Охиндоо Номин-Эрдэнэ гэдэг нэр хайрласан

2008/10/25
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Охиндоо Номин-Эрдэнэ гэдэг нэр хайрласан

Соёлын тэргvvний ажилтан, Поп дива, дуучин Ж.Алтанцэцэг энэ сарын эхээр амаржиж, бяцхан охинтой болсон билээ. Ингээд дуучин бvсгvйг энэ удаагийн булангийн зочноор урилаа.

-Сайн байна уу, та. Яг одоо юу хийж байна?
-Охин маань унтчихлаа. Жаахан амардаг юм билvv гээд л унтах санаатай.

-Шинэ хvндээ нэр хайрласан уу?
-Тэгэлгvй яахав, євєє нь Номин-Эрдэнэ гэдэг нэр хайрласан.

-Охин чинь том болж байна уу?
-Єєдєсхєн жаахан байснаа бодвол, овоо торнисон шvv. Гэхдээ л туниа муутай хэвээрээ. Нэг, хоёр сарын дараа л хєєрхєн амьтан болох байх даа. Одоохондоо унтаад л байна. Бушуухан шиг том болгочих юмсан. Ядаж нэг хєлд оруулчихвал болох нь тэр.

-Нялх хvvхэд асраад ядарч байна уу?
-Гайгvй ээ, бэр дvv маань тусалж байгаа. Багагvй хугацаанд нялх хvvхэд асраагvй болохоор нэлээд тєсєєрчихєж. Шєнє босч хуурайлах, хєхvvлэх гээд л жаахан ядрах юм. Дахиад хvvхэд тєрvvлэх талаар бодолтгvй ээ.(инээв) Охиноо хєхєєр хооллохын зэрэгцээ, нэмэлт тэжээл єгч байгаа.

-Ах нь хэр зэрэг асарч байна
-Єє, тоохгvй л юм байна шvv дээ. Аавдаа эрхэлж, хов зєєгєєд л гvйж явна. Унтлагын єрєєнєєс тэр хоёр "хєєгдсєн". Панда хааяа дvvгээ унтсан хойно нь ирээд "Миний дvv яаж байна" гээд л vнсдэг юм.

-Та ч тэгвэл нэг хэсэгтээ л уран бvтээлээсээ хєндийрєх нь дээ?
-Гайгvй байх аа. Шинэ жилээр нэг дуундаа клип хийлгэж, хэд хэдэн газарт очиж дуулна гэж бодож байгаа шvv. Ямар ч байсан, удаан хугацаанд зvгээр суухгvй ээ.

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.