Брэнд барааны vнийг тааж тогтоодог

2008/10/25
Share |
Хүмүүс:
Брэнд барааны vнийг тааж тогтоодог

Монголчууд дэлхийд нэрд гарсан нэртэй фирмvvдийн брэнд бараанд тєдийлєн хошуурдаггvй л дээ. Энэ нь амьдралын боломжтой нь ч холбоотой байх.50 мянган тєгрєгєєр богино ємд, 500 мянган тєгрєгєєр гутал ємсєх чадаптай хvн хомс юм хойно. Брэнд барааны vнийг харин борлуулагчид нь тааж тогтоогоод байдаг юм уу даа. Бусад дэлгvvрт ямар байгааг vзчихээд л тэр дор нь 40 мянган тєгрєгєєр vнээ нэмж, эсвэл 30 мянгаар vнээ бууруулж байх юм. Хорооллын "Наран" их дэлгvvрээс худалдаачид vнийнхээ баримжааг авдаг юм билээ. Єєрєєр хэлбэл, авсан vнээсээ хэдэн хувиар нэмж, хасах нь дэлгvvрийн эзний эрх мэдэл гэсэн vг. Тэгээд ч манайхан гадаад дотоод явахдаа хvн бvрий тэр тансаг дэлгvvр хоршоогоор нь явж энэ ч тэр ч бараа ямар vнэтэй байлгийг тэр бvрий мэдээд ирдэггvйгээс "ийм л vнэтэй байдаг юм байх даа" гээд толгой сэгсрэх тєдий єнгєрєєдєг. Мєнгє тєгрєг нь багтаж ядсан баячууд нь болохоор vнэтэй тансаг бара ахэрэглэдгээ гайхуулах гээд vнийн талаар нэг их хэл ам гаргаад байхгvй нь ийм бараа худалдаалдаг дэлгvvрийн эздэд амар байдаг биз.

Уг нь, брэнд бараа хямд байдаггvй л дээ. Гэхдээ л хэрэглэгчээ хvндэтгээд барааныхаа vнэнд уян хатан Хандах хэрэгтэй болов уу. Брэнд гэдэг нэрийн дор vнээ хєєрєгдvvлэн нэмж байгаа нь хэрэглэгчээ vл тоосон, хvнд суртал гаргасантай ижил болох болов уу.
Бас томоохон дэлгvvрvvд хугацаа нь дууссан бараандаа хямдрал зарладаг. Эсвэл vнээ нэмээд урамшуулал зарлах юм. 800 тєгрєгийн чихрийг 1300-аар зараад хоёр чихэр авбал нэг vнэгvй гэх мэтээр vйлчлvvлэгчээ хуурахаа болимоор юм даа. Сvлжээ дэлгvvрvvд ээ. Хямдрал зарласны цаана ямар нэгэн но байдаг хэмээн айдас дагуулдаг гэдгийг томоохон дэлгvvрvvд л нотолж байх шиг. "Наран" их дэлгvvр, Миний дэлгvvрvvдийн хямдрал цаанаа л хуурамч гэсэн агуулгатай юм билээ. Ямар л бараагаа борлуулах гэж элдэв хямдрал зарлаад байна даа, энэ дэлгvvрvvд.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.