Хүмүүс: С Сэрчмаа | |
Поп дуучин Сэрчмаа сүүлийн үед Quiza-тай хамтран уран бүтээл хийснээр Дива дүр төрхөө эрс өөрчлөн өөртөө үнэхээр зохисон R&B стилийг сонгоод байгаа.
Түүний шинэ имижийг илтгэсэн "Making me crazy" цомогийн эхний дуу өнгөрсөн жилийн яг өдийд гарч байсан. Тэгвэл яг одоо дуучин бүсгүйн цомогийн нэрээр нэрлэгдсэн дууны маш өнгөлөг клип дэлгэцэнд гарч эхэллээ.
Wanted студийн хийсэн энэхүү клипэндээ Сэрчмаа хип хоп, рок, ялдамхан, халуухан, садист дүрүүдийг зэрэг бүтээж чадсанаараа ихээхэн онцлог болжээ. Түүний олон стиль имижийг илэрхийлсэн тун ч өвөрмөц хувцаснуудыг дизайнер Халиунаа хийсэн аж.
Харин түүний шинэ уран бүтээл болох "Намайг галзууруулаач" дуу нь Quiza.Sally хоёрын урьд урьдын уран бүтээлүүдээс хамгийн хурц, хамгийн техник шаардсан ер нь л тухайн цомогийн сор нь болж чадсан гэнэ шүү. Үгийг нь мэдээж тэдний сайн найз Баярхүү зохиосн аж.
Дашрамд хэлэхэд дуучин Сэрчмаа хятадын студитэй гэрээ байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч урд хөрш рүү номын дуу сонсохоор явж магадгүй байгаа гэсэн шүү.
www.Factnews.mn