АНУ-ын төсвийн алдагдал рекорд тогтоожээ

2008/10/25
Share |
Хүмүүс:
АНУ-ын төсвийн алдагдал рекорд тогтоожээ

АНУ-ын 2007-2008 оны төсөв 455 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Эдийн засаг уналтад орсноор төсвийн орлого хумигдсан аж. Үүний зэрэгцээ дайн, санхүүгийн хямрал, ажилгүйдэлтэй тэмцэх арга хэмжээнд багагүй хөрөнгө зарсан нь тус улсын төсвийг ихээхэн алдагдалд хүргэсэн байна. Түүнчлэн 2009 оны төсвийн алдагдлыг дээрхээс даруй 27 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцоолсон аж. АНУ-ын Сангийн сайдын хэлж буйгаар зөвхөн санхүүгийн салбарыг дэмжихэд л нэг триллион ам.доллараас багагүй хөрөнгө зарцуулах юм. Энэ нь ирэх жил төсвийн зарлага улам ихэсч, алдагдал гаарахыг илтгэж байна.

Тиймээс АНУ-ын энэ оны төсвийн дээрх алдагдалыг зөвхөн эхлэл юм хэмээн судлаачид үзэж байна. Түүнчлэн Сенатын демократууд эдийн засгийн байдлыг тогтворжуулахын тулд улам их хөрөнгө зарахад бэлэн байгаа. Тэр зардлыг оруулахгүйгээр тооцлоо ч ирэх жилийн төсвийн алдагдал АНУ-ын түүхэнд байгаагүй рекордыг тогтоох байх хэмээн эдийн засагчид мэдэгджээ.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.