Хүмүүс: И.Одончимэг | |
Хошин урлагийн "Х-ТVЦ" уран бvтээлийн нэгдлийнхэн "Улаанбаатар-3" кино наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дэлгэцийн уран бvтээлд шинэчлэл хийж, сонин содон шийдлээр єнгє тєрх нэмсэн "Сэргээш-3"-аа тэд кино наадамд сойжээ. "Сэргээш"-ийн найруулагчаар гавьяат жvжигчин И.Одончимэг, туслах найруулагчаар жvжигчин Д.Баттулга, продюссерээр жvжигчин Ц.Онон нар ажиллажээ. И.Одончимэгийг шилдэг найруулагч номинацийн хатуу самар байх болно хэмээн мэргэжил нэгт нєхєд нь тооцоолж байгаа аж. Ийнхvv хошин шогийнхон кино урлагт хvчээ vзэхээр болжээ. И.Одончимэгийн хувьд хамгийн сvvлд Чингэс хааны тухай "Vхэж vл болно" кинонд хатны дvрд амжилттай тоглосон нь уг киног ганц авч гарсан дvр хэмээн vзэгчдийн зvгээс єндєр vнэлгээ аваад байгаа аж.
Эх сурвалж:Зууны мэдээ