Хоёр долоо хоноод 600 сая тєгрєгєєр наадаад байх нь л дээ

2008/10/25
Share |
Хүмүүс:
Хоёр долоо хоноод 600 сая тєгрєгєєр наадаад байх нь л дээ

Монголчууд энэ жилийнхээ хоёр дахь сонгуулиа єглєє. Сvvлийнх нь орон нутгийн єєрєє удирдах ёсны байгууллага, ИТХ-ын тєлєєлєгчєє сонгох сонгууль. Гуравхан сарын ємнє хэл ам, хэрvvл маргаантай бас нэгэн сонгууль єгч, тvvндээ гутарчихсан хvмvvс энэ удаагийн сонгуульд тун идэвхгvй оролцов. Сонгогчдын ирц нь хvрэхгvйгээс олон газарт дахин сонгууль ч юм уу, дахин санал хураалт явуулах бололтой. Энд манай улсын хvн амын тал хувь нь оршин амьдардаг нийслэл хот орж байна. Хvрэлцээ муутай, удаан хойрго нийтийн тээвэртэй, сайндаа хоёр км-ийн цаанаас хvрээд ирчихэж болох газраас ирж санал єгєх боломжтой нийслэлийн иргэд маань хєдєєгийнхнєєс ч бага ирцтэй оролцлоо. Vнэндээ иргэд маань сонгуулиас залхчихаж.Нэг хэсэг нь "Тэртэй тэргvй надаар л дутаж гэнэ дээ" гэсэн сэтгэлээр хойш сууж байгаа. Хоёр дахь буюу маш олон хvн сонгууль єгєх гэж хэдэн цагийн ажлаа алдаж байснаас нэг ч гэсэн оймс зарж байсан нь яг єнєєдєртєє амьдралд минь хэрэгтэй хэмээн єдєр тутмын ажлаа бодоод ирэхгvй байгаа хэрэг. Юутай ч зєвхєн нийслэл хотын ИТХ-ыг сонгох гэж тєсєвлєсєн 600 гаруй сая тєгрєг зvгээр л салхинд хийсэн алга боллоо. Нийслэлийн дvнгээр сонгогчдын дєнгєж 47.4 хувь нь сонгуульд оролцож саналаа єгсєн бол есєн дvvргийн гуравт нь хуульд заасан 50 хувьдаа хvрээгvй байна. Тэгэхээр сонгогчдын ирц нь 50 хувиас давсан зур-гаан дvvрэгт дvvргийн ИТХ нь байгуулагдах боломжтой гэж vзэхэд Нийслэлийн ИТХ-ыг сонгох гэж нэр дэвшигчдийн тєлєє єгсєн санал нь хvчингvй болж байна.

Хэдийгээр саяын сонгуулиар сонгогчдын ирц нь 50 хувиас дээш байсан ч гэсэн энэ зургаан дvvрэгт нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгууль дахин болно гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
Одоо тэгээд дахин сонгуулийг 14 хоногийн хугацаанд зарлаад, хуульд заасан бvхий л ажлыг эхнээс нь эхлvvлээд санал хураалт зохион байгуулахад иргэдийн ирц нэмэгдэх vv. Олон улсын жишгээр бол дахин сонгууль явуулах бvрт сонгогчдын ирцтаван хувиар буурдаг гэсэн тоо бий.

Нєгєє талаар дахин сонгуульд хэдий хєрєнгє мєнгє зарцуулах бол. Зургаан дvvрэгт саналын нэг хуудас тарааж єгєхийг эс тооцвол сонгогчдын vнэмлэх, сонгуулийн байгууллагад ажиллах хvмvvсийн цалин хєлс урамшуулал, єдрийн хоолны мєнгє, сонгуулийн байгууллагуудын албан ёсны сурталчилгаа гээд хєрєнгє зарж л таарна. Ялангуяа Ц.Болдсайхан даргатай Нийслэлийн сонгуулийн хорооны хариуцлагагvй ажиллагаанаас болоод сонгогчдын ирц хангалтгvй гарсан юм болохоор сонгогчдын ирцийг бvрдvvлэх гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр илvv сайн сурталчлах шаардлага гарч байгаа.

Дахин сонгууль зарласан тохиолдолд нэр дэвшигчид сурталчилгаа хийх эсэх та¬лаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд юу ч дурдаагvй нээлттэй орхиж. Тэд бас сурталчилгаагаа хийж таарна. Хєрєнгє ч урсах нь дээ.
Гэтэл улс орон хєрєнгє мєнгєтэй гээд байгаа ч нийслэл маань тиим баян бил vv. Тулгамдсан асуудлаа бvрэн шийдчихсэн бил vv. 14 хоноод л сонгууль хийгээд байхаар чадал, чємєгтэй бил vv. Хамгийн наад захын жишээ гэхэд л энэ хог хаягдал, авто зам нь ямар байгаа билээ. Нийтийн тээвэр нь ямар билээ. 600 сая тєгрєгєєр эдгээрээс аль нэгийг нь бvрэн биш юм аа гэхэд хагас заримыг нь шийдчихэж болмоор. Хариуцлагагvй хvмvvсийн балаг их аж.

Хайран хєрєнгє, мєнгєє багасгая гэвэл сонгогчдын ирц нь 50 хувиас дээш гарсан зургаан дvvргийн санал хураалтыг хvчинтэй гэж vзээд ирц нь хvрээгvй дvvргvvддээ л санал хураачихдаг байлтай. Тэгээд ч єнєєдєр нийслэлийн тэр зургаан дvvргийн иргэд ямартай ч нэр дэвшигчдээс єєр єєрийнхєє сонголтыг хийгээд саналаа єгчихснийг ч бас хvндэтгэн vзэх ёстой баймаар.

 Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.