Сергей Бодров: Монголчууд хамгийн энэрэнгvй нь байсан

2008/10/25
Share |
Хүмүүс:
Сергей Бодров: Монголчууд хамгийн энэрэнгvй нь байсан

Кино найруулагч Сергей Бодров “Зvлгэн доторхи амттай ундаа”, “Мэргэжлийн бусчууд”, “Эрх чєлєє бол диваажин”, “Кавказын олзлогдогч” зэрэг киногоороо олонд танигдсан билээ.

Тvvний хамгийн сvvлд хийсэн “Монгол” кино Казахстаны нэрийн ємнєєс “Оскарт” єрсєлдсєн юм. С.Бодров “НГ”-д ярилцлага єгчээ.
-Сергей, таны “Нvvдэлчин” кино анхандаа Казахын кино студийн тєсєлд байж байгаад мухардалд орчихсон байсан. Харин та энэ тєслийг аварч, амилуулсан гэдэг...?
-Тийм ээ, би цэвэрлэгч болсон гэх vv дээ. Бvгд л татгалзаж байхад би тодорхой болзолтойгоор казахуудад туслахыг зєвшєєрсєн юм. “Нvvдэлчин” кинонд нь би туслая, харин та нар “Монгол”-д тусла гэж тохиролцсон. Аврах ажиллагаа байсан л даа. Дараа нь “Монгол” киногоо барьж авахад Америкийн зарим шvvмжлэгчид vvнийг олон саяын тєсєл гэж байсан. Би “Энэ бол тийм биш. Зvгээр л хэцvv, зовлонтой тєсєл” гэж тайлбарлахыг оролдсон. Бид кино зургаа авч эхлээд дараа нь Москва руу буцаж, жилийн дараа дахиад л зураг авалтандаа ороод л. Мєнгє их дутагдаж байсан.

-”Монгол” кино ямар тєслєєр боссон бэ. Зарим хэвлэлд 10-20 сая доллар гэж байсан?
-Эхлээд 10 саяаар хийнэ гэж тєлєвлєсєн. Дараа нь 12 сая болсон. Эцэст нь 20 сая долларт хvрсэн. Казахстанд, Хятадын хойд хэсэгт, Євєр Монголд зураг авсан. Хятадууд сайн ажилчид. Гэвч тэд асуултад чинь толгой дохивол энэ нь зєвшєєрч байна гэсэн vг биш.

-Дорнодынхон амаргvй биз?
-Тийм шvv. Хээр талд зураг авахаар 500 хятадыг авчрахад юу ч болохгvй байсан. Тулааны зураг авахын тулд 1000 хvн цуглуулах хэрэгтэй байлаа. Хятадууд морь муу унадаг болохоор Казахстанаас 50 мэргэжлийн морьтон тоглогчдыг авчирсан. Хятадуудыг морь унуулж бас, янз бvрийн маневр, vзvvлбэр хийлгэж сургасан юм. Олон хvн оролцсон зургийг дєрвєн долоо хоног авна гэж тєлєвлєсєн ч найман долоо хоног болсон.

-Чингэс хааны дvрд Японы жvжигчин Таданобу Асано тоглосон. Харин гэргийд нь монгол бvсгvй, гол дайсанд нь хятад хvн тоглосон. Зураг авалтад оролцож байгаа хvмvvс ямар хэлээр харилцаж байсан бэ?
-Голдуу монгол хэлээр харилцаж байсан. Шуудхан хэлэхэд бид Хятад, Монголд амьдардаг монголчуудыг сонгож авсан юм. Асано дvрдээ зориулж монгол хэлд суралцсан.

-Яагаад Монголд зураг аваагvй юм бэ?
-Тэд миний кинонд их эмзэг хандсан л даа. Зарим хvн надаас “Оросууд бид тэдний тухай кино хийх ямар сайн зvйлийг монголчууд хийсэн юм бэ” гэж асууж байсан. Би тэдэнд “Энэ бол манай тvvхийн нэг хэсэг” гэж хариулсан.

-Монголчууд яагаад таныг тэгж эсэргvvцэж угтсан юм?
-Эхлээд бид Монголд очсон. Єгєємєр хvмvvс шиг сайн санаа євєрлєж очсон. Тэд нарт зориулж найруулгаа єєрчиллєє. Гэтэл муу муухайгаар дуудаж эхэлсэн. Ойлгож байна уу, Монгол Улс 70 жил зєвлєлтийн нєлєєнд байхдаа Чингэс хааны нэрийг нь ч дурсах хориотой байсан. Монгол хойд хєршєєсєє бvрэн тусгаар болоход бvх юм эргэж, Чингэс хаан ариун бурхан, vндэсний бахархал болсон. Чингэс архи, Чингэс тамхи гээд л бvгд Чингэс хаан болсон.

-Тэгээд тэднийг юу тэгж хор шарыг нь малтаж орхив оо. Харь хvмvvс Чингэс хааныг хийж байна гэж хардсан юм уу?
-Тэгэлгvй яахав. Найруулагч нь орос, кино зохиолч нь азербайжан. Эд нар Монголын тvvхийг юугаа мэддэг юм бэ гэж бодсон байх.

-Тодорхой шvvмжлэл, зэмлэл байсан уу?
-Тийм ээ. Чингэс хаан хятадуудын олзонд 10 жил байгаагvй гэж тэд хэлсэн. Лев Гумилев энэ тухай хэлсэн байдаг. Гумилев ч vvнийг єєрєє бодож олоогvй. Ер нь Чингэс хааны намтарт тодорхой бус, алгассан олон зvйл байдаг. Тvvний тvvхийг эхлээд дайснууд буюу тvvний байлдан дагуулж байсан оросууд европууд бичсэн. Балмадууд, чєтгєрvvд, араатнууд ирлээ гээд л.. Чингэс хаан яагаад ялан дийлж байсныг хэн ч тайлбарлаж чадаагvй. Чингэс хаанд олон сая цэрэг дайчин байсан гэдэг нь худлаа.Тэр vед монголчууд маш цєєхєн байсан нь сонирхолтой.

-Судалгаа хийхэд танд цаг хугацаа байсан уу?
-Гумилевийг би аль дээр олон удаа уншчихсан байсан. Англи хэл дээр Чингэс хааны тухай vзэж болох бvгдийг уншсан. Америк, Англи, Австралид хэд хэдэн сайн ном байдаг. Ер нь эрдэмтэн, шинжээчид тvvхийн ховор нотолгоо баримт дээр vндэслэн єєрсдийнхєє санааг бичдэг юм.

-Монголчуудад бичиж vлдээсэн ном байдаггvй юм уу?
-Байгаагvй. Гэвч Чингэс хаан хэдий харгис ч шашинд хvндэтгэлтэй ханддаг байсан нь тодорхой байдаг. Vнэн алдартны ч, буддист сvм хийдээс ч татвар авдаггvй байсан. Тvvний армийн нэг хэсэг христос шашинтнуудаас бvрдэж байсан.

-”Андрей Рублев” кинонд монголчууд орос санваартныг зэрлэгээр цаазалж байгаа кадр байдаг?
-Монголчууд хувраг, санваартан хvнд гар хvрдэггvй хуультай байсан. Оросууд єєрсєддєє л дайсан байсан. Оросуудын олон дайсны дотор монголчууд хамгийн энэрэнгvй нь байсан. Тэднийг эзэрхийлэгч гэж нэрлэдэггvй. Ирээд л татвар хураагч томилчихоод л яваад єгдєг байсан. Татвараа тєлєхгvй бол харин єєрєєр ярина шvv гэдэг байсан. Ердєє л 10 хувийн татвар авдаг байсан.

-Одоо vед бол ёстой л бурхны л татвар юм даа?
-Александр Невский Бат хааны єргємєл хvv байсан. Монголчууд Чудск нууранд Оросын цэрэгт туслахаар отрядаа илгээж байсан.

-Казахууд єєрсдийгєє Чингэс хааны шууд удмын хvмvvс гэж vздэг vv?
-Казахын тайж тvшмэлvvд єєрсдийгєє Чингэсийн угсаатай гэдэг. Хятадууд болохоор Чингэсийг хятад хvн гэдэг. Тvvний ач хvv Хубилай ялан дийлж, эцсийн эцэст бvх Хятадыг нэгтгэж эзэн хаан болсноор Юань гvрний эхлэлийг тавьсан. Хятадын хувьд тэр дайсан ч хятад хvн гэж vздэг.

-Манай гаригийн 200 хvн бvрийн нэг нь Чингэс хааны генийг тээж явдаг гэсэн сонирхолтой судалгаа гарсан байдаг...?
-Хэдэн жилийн ємнє Английн эрдэмтэд Энэтхэгээс хосгvй хромосом илрvvлсэн. Энэ хромосом зєвхєн эцгийн талаар дамждаг. Энэтхэг, Хятад, Сибирь, Орос, Европт энэ ген илэрсэн. Олон сая хvний генетикийн ой ухаанд Чингэс хааны хромосом явж байдаг гэсэн. Тvvнд 1000 орчим эхнэр, татвар эмс байсан.

-Тэгвэл таны кинонд яагаад Тэмvvжин ганц романтик амрагтай байдаг билээ?
-Тийм л байсан болохоор л тэр. Миний кинонд тvvний удирдагч болохоос ємнєх цаг vеийг бас харуулсан. Би дараагийн ангийг нь хийх юм бол эхнэрvvд нь гарч ирэх болно.

-imdb.com кино сайтад 2010 оны таны тєсєл “Чингисхан” нэрээр тавигдчихсан байна.
-Бvгдийг эргэцvvлж байна. Хийж болох л юм. Шийдсэн юм алга. Бид одоо болтол СТВ кино компанид єртэй байгаа. Оны эцсээр єрєє дарчих байх.

-”Монгол”-ыг Америкийн кино театруудаар гаргаад хэр амжилттай байна вэ?
-25-аас дээш насныхан болон эмэгтэйчvvд маш сайн хvлээж авсан.

-Орост ямар амжилттай байсан бэ?
-Муугvй vр дvн vзvvлсэн. Кино театруудаар гарч, DVD болгож борлуулсан.

-Єєр улс орнуудад яаж хvлээж авсан бэ. Ази, европт жишээлбэл?
-Япон улс энэ бол бидний кино гэж шууд л хvлээж авсан. Ер нь Азид бол ура хашгиран хvлээж авсан. Францад хачин жигтэй тvvх маягаар сайн хvлээж авсан. Итали, Англид ч муугvй.

-Казахад таныг хvндэт казах болгоогvй юм уу. Та тэдний тєлєє олон зvйл хийсэн юм биш vv?
-Болоогvй л байна (инээв). Сая би тэндхийн хоёр кинонд продюссерээр ажилласан. Єєрийн хvн шиг нь л байдаг. “Монгол” киног Казахстанд бvгд гэр бvлээрээ vздэг.

-Vзэгчидтэй уулзахад танд ямар асуулт тавьдаг вэ?
-Юу нь vнэн бэ, юу нь худлаа вэ, яагаад ийм кино хийсэн юм бэ гэж асуудаг.

-Таны кино АНУ-д гарч байгаа. Амжилт олбол таныг Холливудын дээд лигт урих юм биш биз?
-Би тэнд ажиллаж байсан. Сонирхолтой ч миний тєлєєх шийдвэрийг єєр хvмvvс гаргадаг. Харин би єєрєє шийдвэр гаргахыг хvсдэг. Одоо “Марко Поло”, “Кортес”, “Тарзан” кинон дээр ажиллаач гэж санал ирж байна.

-Тимур Бекмамбетов Холливудын том тєсєвтэй кинонд оролцож чадсан. Тэр Анжелина Жолигийн тоглосон “Wanted” киног хийсэн...?
-Тимур бол хєдєлмєрч, бvтээлч хvн. Компьютер графикийг сайн мэддэг.

-Таныг орос, европ, ази, америк туршлагатай дэлхийн иргэн гэлцэх юм?
-Та хаана амьдардаг вэ гэж надаас байнга асуудаг. “Одоо ажиллаж буй газартаа л амьдардаг” гэж би хариулдаг. Сvvлийн жилvvдэд Казахстан, Монгол, Хятадад амьдарлаа.

-Хаана бvртгэлтэй байдаг вэ?
-Бас л бэрх асуудал. Хоёр чемодан минь Хятадад бий. Аризона, Герман, Москвад миний юм байж л байгаа. Заримдаа ямар нэг юм олох гэхээр олддоггvй юм.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.