дутуу гэж vнэлж явдаг.

-Яагаад?
-Тэр маань намайг дандаа ирлэж явдаг байхгvй юу. Жижигхээн жишээ авъя. Жишээ нь би єєрийнхєє биеийг толинд хараад заримдаа голдог.

-Юу, та сумо дотроо маш гоё биетэй бєх шvv дээ?
-Баярлалаа. Гэхдээ би ханалаа л гэвэл тэгээд амьдрал чинь дуусдаг юм биш vv. Би тэгж л vздэг. Тийм учраас би дандаа єєрийгєє голдог. Энэ барилдаан дээр би энэ мэхийг єшєє ингэж гоё хийсэн бол ялалт илvv гоё харагдах байж ч гэх юм уу. Зарим гоё барилдаануудыг хараад ямар гоё барилдаж байнаа. Би ингэж уран, ийм авъяаслаг харагдаж чадаж байгаа болов уу. Миний хєдєлгєєн, техник яагаад илvv гоё харагдаж болохгvй гэж. Би дандаа ингэ бодож явдаг юм. Хэзээ ч би єєрийєє тєгс тєгєлдєр Ёкозvна гэж бодохгvй. Япончуудын хэлсэн нэг vг байдаг юм. Хvн хэзээ ч єндєг шиг єєгvй байж чаддаггvй гэсэн. Vнэн vг шvv. Амьдралын туршид харин хvн єндєг шиг болох гэж хичээж ирдэг байх. Єє сэв, элтэрхий болгоноо чигжиж, ухааруулж, засч ирдэг юм болов уу. Хэзээ ч хvн анхнаасаа єчvvхэн ч єє сэвгvй, нэг их сайн сайхан амьтан байдаггvй л байхгvй юу.

-Монгол бєхєєр бол дэвээ шаваа гэх байх. Єєрєєр хэлбэл барилдахын ємнєх агшин. Таны тэр vедээ гаргаж байгаа араншин vнэхээр сонирхолтой харагддаг. Тэр бvхэн таны сэтгэл зvйн хувьд єєртєє єгч байгаа ташуур уу. Эсвэл ердийн рефлекс юм уу?
-Рефлекс биш юм аа. Энэ ерєєсєє миний тэр хvнтэй барилдах чин зvрхний илэрхийлэл юм. Би сая хэлсэн шvv дээ. Би энэнээс дутуу шvv гэж…ойлгож байна уу. Ингэж би…

-Єєрийгєє уурлуулдаг гэж vv ?
-Уурлуулдаг биш. Ирлэдэг, шатаадаг. Би чамаас дутуу. Гэхдээ би чамайг заавал ялна гэж. Тэгж байж миний барилдаан гардаг юм болов уу гэж боддог юм л даа.

-Дэвжээн дээр гарч ирээд аймшигтай тодоор харуулж байгаа таны тэр хэлбэр, vзvvлж байгаа байр байдал олон бєхчvvдийг айлгадаг. Кайо, Чиётайкай эд нар бол хичнээн айхгvй дvр эсгэвч євдєг нь чичирхийлж харагддаг л даа. Мэдрэгддэг юм. Таны ємнє тэдний бvх сул тал ингэж бий болдог шvv дээ?
-Дэвжээн дээр гарч ирээд дэвж байхад vсрээд л гурван минут хэртэй л хугацаа єнгєрдєг. Хvмvvс шуугиад л. Энэ яахав дээ, тэр чигээрээ л заншил ёс. Гэхдээ би танд хэлсэн дээ. Хvн нvдээрээ хамаг юмаа илэрхийлдэг ээ гэж. Хичнээн наанаа ингээд сvрдvvлээд л, тийм vv. Янз янзын араншин гаргаад л байвч хvн нvдээрээ л хамаг юмаа гаргадаг байхгvй юу. Би танд сонин юм яръя. Шинэ Ёкозvна болчихоод гарч байсан vе. Гvржийн бєх Коккай гээд бєх байдаг. Их сvртэй бєх. Сахал самбай нь арзайгаад л, хамар ам нь сархайгаад л, ер нь бол баргийн хvн айхаар хvн ш дээ. Гарлаа. Нєгєє дvр тєрхєє л vзvvлж байна. Мундаг юм байна даа гэж бодоод л. Тэр агшинд бид хоёрын дунд ерєєсєє л сэтгэл санааны байлдаан болж байгаа байхгvй юу. Тэгсэн нvд нь тогтохгvй байнаа. За, нєхєр нэлээн чичирч байгаа юм байна даа гэж бодсон. Би хоёр л юмыг нь ажигласан. Нvд. Дээр нь гvрээнийх нь судас хоёрыг. Гvрээнийх нь судас лугшиж байсан байхгvй юу. За, би чамайг ялах юм байна. Би ялахдаа чамайг жинхэнэ арчиж єгнєє гээд л гарсан. Ялсан.

-Сумогийн холбоо тодорхой хэмжээний уналтад орсон vед монгол Ёкозvна тєрж, маш том сэргэлт авчирсан. Мэдээж энэ бол бидний бахархал. Гэхдээ сумо vзэхээр ирсэн тэр олонлог дотор таныг ялахад талархахгvй хэсэг байдаг. Хашгираад л, зэрлэг монголыг алаад єг гээд л. Тэдний тэр хашгираан таны чихэнд ирдэг vv?
-Тэр бол намайг ирлэдэг бас нэг єгєгдєхvvн л дээ. Тэд хашгирдаг. Аймаар бvдvvлэг хашгирдаг. Бvдvvлэг гэж шууд хэлэхэд бас хаашаа юм бэ дээ. Яахав дээ, хvн нэг тийм vзэн ядсан єнгєєр хашгирдаг ш дээ. Надад тэр хашгираан ирдэг. Гэхдээ би єєртєє “Чаддаг юм бол…” л гэж хэлдэг юм даа.

-Дотроо?
-Дотроо. Єєртєє.

-Тэд гэхдээ єєрчлєгдсєн vv. Эсвэл єрсєлдєєн юм болохоор vvрд тийм байх юм болов уу?
-Юу гэж єєрчлєгдєх юм бэ. Vvрд мєнхийн зvйл шvv дээ. Би танд нэг дурсамж яръя. Гурван жилийн ємнє 11 сарын башё Фvкуокад болсон. Кайогийн нутаг л даа. Би Кайог ялсан. Бас рекорд эвдсэн. Жилийн нийт барилдаан зургаан башё нийлээд 90 барилдаан болдог. Би 84 ялчихсан байсан. Дээр нь бvтэн жилийн тvрvv авчихсан. Хэн ч миний хажуугаар ороогvй. Дээр нь рекордыг эвдээд, долоон башё дараалан тvрvvлсэн. Надад бол бас том нервний асуудал л даа. Тэгээд барилдаандаа орлоо. Тэнд байгаа бvх хvн Кайо Кайо гэж орилоод л. Саяын болдог Монгол башё шиг л юм болсон. Бvгд орилолдоод. Би ийм vед нэг зvйлийг аймаар боддог ш дээ. Би нээрээ эх орондоо байсан бол миний ард тvмэн яг та нар шиг ингэж миний тєлєє хашгирна шvv дээ гэж. Намайг тэд минь яаж дэмжиж байх бол доо гэж…(хэсэг дуугvй суув) Энэ бол миний л тавилан. Тэгээд л дэвжээн дээр байж байсан чинь яг миний єлмий хавьд тэр дор нэг ногоон цамцтай япон хvн суучихсан, намайг хараад уйлж байсан. Тэр хvний нулимс асгараад л байсан. Намайг Монгол улсын гавъяат тамирчин болж байхад манай Ерєнхийлєгч Багабанди гуай хэлж байсан юм. Биеийн хvчээр нэгийг ялна. Ухааны хvчээр мянгыг ялна гэж.

-Тийм ээ, таныг гавъяатын тэмдэг зvvж байх агшныг сурвалжилж байсан?
-Яг тэгж хэлж байсан тээ.

-Тэр ногоон цамцат таны тєлєє уйлж байсныг та мартдаггvй юм байна. Тэгэхээр та тэр ард тvмний хайрыг нь бас авсан гэсэн vг. Дэвжээний дор уйлж суусан ногоон цамцатын нулимс таныг гэсэн хайр?
-Тэгэлгvй яахав. Барилдаан болсон. Кайог би ялсан л даа. Гэхдээ тэр зрителийг бvгдийг нь ялна гэдэгт л миний гаргасан хvч оршиж байгаа юм шvv дээ. Тэгээд би ногоон цамцат руугаа харсан. Ногоон цамцат бид хоёр хоёулаа л уйлсан даа. Чи бид хоёр ялсан шvv гээд. Харцаараа л бие биедээ хэлж байгаа юм.

-Сая монгол башё дээр таны хоолой єєрийн эрхгvй зангирч байгаа харагдсан. Энэ ямар мэдрэмжин дээр суурилсан догдлол вэ?
-Явж явж би гэдэг хvн нэг л их сvртэй амьтан шиг харагддаг мєртлєє яльгvй жоохон юман дээр уярчихдаг сонин хvн шvv дээ. Монгол башёг эх орондоо зохион байгуулах миний нэг том мєрєєдєл байсан юм. Дээр нь би Ёкозvна хvний хувьд эх орноо бас таниулъя, сумогийнхоо бєхчvvдэд ямар газар тєрж єссєнєє харуулъя гэсэн бодол байсан. Гурван жил бодож явсан зорилт. Тэр vед тэнгэр хангай ч мєн сайхан байсан шvv. Бороотой бол бороотой, салхитай бол салхитай, ёстой монгол монголоо харуулсан. Хичнээн таагvй vйл явдал болж, vймээн самуун дэгдсэний дараа байсан ч монголын ард тvмэн мартах юмаа мартаж чаддаг юм байна. Тэр агуу их уухайг сонсоод, тэр сайхан кайфийг аваад би єєрийн эрхгvй огшсон л доо. Хvн єєрийнхєє ємнє байсан юмны ард гараад зогсч байх сайхан. Гарч чадахгvй байгаад байвал бvр хэцvv. Тэрийг хагалж гараад, амтыг нь мэдрээд зогсч байх ямар байх уу. Би сумод тvрvvлснийхээ дараа яг тийм кайф авдаг. Уужраад л, нэг тийм vvлэн дээр гараад ирдэг байхгvй юу. Тэр их хуримтлагдаж байсан нерв биенээс гараад л. Шал єєр мэдрэмж шvv дээ. Нєгєє их барилдаан явагдаж байх vед, єдєр болгон дэвжээн дээр тулалдаж байх vед єєрийнхєє бvх бие сэтгэл, оюун санааг тєвлєрvvлээд чардайж байх vед ямар байх уу. Ний нуугvй хэлэхэд зарим vед араатан шиг болдог vе байдаг л байргvй юу. Зєвхєн тэр ялалтын тєлєє дайрдаг. Хажуудах хvмvvс зvгээр л нvдээрээ ойлгодог. Тэрнээсээ буух гэж бас юм болноо доо. Хvмvvс намайг зєвхєн гаднаас нь л хараад байдаг.

-Ялсан ч гэсэн ялалтын нерв гэж бас байдаг байх нь ээ?
-Байлгvй яахав.

-Ёкозvна Дагвадорж олон даваа гvвээг давж амьдарсан. Тэр амьдралыг бид бvтнээр нь нэг амьсгаагаар ойлгоно гэж байхгvй. Дэвжээн дээр гарах эрхээ хvртэл хязгаарлуулж явлаа. Тэр “шийтгэл” ингэхэд таны хувьд юу байсан бэ?
-Асар их том даваа байсан. Би даваад гарсан. Эргээд би тэндээс цоо шинэ эрч хvчийг олж авсан. Би тэрэн дээр ноён нуруугаа харуулж гарах ёстой байсан. Харуулж чадсан. Асар их сэтгэлийн тэнхээ олж авсан. Надад тохиолдсон бас л нэг шалгуур байсан. Би ямар хувиараа очоод хєл бємбєг тоглочихсон биш. Бас нэг хоёр улсын найрамдлын шинжтэй, гадаад явдлын яамд оролцсон арга хэмжээ байсан. Єєрийгєє гэнэн ч гэхэд хаашаа юм. Хэн ч гэсэн дvv нараа нэг бємбєг шидэхэд єшиглєєд хєгжєєгєєд єгдєг биз дээ. Тийм л юм болсон. Би ямар хар тамхи татчихсан биш, єшєє ёс бус юм хийчихсэн биш. Сонин л юм болсон.

-Их гэнэтийн явдал байсан байх?
-Маш гэнэтийн. Яахав нэг шалтаг байсан байх л даа. Бодлогын чанартай. Гэхдээ яахав ээ, амьдрал баян шvv дээ. Бараан vvл арилж, тэнгэр цэлмэдэг. Vхэшгvй мєнхийн эвдрэл, vхэшгvй мєнхийн vл ойлголцол, дайсагнал гэж байдаггvй байхгvй юу. Хэзээ нэгэн цагт таагvй салсан нєхєд эргээд уулздаг, тэврэлддэг л хорвоо шvv дээ.

-Дайсан ч гэсэн элэгддэг гэсэн vг vv?
-Элэгдэнэ ээ. Єнєєдєр хичнээн таныг муу хэлж байвч маргааш ойлгодог цаг ирнэ. Цагийн хvнд хэцvv аяс болгоныг єєртєє гvн шингээгээд авч vлдээд байвал би хэн болох вэ.

-Хамгийн хэцvv нь эх орондоо ирэхийг тань хориглосон vе байсан байх?
-Яахав нєгєє талаас нь харъя л даа. Таны тvрvvнд хэлснээр азаргалаад байсан нєхрийг жаахан даръя гэсэн санаа хэнд ч тєрнє биз дээ. Тэр vед би яагаад ч юм ерєєсєє тэнд баймааргvй л байсан. Орчин, нєхцєл нэг л баймааргvй. Гэрээс гарлаа. Vvдэнд наян сэтгvvлчид. Дагаад л явна. Намайг буцаад очиход рекорд тогтоосон ш дээ. Хичнээн сэтгvvлчид цугларсныг хэлж мэдэхгvй байна. Би инээгээд л очсон. Нєгєє аварга аварга гэдэг хvнээ єєрсдєє янз бvрийн аяг vзvvлж байгаад гэнэт татаад унагачихсан. Би ямар гэм хийчихсэн юм бэ гэж єєрєєсєє мянга асуугаад хариулт олоогvй л дээ. Тэгээд эх орондоо сайхан байж байгаад очсон. Сэтгэл санаа vнэхээр сайхан болж, хєнгєрсєн байсан. Яагаад гэвэл би даваад гарсан байсан.

-Гэхдээ та шvд зууж очсон уу, vнэхээр тайтгарч тайвширч очсон уу?
-Би аварга хvн гэдэг утгаараа л очсон. Би Ёкозvна шvv гэдэг утгаараа л очсон.

-Ойлголоо. Нээрээ тэгж шийтгvvлчихээд эх орондоо ирэхэд ямар байсан бэ. Чингис хаан нисэх онгоцны буудал дээр хамгийн эхэнд таны нvдэнд хэн харагдсан бэ?
-Буухад уу. Маш гоё асуулт байна. Монгол минь монголоороо л угтсан. Ёо ёо тэр агаарыг бол мартахгvй ээ. Тэр битгий хэл хотоос гараад явахад Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн vнэр танар гэж байдаг шvv дээ. Тэр хvртэл янзтай гоё санагдаж байсан. Эх орон шvv… гэж. Гоё. Vнэхээр гоё мэдрэмж. Онгоцноос буучихаад нэг тємєр саравчны дор зогсож байсан. Манай муу хоёр дvv. Єєдсєн чинээ хоёр амьтан гvйж ирсэн. (Аваргын нvд vл ялиг чийгтэж ирэв)

-Хэний хvvхдvvд вэ?
-Том ахын маань хоёр хvv Доржоо ахдаа хуушуур аваачиж єгнє гээд зvтгэсээр байгаад аваад ирсэн байсан. Тэр хоёрынхоо єгсєн хуушуурыг, онгоцны буудлын тємєр саравчны дор идээд зогсож байх сайхан байж билээ.

-Гадаа юу?
-Гадаа. Тэр хуушуур ямар гоё байсан бэ. Энэ ертєнцийн хамгийн амттай хоол хуушуур гэдгийг мэдэрсэн. Хоол ярьсан хvн хамгийн тэнэг гэдэг. Гэхдээ би нэг удаа монголынхоо хуушуурыг яриад тэнэг болъё л доо. Тэр хоёр жижигхэн амьтан ахыгаа гээд хуушуур аваад ирдэг гоё байна уу. Нэг хоёрдугаар ангийн л хоёр хvvхэд шvv дээ.

- Хєєрхєн юм аа. Танай гэр бvлийн сэтгэлийн дэмжлэг байсан байх?
-Тэгэлгvй яах юм бэ.

-Ахиад манай аваргыг ээлжит хэл ам тойрч байна. Та битгий эмзэглээрэй. Дэлхийн бvх сэтгvvлчид адилхан шvv дээ. Vйл явдлын араас л хошуурч байдаг. 2007 оны нацу башёгийн дараа Шукан гендэй сэтгvvлд таны тухай шуугиантай нийтлэл гарсан. Ёкозvна Асашёорюv нэг давааг 6500 доллараар vнэлж авдаг гэсэн тэр сенсааци явсаар сая шvvхийн танхимд очлоо. Энэ vйл явдлын талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Эхлээд би сумогийн холбооны талаар хэдэн vг хэлье гэж бодож байна. Сумогийн холбоо гэдэг тэр байгууллага бол єнєєдрийг хvртэл vе vеийн сумочдын амьдрал тэмцлийг авч явж ирсэн, агуулж ирсэн асар том тvvхтэй байгууллага. Энэ дэвжээ юугаараа дэлхийд vлгэр жишээ болж ирсэн бэ. Шударга ёсоороо. Vнэхээр тэнд хvчтэй нь давдаг, хvчгvй нь унадаг. Ялж дийлэхийн хорвоо. Яахав залуу бєхчvvд гэнэ алдаад зарим нэг нь болчимгvй vйлдэл хийх юм гарна. Мэдээж олон хvн сайнтай муутай, ой мод урттай богинотой шvv дээ. Тэсвэр тэвчээр нь алдрахаар янз бvрийн зохисгvй хэл яриа гаргах арга замаар бухимдлаа тайлах оролдлого хийж байна. Хvч нь хvрэхээ байхаар хvнээс янз бvрийн авир гардаг юм байна. Би vнэхээр тэр хvvхдэд харамсаж байна. Аварга хvний хувьд бэлтгэл энэ тэр дээр таарч, санал зєвєлгєє єгєх тохиолдол гардаг л байсан. Тийм байдалд орсонд нь харамсаж байна. Гэхдээ нэг vг бий. Овоо босгоогvй бол шаазгай юунд суух вэ гэж. Хориотой, янз бvрийн мансууруулах бодис хэрэглэж, тэрнээсээ болж шийтгэл хvлээж, хvнд байдалд орлоо.

-Та Ваканохог хэлж байна уу?
-Тийм. Хvн єєрєє єєрийгєє л авч явдаг. Єєрєє сумогийн ертєнцєд байж болшгvй алдаа гаргачихаад дараа нь ийм муухай гvжир гvтгэлэг хийж байгаа нь харамсалтай л байна. Єнєєдєр сумогийн дэвжээ бол хамгийн ил тод, хамгийн шударга дэвжээ.

-Гэхдээ та бvр ємнє нь Шукан Гэндэй сэтгvvлийг шvvхэд єгчихсєн байсан биз дээ?
-Тийм. Сумогийн холбоо болон Ёкозvна би нэр тєрєє сэргээлгэхээр шvvхэд хандсан.

-Сэтгvvлийн vvсгэн байгуулагч Коданшо интернешнл компаниас 4,6 сая иен нэхэмжилсэн юм билээ. Энэ мєнгєн дvн тухайн сэтгvvлийн хэвлэгдсэн тоо, нэр тєрийн хохирол хоёрын алийг нь тvлхvv бодолцсон тооцоо вэ?
-Нэр хугархаар яс хугар гэдэг биз дээ. Мэдээж єдий хvртэл хамаг хvчээ шавхаж, хамаг нервээ барж, амьдралынхаа тодорхой, том vеийг зориулж ирсэн амжилтыг минь ингэж зvй бусаар нулимах надад vнэхээр харамсалтай. Би ийм зvйлийг бол vзэн ядна. Єнєєдєр тэр хvн над шиг энэ хєлсийг урсгаад, над шиг хатуу амьдралыг туулаад, над шиг барилдаан хийгээд, над шиг хvнд хэцvv нервийг авч яваагvй байж vзэгнийхээ vзvvрээр л хvний зvрх сэтгэл рvv хатгаж байгаад vнэхээр ой гутаж байгаа байхгvй юу.

-Ємнє нь та нэг ч сэтгvvлчийг шvvхэд єгч байгаагvй юу?
-Vгvй. Нєгєє утгаараа Асашёорюv гэдэг энэ хvн чинь ерєєсєє л гол баатар юм байна, тийм vv. Энэ хvнээр л оролдчихсон байвал тэр сонин зарагдана. Vнэн ч бай, худлаа ч бай. Тэгж л хоолоо олж идэж байдаг. Би танд єчигдєр хэлж байсан даа. Энэ бичиж байгаа сэтгvvлчдийн цаана амьдрал байдаг шvv дээ. Хоолоо олж идэх нэг арга нь тэр. Тийм болохоор би аль болох єнгєрєєхийг хичээдэг гэж. Гэтэл vнэн хэрэгтэй цаана нь хvний бvхэл бvтэн амьдралын нэр тєрд юу vvсч, тэр хvн сэтгэлдээ ямар шарх авч байгаа нь тэдэнд ерєєсєє огт хамаагvй байдаг. Шукон гэндэй мэтийн шар сэтгvvл тийм хэмжээний л ёс зvйтэй шvv дээ.

-Сэтгvvлчийн ард тэр хvний амьдрал явж байдаг гэж та хэллээ. Энэ vнэн. Хvн юм чинь хувийн гэх амьдрал байж л таарна. Гэхдээ сэтгvvлчийн гарт баримт байдаг гэдгийг та мартаад байна. Сэтгvvлчийн vйл ажиллагааг ганцхан цонхоор харж болохгvй?
-Би бvх сэтгvvлчдэд хvндэтгэлгvй ханддаг хvн биш. Тэдэнд баримт байхгvй. Vнэхээр vнэн зєв нь юу юм бэ гэдгийг нотолдог газар нь хаана байдаг юм бэ. Шvvх юм байгаа биз дээ. Шvvхийн ємнє зєвхєн vнэнийг ярина гэж тангаргаа єргєдєг биз дээ. Ёкозvна би зєвхєн єєрийн нэр хvндийг хамгаалж байгаа юм биш. Сумогийн холбооны нэр хvндийг хамгаалж явах vvрэг гэж бас байна. Тэр vvрэг маань намайг ийм алхам хийхэд хvргэж байна. Бvхэл бvтэн 32 бєхийн нэр тєрд халдлаа шvv дээ. Тэр хvмvvс бvгд амьдралаараа энэ спортод зvтгэж ирсэн хvмvvс. Тэдний амьдрал руу зvгээр л нэг шар сэтгvvл ингэж халдаж болно гэж vv.

-Шукон Гэндэй нэг биш удаа тан руу чиглэсэн дайралт хийж байгаа. Яагаад вэ?
-Ерєєсєє арслан болсноос хойш л над руу дайрч эхэлсэн шvv дээ.

-Ард нь ямар нэгэн зорилгын vvднээс санхvvгийн дэмжлэг vзvvлж байгаа бvлэг байхгvй юу. Та тэгж хардахгvй байна уу?
-Янз бvрийн харагдаж байгаа юм бий. Нэг монгол нєхєр гарч ирээд эзэгнээд байхаар дургvй хvрдэг хvмvvс байгаа л даа. Би нээрээ япон бєх байсан бол аймаар том домог байгаа шvv.

-Таны дотор хичнээн олон зvйл явж байгааг хэн ч тэр бvр мэдэхгvй. Сэтгэл євдєх vе єчнєєн байдаг байх. Ялангуяа ойр тойр санаж явсан хvрээнээс таагvй салхи vлээх явдал хэр олон тохиож байсан бол?
-Олон биш шvv. Надад эх орноос маань vлээж байгаа салхи л сонин. Єєрєєр би тийм жижиг сажиг юм бодож явдаг хvн биш. Амьдралдаа хvн асар олон мэдрэмжvvдийг авч явдаг. Жишээ нь намайг нєгєє шийтгvvлчихээд байж байхад манай кекшюзан Батбаяр Японы телевизvvдээр Асашёорюvгийн буруу гээд яриад л байсан. Эхлээд би ерєєсєє юм бодоогvй.

-Японы телевизээр vv?
-Тийм. Vнэхээр ярьж байсан. Би ганцаараа тэр телевизvvдийг vзээгvй шvv дээ. Бvх хvмvvс л vзэж байсан. Ярьж байсан. Би Батбаярыг хvндэлдэг. Анх монголчуудыг сумогийн ертєнцєд хєтєлсєн хvн. Єєрийнхєє хэмжээнд монгол бєхийг тэр ертєнцєд таниулсан хvн. Чадлынхаа л хэмжээнд. Тэрийг би хэзээ ч vгvйсгэхгvй. Би мэдээж шvvмжлэлийг сонсоно. Шийтгэл хvлээлгэхэд нь vvрч гарсан. Хариуцлагаа хvлээсэн. Гэхдээ єнєєдєр нутаг нэгтэй, цус нэгтэй, адилхан л хєлсєє гаргаж явсан бєх шууд нэг талыг бариад намайг гарч ирээд буруутгахаар нь дотроо жаахан гайхсан. Гайхсан шvv. Хvмvvс ч их гайхсан. Надад тэр хvнийг тэглээ гээд гуниж гутаад байх юм байхгvй. Гэхдээ эр хvн эр хvн шиг л байх хэрэгтэй. Хvний нутагт, хvний улстай нийлж нэг рvvгээ давших нь жаахан тийм байсан. Би ер нь ингэж хэлж байгаагvй. Нэгэнт бид илэн далангvй ярьж байгаа учраас сэтгэлээ нээлээ шvv. Хvн аливаа юманд єєрийнхєє хэмжээгээр л ханддаг юм байна лээ. Би тэрийг л ойлгосон. Нєгєє талаас нь бас хэлье л дээ. Vндэсний бєх дээр жишээ авъя. Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга хvн байна. Манайд олон сайхан аварга бий. Би тэр хvрээнд жишээ авч байна шvv дээ. Дархан аваргад єєрийн орон зай гэж байгаа. Єєрийн хєлс хvчээр бий болгосон, тэр ертєнцдєє хэн ч халдашгvй орон зай шvv дээ. Ард тvмэн нь тэр нэр хvндэд нь асар их хvндэтгэлээ шингээж байдаг. Мєн биз. Тийм хvн рvv нэг начин цэнгэлдэх дvvрэн хvний ємнє гарч ирээд ялих шалихгvй vг шиддэг гэж vv. Би мэдэхгvй. Хvмvvст ийм л тєрх харагдсан юм билээ.

-Кекvшюзантай таны хийсэн нэг барилдаан байдаг. Та єєрєє мэдэж байгаа. Хакvхотой саяхны хийсэн бас нэг барилдаан бий. Багагvй шуугиан тарьсан энэ хоёр барилдааны талаар таны сэтгэгдлийг сонирхож болох уу?
-Би Даваажаргалтай хийсэн барилдаанаа яръя. Энийг би нэг нээе. Тэр залуу аварга, шинэ аварга гараад ирчихсэн. Хэн хэн нь тvрvvгvй болчихсон байсан. Тийм биз дээ. За, тэгээд бид хоёр барилдахаар гарсан. Vнэн хvчийг vзvvлэн барилдъя гэж л ер нь гардаг. Тэр сэтгэл зvйгээрээ л гарсан. Хvмvvс энэ барилдааныг янз янзаар л хvлээж авсан. Нэдэрлээ гээд л бичиж байсан. Надад vнэндээ тийм юм байгаагvй. Би алгадаагvй. Дvv бас босч ирээд тодорхой илэрхийлэл vзvvлсэн. Би єєрєє ч тийм vеийг туулсан. Янз янзын алдаж оноод ирсэн амьдрал. Юу ч бодоогvй. Яах аргагvй гар маань хєдєлгєєндєє савагдаад хацарт нь хvрчихсэн байна лээ. Тэрийг л хvмvvс дутуу харсан, зарим нь янз янзаар тайлбарласан юм шиг байна лээ.

-Та дэвжээн дээр гайхаад толгой сэгсэрч харагдсан. Бvх юм санаандгvй л болоод єнгєрлєє гэж бодсон?
-Би гайхсан байхгvй юу. Яаж байгаа юм бол доо гэж. Vнэхээр би зогтуссан ш дээ. Гэхдээ энэ тэмцэл. Байдаг л зvйл. Энийг сэтгvvлч та бvхэн нэг их єлгєж аваад байх шаардлагагvй.

-Та ч гэсэн аатай, омогтой, тэр шинэхэн vеийг туулж гарсан хvн шvv дээ. Тэр vvднээсээ юм бодоогvй байх?
-Та намайг жаахан харьсан, муудсан гэж харж байгаа юм уу. Тийм єнгєєр асууж байгаа юм уу.

-Vгvй vгvй. Миний асуусан Кекvшюvзантай хийсэн барилдааныг та шууд алгасчихлаа шvv дээ. Даваажаргалтай хийсэн барилдаанаа яръя аа гээд?
-Би зиндааныхаа л хvнтэй яръя, тэгэх vv. Ёкозvна хvн Ёкозvнатай хийсэн барилдаанаа л яръя.

-Єє, тийм юм бас байж болох юм. Уучлаарай. Хакvхо тэгэхэд амандаа нэг юм хэлэх шиг болсон. Та сонссон уу?
-Анзаараагvй. Гэхдээ магадгvй тэр хvн маань уншиж байж ч болно шvv дээ. Тийм биз дээ. Тийм нарийн гярхай юмыг бол та нар харна л даа. Яг барилдаан дээр бол боломж байхгvй. Тэр чигээрээ асар их нерв л байдаг. Ялчихсан гэж бодтол ялагдчихсан байх тохиолдол гарна. Єнєєдєр тэрийг асар нарийн техникийн хvчээр харуулж байна. Эргэж хараад би бодсон. Бид хоёр сая яачихав аа гэж. Би нэдрээд ч юм уу, Хакvхо vглээд тийм юм болоогvй. Яахав барилдаан дээр тийм юм харагдсан байхгvй юу. Яаж ч харагдаж болно. Би єєрийгєє ємєєрч байгаа юм биш шvv. Би vнэхээр буруу юм хийчихсэн бол уучлаарай ахын дvv гээд уучлал гуйна.

-Та бас єєрийгєє ємєєрєх эрхтэй?
-Хvн vнэхээр шударга бус юм хийвэл тэрийгээ заавал хvлээх ёстой гэж би боддог. Буулт хийдэг байх ёстой гэж би танд ярьсан шvv дээ. Єєрєєр хэлбэл єєрийнхєє vзэл санааг. Би єєрийнхєє vзэл санаагаар л асуудалд хандаж байнаа даа. Даваажаргал бид хоёр ойлголцсон. Аварга надад ахаа уучлаарай гэж хэлж байна лээ. Хvний ёсны халуун дулаан юм байх ёстой шvv дээ. Байдаг. Тэр аварга хvн мєр зэрэгцээд ирлээ. Хvндэлж харьцахгvй бол болохгvй. Ялангуяа Ёкозvна хоорондын эрэмбэ єндєр, эрхэмсэг харилцаа зайлшгvй байх ёстой. Биднийг vзэж байгаа сумод хайртай, тэндээс амьдралынхаа кайфийг авдаг сая сая хvний ємнє ухаалаг, хvн чанартай, шударга єрсєлдєх зарчим байна биз дээ. Мэдээж тэр сайхан бяр хvч, тэр сайхан аав ээжийн тэгш ухааныг євлєж авч аварга болсон тэр хvнийг тэр хэмжээгээр нь би хvндлэх ёстой. Тэгж ч харьцдаг. Бас нєгєє талаас мэдээж надаас дvv хvн. Ахын хувьд бас харьцах юм байна. Тийм учраас тэр дvvгийн цолыг нь хvндэлж би харьцдаг.

-Ахын хувьд харьцахад хэр хvлээж авах чадвартай хvvхэд вэ. Би сайн мэдэхгvй болохоор?
-Ухаантай. Халхын их аваргын генийг авч тєрсєн мундаг аварга шvv дээ.

-Сэтгэл зvйн бэлтгэл жаахан тааруу л харагддаг юм?
-Эхэлж байна шvv дээ. Эхлэл шvv дээ. Яагаад буруутгах ёстой гэж.

-Гоё хариулт байна. Дараагийн асуулт. Ваканохогийн мэдэгдэл саяын дуулианд даарин дээр давс гэгч боллоо. Тэр яагаад шууд таны эсрэг дайрав аа. Шукан Гэндэй сэтгvvлийн хєрєнгє оруулагчид тvvнд мєнгє тєлсєн юм биш биз дээ?
-Ваканоход мєнгє тєлсєн гэсэн хардлага явж байгаа юм билээ. 10 сая иен авч тийм юм хийсэн гэсэн мэдээлэл японд тvгэсэн байна лээ. Учиг нь тэгээд хєврєєд явчихаж байгаа юм шиг байна.

-Сумогийн ертєнцєд найраа, наймаа байдаггvй гэж та шvvх дээр эрс эсэргvvцсэн. Vнэхээр байхгvй гэж vv?
-Ваканохо яагаад гэнэт тийм зvйл зохиож шуугиан тарив. Ваканохо гэж хэн юм бэ гэдгээс эхэлж яръя л даа. Тэр хvн сумогийн ертєнцєд харш, хориотой юмыг хийгээд зохих шийтгэлээ авчээ. Мєн vv. Тэр бєх єнєєдєр зарчмаа алдсан байна. Холбоо шийтгэлээ єгсєн. Хєєгдсєн байна, тийм vv. Товчхондоо энэ.

-Одоо тэгээд хорслоо тайлж байна гэж vv?
-Одоо юу гэх юм бэ дээ.

-Найраанд орохоос татгалзвал бєхчvvд нийлж зоддог, багш ояаката нар нь дарамталдаг гэдэг тухайд та ямар тайлбар єгєх бол?
-Єнєєдєр сумогийн иддэг хоолыг чан ко гэдэг юм. Энэ vгийн утгыг би тайлбарлаж єгье. Сумогийн дэвжээн дээр ирсэн газар газрын бєхчvvдийн идэж байгаа хоол чинь чан ко шvv дээ. Чан гэдэг нь аав гэсэн утгатай. Ко гэдэг нь хvvхэд гэсэн утгатай байхгvй юу. Сумогийн гэр бvлээрээ хооллодог хоол нь байхгvй юу. Мэдээж аав нь хvvгээ дарамтлаад шахаад, чи тэрэнд унаж єг гэх vv. Хэзээ ч тийм юм байдаггvй байхгvй юу. Хоолных нь нэр хvртэл ийм гvн гvнзгий утгатай ертєнц шvv дээ. Ойлгож байна уу. Мэдээж энэ ертєнцийн хатуу ёс жаягийг даахгvй сєхрєх нэгэн гардаг.

-Шvvх хурал дээр та эсрэг талын ємгєєлєгчийн тавьсан асуултуудад их сайн хариултууд єгсєн байна лээ. Гэхдээ тэдгээр асуултууд танд ємнє нь хэзээ ч ирж байгаагvй таагvй асуултууд байсан уу?
-Тэгсэн. Гэхдээ би маш тайван хариулсан. Надад бухимдах шалтгаан байгаагvй. Тэнд хvн яах гэж очдог юм бэ. Зєвхєн vнэнийг л хэлэх гэж очдог биз дээ. Хатгасан, ингэж хэлбэл энэ хvн эгдvvцэх болов уу гэсэн бодлоготой асуултууд тавьж байна лээ. Би хариулсан. Ёкозvна хvний хувьд сумогийн ёс жаягийн ємнє сєхєрсєн, зарчмаа алдсан, тvvнийхээ хариуд шийтгэл хvлээсэн нєхдvvдээс болж шvvхийн танхимд очоод мэдvvлэг єгєєд сууж байх мэдээж надад таагvй байсан. Хэний буруугаас vvдсэн билээ. Тэнд яагаад гэм зэмгvй олон арван бєхчvvдийн нэр хvнд хєндєгдєж байна вэ гэдэг дээр харамсаж байсан.

-Итай гэдэг бас нэг бєх мэдvvлэг єгсєн. Дандаа сумогоос хєєгдсєн нєхдvvд байгаа нь анхаарал татаж л байна лээ?
-Тийм шvv.

-Кекvтэнзан Энхбатын нэр бас дурьдагдаад л явж байна лээ. Даваа худалдаж авах ажиллагааг зуучилдаг байсан ч гэх шиг. Та тvvнийг Герман явахад нь 50 мянган иен єгсєн юм уу?
-Єгсєн.

-Гэтэл яагаад энийг Шукан Гэндэй мэдчихдэг билээ?
-Би шvvх хурал дээр хэлсэн юм. Та тэрэнд мєнгє єгсєн vv гэж асуухаар нь єгсєн гэж. Зодог тайлах ёслол дээр нь єгєх ёстой юм. Тийм ёс жаяг бий. Хvний vсэнд хvрнэ гэдэг чинь ёс шvv дээ. Монголчууд хvvхдийнхээ vсийг vргээхдээ мєнгєн аяганд сvv хийж бариад тодорхой хэмжээний сэтгэлийн бэлэг єгдєг байх аа. Тэр л байхгvй юу. Єчнєєн жил хамт явлаа. Нэгийгээ зодгоо тайлаад хол явах гэж байхад сайн сайхныг хvсээд тав арван тєгрєг єгч болохгvй юу. Монголоор бол 500 мянган тєгрєг. Юм болохгvй л дээ. Гэхдээ сэтгэлийн бэлэг.

-Мєнгє єгєх, авалцах найрааг хувцас солих єрєєнд явагддаг гэж Итай мэдvvлсэн. Тэр єрєєнvvд чинь камергvй хэрэг vv?
-Энэ vнэхээр зохиомжит яриа л даа. Тэр дотор єчнєєн олон сэтгvvлчид холхиж байдаг. Єдий тєдий хvн холхиж байдаг. Маш олон нvд харж байдаг газар ш дээ. Тэр байтугай хана хvртэл чихтэй гэдэг биз дээ. Иймэрхvv хэтэрхий инээдтэй зохиомжууд тэнд яригдаж л байсан.

-Гэхдээ иймэрхvv гvтгэлгийн чанартай явуулгуудад яагаад монголчуудыг гол баатар болгох гээд байна вэ. Энэ цаагуураа сумог эзэлсэн манайхны энэ цаг vеийг зогсоох гэсэн бодлогын чанартай ажиллагаа байж болох уу?
-Хэн ч юу ч гэж бодож болно. Дээр vед нэг Тувагийн бєх монголд ирж барилдсан даа.Тэр зритель ямар аймаар уурлаж байсан бэ. Хоёр давчихсан чинь наадахаа алаад єгєєч ээ, саваад єг гээд л хашгираад байсан биз дээ. Бид нэг удаагийн тэр тохиолдолд л тэгж байсан. Тэгвэл энд байдал ямар байгаа билээ. Санаагаа айхтар илэрхийлэхгvй байгаа ч тодорхой хэмжээний бvлэглэл дургvйцэж байж болох шvv дээ. Надад хааяа иймэрхvv тєрлийн мэдрэмж тєрдєг л дєє. Хаана ч нутгийн гэх нэг vзэл байна шvv дээ. Ойлгож болох зvйл.

-Таны нийгэм рvv чиглэсэн vйл ажиллагаануудыг мэднэ. Монголдоо хєрєнгє оруулалт хийж, тодорхой тєвшний ажлуудыг хийж байгаа. Энэ тухайд чухам юу бодож явдгийг тань асуухгvй єнгєрвєл муухай хэрэг болно?
-Би єєрийнхєє хєлс хvчээр олсон, цэвэр ариун, шударга хєдєлмєрєєрєє олсон мєнгєєрєє монголдоо тодорхой хэмжээнд хєрєнгє оруулалт хийж яваа хvн гэж єєрийгєє боддог. Элдэв хуурмаг аргаар олсон юм уу, янз янзын хахууль, луйвараар би тэр бvхнийг хийгээгvй шvv. Ард тvмэн энийг мэдэж байгаа байх. Урсгасан хєлснийхєє амтаар єнєєдєр монголдоо цєєхєн ч гэсэн хэсэг хvнийг цалинтай, амьдралтай явуулах гэж хичээж байгаа шvv. Гадны хєрєнгє оруулалтыг татаад оруулаад ирэхсэн. Энэ эх орондоо юм хийж бvтээх юмсан. Єєрийн эх орноо сайхан болгох юмсан гэсэн тэр мєрєєдєл маань энэ бєхєєс даваад явчихжээ. Чадах чинээгээрээ бvтээн байгуулалтад хувь нэмрээ оруулаад явж байгаа ч бvр илvv ихийг амжуулахсан, илvv ихийг нааш нь чиглvvлэхсэн гэсэн чин хvсэл эрмэлзэл надад бий болсон байна.

-Ингэхэд АСА группын ажил хэр явж байгаа вэ?
-Сайн байгаа. Гэхдээ би єдєр тутмын ажилд нь оролцдоггvй. Цирк гэж ямар унтарчихсан газар байв. Тулганд нь цог ч байгаагvй шvv. Тэгвэл єнєєдєр ямар болсон байна. Та орж vзсэн vv.

-Vзсэн. Хоёр тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хийгдсэн гэж сонссон. Vнэнийг хэлэхэд циркийг хувьчлагдахад шvvмжлэлтэй хандаж байсан сэтгvvлчдийн нэг би. Энэ байгууллагын урлагын гэх амьдрал дуусгавар болчих вий, сумогийн ордон болчих вий гээд л?
-Орчин vеийн шоу тєв байгаасай. Бvрэн хэмжээгээр нь л хvчин чадлыг нь ашиглах юмсан. Vргэлж асч, амьдарч байгаасай гэж би бvр илvv хvсдэг. Циркид анх ороод ирсэн чинь нуль социализм л vнэртэж байсан шvv. Одоо энд шинэ агаар, шинэ менежмент орж ирсэн. Манай уран бvтээлчид ажлаа хийгээд явж байгаа. Бид vргэлж хєгжмєєр байна. єнєєдєр уран нугаралтаар гэхэд монголчууд тэргvvлж чадахаа байчихсан байна шvv дээ. Хэн тэргvvлж байна. Тэнд хятадууд тэргvvлж байна. Бид ерєєсєє завсар зайгvй хєгжихийн тєлєє явмаар байна. Хаа хаанаа. Одоо цирк рvv ороод ирэхэд шал єєр болсон.

-Таны сарын орлого хэд вэ?
-Та яагаад надаас ингэж асууж байгаа юм.

-Саяхан би энэ асуултыг нэг банкны захиралд тавьсан. Тэр 10 сая гэж хариулсан. Энэ бол бахархал байхгvй юу?
-Надад нуугаад байх юм байхгvй ээ. Тэртээ тэргvй авч байгаа цалин, шагналын мєнгє бvгд ил байдаг юм. Яагаад гээч. Сумогийн холбоо чинь далд байгууллага биш байхгvй юу. Би сарын цалин 2.8 сая иен авдаг юм. Монгол тєгрєг рvv шилжvvлвэл 28 сая тєгрєг. Тэрэн дээр нэг башёгийн мєнгє гэж хоёр сард нэг удаа явагддаг шvv дээ. 10 сая орчим тєгрєг ирдэг байх. Ялахгvй бол авахгvй шvv дээ. За тэгээд шагналын, бооцооны мєнгє бvгд спортын сонин дээр дэлгэрэнгvй гардаг юм. Нууж хаагаад байх юм байдаггvй юм ш дээ.

-Та яг одоо хэдэн туслахтай байгаа вэ?
-Надад яг єєрийн дагуул долоон бєх байдаг юм. Єєр манай яг гал дотор гурван бєх байдаг. Нийлээд 10 бєх бий. Би бас хувийн жолоочтой. Жолоо барьж болохгvй дvрэмтэй. Дээр нь нэг менежер байдаг. Тэднийгээ авч явдаг юм даа.

-Ёкозvна хvн Ёпоны эзэн хаантай ямар харилцаатай байдаг бол?
-Би танд Ёкозvнагийн барьдаг сэлэмний тухай ярьж єгьё. Ёкузана яагаад сэлэм бариад байдаг юм. Жирийн ардын хvv сумогийн дэвжээнд барилдаад Ёкузана болоход нэг ёсондоо язгууртны зэрэглэлд очиж байна гэсэн vг. Нэг vгээр хэргэм байхгvй юу. Ёкозvна гэдэг vг хєндлєн олс гэсэн утгатай. Шашны утгатай зvйл л дээ. Дээр нь тэнгэрийн ханхvv гэж явдаг юм. Тэнгэрт тэтгэгдсэн хvv гэж явдаг. Би нэг дурсамж яръя. Єдий хvртэл миний амнаас гараагvй олон зvйлийг би танд ярьж байна. Нэг сарын башё дээр эзэн хаан ирлээ. Эзэн хааныг тєв хаалгаар орж ирэхэд нь бvх бєхчvvд аварга арслангаасаа авахуулаад тэр холбооны бvх бєхчvvд ярайтал зогсож байсан. Эзэн хаан урдуур нь алхаж єнгєрдєг. Эзэн хааны нvvрийг харж болдоггvй гэсэн айхтар ёс байдаг юм. Тийм ёс заншилтай. Хэдэн градус юм бэ дээ. Тодорхой хэмжээнд толгойгоо бєхийлгєж зогсдог. Эзэн хааны хєл харагдаад наашлаад л яваад байсан. Миний ємнє хєл зогслоо. Мэндэллээ. Долоон башё дараалж тvрvvлсэнд, бас рекорд эвдсэн Ёкозvна танд чин сэтгэлийн халуун баяр хvргэё гэж хэлсэн. Хэзээ ч урьд ємнє нь эзэн хаан тийм vг хэлж байгаагvй. Тэгэхэд миний хажууд Тозиазами зогсож байсан. Ямар гоё хvндлэл вэ. Нуугаад яахав тухайн агшинд надад тодорхой хэмжээнд єєрєєрєє бахархах омогшил тєрсєн. Эзэн хаан яваад єглєє. Точиазvма надад Ёкозvна та vнэхээр гайхалтай юм аа гэж хэлж байсан. Миний ганц барилдаан таардаггvй айхтар бєх шvv дээ. Миний ємнє хэзээ ч намайг магтаж байгаагvй бєх тэгж хэлсэн.

-Vнэхээр сайхан юм аа. Гоё санагдаж байна. Ингэхэд визний асуудал дээр та ямар нэгэн давуу эрх эдэлдэг vv?
-Би тэр улсын хууль ёсноос гадуур ямар ч эрх эдэлдэггvй. Хэдий Ёкозvна ч гэсэн би гадны улсын иргэн шvv дээ. Надад ямар ч тусгай эрх ямба байдаггvй. Усыг нь уусан, ёсыг нь дагаж амьдардаг.

-Иргэншлийн талаар янз бvрийн санал ирж байсан уу?
-Ирж байсан.

-Японы хvргэн болоосой гэсэн хvсэл их л байсан байх?
-Та яг ямар хариулт авмаар байна.

-Тэдэнд хэлдэг vгийг тань?
-Би монгол хvн шvv дээ. Магадгvй гэдэг эх орноороо дэндvv их омогшдог монгол хvн байх. Би улаан залаатай монгол хvн. Эх оронтой хvн шvv. Vvгээрээ асар их бахархдаг. Бид нар чинь тэнгэрт тэтгэгдсэн хvмvvс байхгvй юу. Єнєєдєр бид єдєр тутмын шалдир бульдар хэрvvлээ больмоор байна шvv дээ. Асар томоор сэтгэе л дээ. Бие биенээ тvгжиж биш дэмжиж явъя л даа. Яагаад нэг нэгнээ жоохон юмаар оролдож, унагааж, таагvй vгээр булаад байгаа юм бэ. Улс тєр нь ч тэр. Нэг л эв нэгдэлгvй. Гэхдээ би хэзээ ч улс тєрждєггvй. Бvгдээрээ том байя л даа, тэгэх vv.

-Манай их аварга руу зодог тайлах дєхлєє, арай зодог тайлах гэж байгаа юм биш байгаа, эсвэл тэгчихээсэй гэсэн єнгє аястай, жаахан тийм горьдсон мессеж их шиддэг л дээ. Та тэдэнд ямар хариу єгмєєр байна?
-Мєнхийн хvн гэж байхгvй шvv дээ. Харин мєнхийн нэр алдар, амжилт, хийсэн бvтээсэн vлдэнэ. Бие бол гvйцэхгvй шvv дээ. Цаст уулын цагаан барс цагаан болохоор шоргоолжинд бариулна гэж нэг vг байдаг. Тэр vе хэзээ нэгэн цагт надад ирнэ.

-Хєєх, бvр одооноос тэрэнд бэлтгэж байгаа хэрэг vv?
-Ер нь. Ойлгож байна уу. Ер нь гэж хэлж байна шvv дээ. Гэхдээ би болоогvй шvv. Би дєнгєж 28-хан нас хvрч байна шvv.

-Тийм ээ. Харж байна?
-Харж байна уу. Тийм vv. Надад итгэж байна уу.

-Итгэж байна?
-Тэгвэл би та нарын итгэлийг би алдахгvй шvv.

-Баярлалаа. Монголын ард тvмэн танд хайртай шvv дээ. Тэд vргэлж танд итгэдэг. Ингээд нисээд ирэхэд гайхалтай байгаа биз дээ ?
-Гайхалтай. Монгол минь ингээд л шаргалтаад угтдаг шvv дээ. Vгээр хэлэхийн аргагvй сайхан мэдрэмж. Тантай ингээд чин сэтгэлээ онгойтол ярих сайхан байна. Монгол сэтгvvлчтэйгээ, монгол хэлээрээ ингэж яриагvй юм байна. Би японы хэвлэл мэдээлэлтэй ингэж ярьж vзээгvй. Єєрийнхєє хэлээр, єєрийнхєє эх оронд, vг vгээ мэдэрч, сэтгэл сэтгэлээ уудалж єєртєє ийм цаг зав гаргаж суух гоё байна. Гоё энерги авлаа. Эх хэлээрээ сэтгэлийн гоё торгон учиг хєндсєн зvйлсийн тухай ярина гэдэг єєрєє маш гоё кайф. Би бараг 11 жил тэр хvмvvсийн асуултанд л хариулж ирлээ шvv дээ.

-Тийм шvv. Та санаа сэтгэлийн тэнцвэрээ амархан алддаг хvн юм шиг санагддаг. Гэхдээ хvнд нэг тийм бєглєє, блокоо тайлахгvй бол болохгvй vе ирдэг шvv дээ. Тийм vед та яадаг вэ?
-Та яадаг вэ. Би дараа нь хариулъя.

-Би юу. Би бол зарим vед удаан уйлж, зарим vед ууж, зарим vед юм хага шидэж янз бvрээр л тэсэрдэг. Тэрийгээ буруу, муухай зvйл гэж боддоггvй. Хvн гэдэг чинь сэтгэлийн амьтан шvv дээ?
-Би хариулъя. Би яагаад байн байн монгол руу зvтгээд байдаг юм бэ. Тэр нутагт єдий хvртлээ явчихсан миний хэмжээний хvнд хэр баргийн юмыг тэсээд гарчих сэтгэлийн тэнхээ байна биз дээ. Гэхдээ бас хааяа залхах юм аа. Гараад л явна. Тvмэн зурагчид, тvмэн сэтгvvлчид. Єнєєдєр яасан, ямар хоол идсэн. Хэнтэй уулзсан, хэдэн цагт унтдаг вэ гэсэн тийм л хєгийн юм асуудаг . Нэг юмаа хичнээн асуудаг юм бvv мэд. Аварга хvн гэхээрээ л заавал ингээд гэдсээ тэнтийлгээд л гэртээ хэвтээд байх ёстой юм уу. Аан тийн тийн гэж толгой бєхєлзєєд л. Бvх юм нь бусдын хараанд. Бусдын таалалд нийцэж. Болъё л доо. Энийг єєрчильё л дєє. Хvн байна даа. Хамаг нервээ барж байна шvv дээ. Тайлмаар, энэ дотроосоо гаргаж хаямаар юм байна шvv дээ.

-Харин тийм л учраас асууж байгаа юм?
-Би монголдоо ямар ч хvнгvй, тал хээр газар ганцаараа зєндєє суудаг. Єндєр уулан дээр гарч сууна. Ганцаархнаа. Єєрєє єєртэйгєє хамт.

-Голдуу Євєрхангайд аа юу?
-Vгvй. Хаана л бол хаана. Энэ чинь миний эх орон шvv дээ. Салхиар нь алгадуулж, бороонд нь норж ганцаараа алхах хичнээн сайхан бэ. Євлийн тэр тэсгим хvйтэн агаарыг би аймаар санадаг. Гараад л амьсгалахад єєдєєс уур цан сэвшээд л. Би хvйтэнд маш дуртай. Тэсрэлт бол мэдээж олон янз л даа. Магадгvй би єнєєдєр танд єєрийгєє нээж тэсэрч байгаа байж болно шvv дээ.

-Сая манайд долдугаар сарын нэгэнд болсон vйл явдал танд юу бодогдуулсан бэ?
-Би их эмзэг хvлээж авсан. Гэхдээ тэр хvмvvс яагаад тэгж тэсрэв ээ. Энийг л бодох ёстой. Би тэр шєнє ерєєсєє унтаж чадаагvй. Ресторанд хоол идээд сууж байсан чинь монголд ёстой аймаар юм болж байна гэж хvн хэлсэн. Дуулаад л гэр лvvгээ шууд гарч явсан.

-Танд єєрийн эрхгvй автаж байна. Яагаад ч юм эх орноо чин сэтгэлээсээ хайрламаар. Монгол маань vнэхээр яруухан шvv дээ?
-Гайхалтай. Ийм эх оронтой хvмvvс олон биш шvv. Бид нар дандаа энийгээ мэддэг байх ёстой. Эх орноо хайрлах хайраас миний бvх юм эхэлсэн.

-Хайр…Vнэхээр єргєн ойлголт. Хайрын тухай тантай ярьмаар л байна?
-Тийм шvv. Єргєн ойлголт. Би санал нэг байна.

-Хоёулаа хvн болгонд ирээд буцдаг анхны хайр гэдэг зvйлийн тухай яръя. Та хэзээ энэ зvйлтэй учирч байсан бол. Сэтгэл зvйн хувьд бас л нэг сонин vзэгдэл шvv дээ?
-16 настайдаа. Ертєнцийг харах нvд чинь єєр болоод ирдэг нас биз дээ. Би гэдэг хvн ч бас хувираад л…тийм vv. Гэтэл миний ємнє нэг хvн гарч ирсэн. Нэг хєєрхєн охин. Гэнэн, ариун, тэгсэн хэрнээ єєрт маань даах чинээгээр нь л хєнгєхєн шаналал авчирч байгаа юм л даа. Анхны хайртай ингэж учирч байлаа. Их сонин шvv. (Энэ vгийг хэлээд тэр инээмсэглэв, миний ємнє хамгийн гэгээн аварга сууж байна)

-Тэр их хєєрхєн охин уу?
-Яагаад ч юм vvл харахаар тэр охины царай надад харагддаг байсан.

-Vvл ээ?
-Тийм ээ. Зуны гоё, сэвгэр цагаан vvл. Цаана нь цэв цэнхэр тэнгэр.Тэгээд тэр дунд цав цагаан vvлэн дунд тэр охины царай харагдаад л. Нэг мэдсэн би юу ярьж байнаа. Ингэж ярьж болж байна уу, vгvй юу.

-Яагаад болохгvй гэж?
-Одоо эргээд санахаар маш гоё дурсамж. Хvvхэд юугаа мэдэх юм бэ. Догдлоод л. Тэгээд л би япон явчихсан юм.

-Гэхдээ мартаагvй байгаа тань гоё байна?
-Би ерєєсєє тэрийг мартдаггvй шvv дээ. Аягvй гоё дурсамж vлдээсэн. Эргэж ирэхэд миний тэр vерхэж байсан охин бас амьдралын хатууг амсчихсан байсан шvv. Одоо хааяа эргэж нэг уулзах юмсан гэж боддог юм. Гэвч хэзээ таарахыг мэдэхгvй. Хэрвээ тэр ямар нэгэн байдлаар гундаж явбал туслахсан гэж бас боддог юм.

-Гундуу явбал таны сэтгэл євдєнє?
-Тэр гундуу явах хvн биш л дээ. Гэхдээ энэ ярилцлагыг олж унших болов уу. (инээв) Сайн явж байвал мэндлээд ч гэсэн єнгєрєхсєн. Хvний хувьд шvv дээ.Тухайн vед надад сайхан мэдрэмжийг тєрvvлж єгснийх нь тєлєє тэр хvний талаар би энэ хэмжээний бодол агуулж явж болно биз дээ.

-Бололгvй яах юм бэ. Манай аварга ингэхэд хэр аав бэ?
-Би сайн аав. Охин хvv хоёртой. Тэднийхээ ємнє хvлээсэн vvрэгтэй. Тэр vvргээ хэзээ ч умартахгvй.

-Жет ли -гээс сэтгvvлч асуусан. Та бол нэгэн цагийн баатар. Харин одоо таны хувьд манай vеийн баатар гэж хэлэх хvн байна уу гэж. Тэр “Байлгvй яахав. Монголын Асашёорюv байна шvv дээ” гэж хариулсан. Бахархмаар байсан шvv?
-Би хийсэн амжилтаараа Жет ли-д танигдах хэмжээнд очоод, єєрийгєє мэдрvvлж чадсан бол сайхан. Тэр хvний єгсєн хариулт надад сайхан сэтгэгдэл тєрvvлсэн. Мэдээж муу эр бол хэзээ ч баатар болж чадахгvй.

-Жак Ширак таныг их хvндэлдэг гэсэн. Та хоёрын анхны уулзалт Ерєнхийлєгчийн францад хийсэн тэр айлчлалын vеэр болсон уулзалт уу?
-Биш. 2005 онд анх Японд уулзаж байсан. Яг тvрvvлчихээд байж байсан. Жак Ширак гэдэг хvнийг дэлхий дахин мэднэ. Дорнын тvvх,соёлыг судалдаг, дорно дахинд хайртай, дэлхийд нэртэй улс тєрийн зvтгэлтэн хvн. Тэр том хvн намайг оройн зоогонд урьлаа. Би хvлээж авалгvй яахав. Японы телевизvvдийн холбооны ерєнхийлєгч байсан. Тэгээд би, бас болгарын бєхчvvд байсан. Би тvрvvлчихсэн бєєн кайфтай. Тэр хvн чинь хэн билээ. Агуу их удирдагч хvн. Гэтэл тэр хvн миний барилдаанаас, єчvvхэн ч гэсэн миний гаргаж байгаа амжилтаас кайф аваад, намайг хvндэтгээд тэгээд сууж байх бас сонин л юм билээ. Асашёрюv, би таны фен чинь шvv. Надад хувийн музеи гэж байдаг. Надад сумогийн ёсолгооны гоё маваши байна. Том цолтой бєхчvvдийн торгон маваши ч байна. Vснийх нь самнууд ч надад байгаа. Би сумод маш их дуртай. Тийм болохоор цуглуулгад маань сумогийн холбогдолтой эд зvйлс их бий гээд ярьж байна. Тэр єдєр би тvрvvлээд бооцоо овоо авчихсан байсан. Тэгээд би бооцооноосоо сугалаад єглєє. Надад єгч байгаа юм уу гэж байна. Эхнэр нь хамт сууж байсан. Хоёулаа гайхаад л.Миний бэлгийг аймаар гоё хvлээж авсан. Тэгээд “Асашёрюv,би таны энэ агуу их ялалтын тань шангаас хамт хvртэж байгаадаа маш их баяртай байна. Надад энэ л дутагдаж байсан юм. Хvмvvсээ харж байгаарай, надад Асашёрюv бэлэглэсэн шvv гээд пиджакаа дэлгэж байгаад би ийшээ хийлээ шvv” гэж байгаад хийж байсан. Нэг л мєнгє шvv дээ. Цагаан єнгєтэй, бооцооны мєнгє байдаг даа. Тэр нэг ширхэг мєнгийг тэгж их гоё хvлээж авахад надад онцгой сэтгэгдэл тєрсєн. Би олон сайхан дэлхийн хvмvvстэй уулзаж учирч явсан. Бvгдийг нь яаж энд ярихав.

-Жет Литэй бол та уулзаагvй байгаа юу?
-Уулзаагvй байгаа.

-Селин Дионтой таныг уулзсан гэж сонсоод vнэхээр атаархсан шvv?
-Тийм vv. Гурван сарын башёгийн vеэр Селин Дионы тоглолт болох гэж байна гэхээр нь очсон. Дууг нь сонсох маш дуртай. Хvндэлдэг дуучны маань нэг болохоор vзье гэж vзсэн. Тэгсэн чинь тоглолтыг зохион байгуулагч нєхдvvд Асашёорюv ирчихсэн байна гэж хэлж л дээ. Єє, тийм vv. Би тоглолтоо дуусгачихаад тэр хvнтэй заавал уулзмаар байна гэсэн байна. Уулзлаа. Цагтаа дэлхийг уйлуулж байсан дуучин байхгvй юу. Дэлхийн залуусыг хайранд умбуулж байсан. ”Титаник”-ын дууг мэднэ биз дээ. Тэрvvгээр бид огшиж байсан, тийм vv. Дэлхий нэг хэсэг тэр хvний дуугаар амьсгалсан шvv дээ. Гоё тийм ээ.

-Таныг хараад тэр яаж байх юм?
-Єє, аварга. Сумогийн их аварга би тантай уулзсандаа vнэхээр баяртай байна гэж хэлсэн. Уучлаарай, би єєрийгєє ямар нэгэн байдлаар товойлгох гээгvй юм шvv. Болсон явдлыг л ярьж байгаа юм. Миний vсийг хараад л, ємссєн кимоно эд нарыг гайхаад л. Сумо сумо гээд л. Тэгснээ надад бас нэг санал тавьсан.(инээв)

-Ямар санал?
-Хоёулаа барилдах уу гэсэн.

-Селин vv дээ. Тантай юу. Наадах чинь ямар хєгжилтэй юм бэ?
-Би тэгье гэсэн.

-Мэдээж хошигнол биз дээ?
-Мэдээж. Ингэж барилддаг юм гээд гараа єргєсєн чинь шууд хvрч ирээд тэврээд авсан. Би сvvлдээ хєєе хєєе одоо болно шvv гээд гараа єргєєд инээсэн.Тэр уулзалт vнэхээр гоё, чєлєєтэй уулзалт байсан. Нєхєр нь хамт байсан. Сайхан хvн байна билээ.

-Тоглолт нь гоё болсон уу?
-Тасархай. Би тэгээд гайхсан л даа. Энэ аймаар хоолой хаанаас нь гардаг юм бол. Ийм туранхай туниагvй хvнээс яаж тийм хvчирхэг хоолой хаанаас нь гардаг байнаа гэж би асуусан. Надад тэр хvн юу гэж хариулсан гээч. Аймаар гоё хариулт єгсєн. Сэтгэлээсээ гардаг юм гэж.

-Гайхамшигтай юм аа. Та бас Норовбанзад гуайтай уулзаж учирч явсан тухайгаа єчигдєр дурсаж байсан?
-Би нэг л жишээ яръя. Н.Норовбанзад гуайн “Дєрвєн цагийн тал” гээд агуу сайхан дуу байдаг даа. Тоглолтон дээр нь одоогийн манай хэдэн залуу дуучид бадаг бадгаар нь авч дуулсан юм. Одоо Т.Ариунаа …єєр хэн хэн ч билээ. Тєгсгєлд нь Н.Норовбанзад гуай гарч ирээд дуулсан. Би vнэхээр юу хэлэхээ мэдэхгvй байдалд орсон л доо. Уучлаарай, Н.Норовбанзад гуай гарч ирээд зvгээр л тараагаад хаячихсан. Тэр хvний хоолой хаанаас нь гарч байгааг би гайхширч байсан. Надад тэр хvнтэй уулзсан нэг л агшин байдаг юм. Би аварга болчихоод байж байлаа. Н.Норовбанзад гуайн бие нь тааруу японд эмнэлэгт ирчихсэн байна гэж дууллаа. Би сайхан цай чанаад, бууз хийгээд, шєлтэй ингээд монголоороо эргэлээ. Дэлгэрмаа эгч, Дэдэрмаа эгч хоёр хамт байсан. Бидний сvvлчийн уулзалт тэр байсан. Би тэр хvнд єєрийнхєє гараар чанасан цайгаа амсуулж чадсанаараа бас бахархаж явдаг юм шvv. Цай гэдэг чинь єнгє нь юу билээ. Бэлгэдэл нь юу билээ. Монгол хvний хувьд єєртєє монголынхоо нэг агуу хvнийг амьд сэрvvнд нь эргэж очиж амжсандаа баярлаж явдаг. Одоо тэр хvн шиг дуучин тєрнє гэдэг хэцvv л дээ.

-Та хэр дуулдаг вэ?
-Яагаад гэнэтхэн ингэж асууж байгаа билээ. Би дуулнаа. Ер нь дуулах дуртай шvv.

-Сэнгэнэтэл хааяа дуулчихмаар, тэгвэл л сэтгэл сайхан хєнгєрєєд явчихмаар дуу байдаг. Таны тэр дууг л сонсмоор байна?
-Би “Нутгийн зам” гэдэг дуунд их дуртай. Эх нутагтай, эх оронтой хvний хувьд тэр дуунд дуртай.
Хvлээсэн сэтгэлд минь ойртож харагдаад
Хєндийг туулсан нутгийн зам аа
Хvvгээ vдээд хоцрох ээжийд
Ханисаад vлдэх аяны харгуй
Нутгийн зам нуруутай
Нуган vрдээ ханилгаатай…
Зовлон жаргал ээлжлэн хєврєєд
Зураг тєєрєгтэй нутгийн зам аа
Зvрх догдлон таньдаа очиход
Зєрєг жим нь тодрох харгуй…Нутгийн зам нуруутай…нуган vрдээ ханилгаатай.(Хvvгээ vдээд хоцрох ээжийд…Ханисаад vлдэх аяны харгуй…аваргын нvдийг нулимс бvрхээд ирэв. Дагаад дуулмаар, юу юугvй уйлмаар)

-Юу хэлэхээ мэдэхгvй нь. Та vнэхээр сайн дуучин юм?
-Єє, баярлалаа.

-Та єєрийнхєє барилдааны бичлэгийг олон удаа vздэг гэж ярьсан. Сумъяабазар аваргын барилдааныг vздэг vv?
-Ёстой сонин. Ах маань миний барилдааныг vзэж чаддаггvй гэж байгаа юм. Би бас ахын барилдааныг vзэж чаддаггvй байхгvй юу. Ерєєсєє чаддаггvй.

-Аав тань яадаг бол?
-Аав маань хєєрхий vздэг байх. Би асуудаггvй. Гэхдээ тэр эцэг хvний сэтгэл дотор юу болж байдаг бол. Бас л асар их нерв тээж явдаг байх л даа.

-Гэхдээ ховор хувь заяа шvv дээ. Хоёрын хоёр аварга хvv заяалаа?
-Ховорхон хувь заяа. Би монголынхоо ард тvмэнд vнэхээр баярлаж явдаг. Тэднийхээ хайр хvндэтгэлийн хариуд єшєє сайхан барилдах болно. Зам урт байна. Би хичээнээ.
Асашёорюv аваргатай би ийн хєєрєлдлєє. Мэдээж бичлэгийнхээ хальсанд буусан болгоныг энд багтаах аргагvй юм. Гэхдээ сэтгvvлч хvний хувьд монголоосоо тєрсєн нэгэн цагийн гайхамшиг болсон энэ аваргатай ярилцаж, уншигчдыгаа уулзуулж, тvvний сэтгэл зvрхний хєг аялгууг сонсгож, монголоо гэсэн хэнтэй ч зvйрлэмгvй агуу их омогшлыг нь мэдэрч чадсандаа баяртай байна. Бас энэ ажил надад мэргэжлийн асар том кайф авчирлаа. Баярлалаа, аварга аа.
Урьд ємнє хатуу хєтvv vгээр гомдоож явсан бол тvvнийгээ эргvvлж авмаар байна. Бас…
Зовлон жаргал ээлжлэн хєврєєд
Зураг тєєрєгтэй нутгийн зам аа
Зvрх догдлон таньдаа очиход
Зєрєг жим нь тодрох харгуй…гэж сэтгэлээ хєвсєлзтєл аялсаар нутгийн зvг гармаар байна. Дэрс нь бєхєлзєж, салхи нь сэнсэрсэн монголынхоо шаргал намрыг яг одоо тэндээс мэдэрмээр байна.

Эх сурвалж:Зууны шуудан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить морфий СосенскР¸Ð¹ Купить закладкР¸ марки в Шумерле купить Пятку Озёрск МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº купить cocaine СевастоР¿Ð¾Ð»ÑŒÑÐºÐ°Ñ табак для кальяна НаркосоР»Ð¸ изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Арске НаркотиРºÐ¸ в Шали Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в МихайлоР²ÑÐºÐµ из чего произвоР´Ð¸Ñ‚ÑÑ героин Купить гашиш, бошки, кокаин и марихуаР½Ñƒ в Нижнем НовгороР´Ðµ ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ гашиш в иране Виды mdma Какой способ проращиР²Ð°Ð½Ð¸Ñ семян конопли самый лучший купить ЭйфоретР¸Ðº Нижние Серги ÐÐ¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин без рецептоР² купить купить Первый ПавловсРº Экстази в Орлове купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Оса Купить Шмаль Ветлуга mister x обход Купить lsd в Майский ВыбираеР¼ масло для электроР½Ð½Ð¾Ð¹ ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ Legalrc biz chat К чему Ð¿Ñ€Ð¸Ð²Ð¾Ð´Ð¸Ñ ‚ употребР»ÐµÐ½Ð¸Ðµ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амина: передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° и неотложР½Ð°Ñ помощь Купить закладкР¸ методон в Урусе-ма
IP:188.68.0.62  2018-06-21 01:52:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.