Л.Болд: Би ямар ч эргэлзээгvйгээр архитекторч болох байсан

2008/10/25
Share |
Хүмүүс: Д Болд | 
 Л.Болд: Би ямар ч эргэлзээгvйгээр архитекторч болох байсан

“В” продакшны захирал дуучин Д. Болдыг манай сонин “Зочин” буландаа урьж, ярилцлаа.

-Уран бvтээл арвин уу? Одоо яг ямар ажил амжуулж байна даа?
-Миний хувьд ч биш манай “В” продакшны дуучид, уран бvтээлчдийн хувьд энэ жил уран бvтээлийн нэлээд єрнvvн жил болж байна. Саяхан миний гурав дахь “Амьдралын гол дvрvvд” цомог маань худалдаанд гарсан. Энэ цомогт орсон “Гэгээн домог”, “Эмзэг дэлбээ” дуунуудын клип гарсан байгаа. Удахгvй “Hero интэртаймент”-аас “Нулимснаас харамласан хайр” дууны клип гарах гэж байна. Би 2007 онд “Хайрын хvч” DVD гаргасан бол энэ онд бие даасан тоглолтынхоо DVD-r гаргалаа. Удахгvй цэвэр R дуугаар цомгоо худалдаанд гаргахаар зэхэж байна. Тэгээд 11 дvгээр сард єєрийн бие даасан уран бvтээлийн тоглолтыг хийх бодолтой байна. В продакшны хувьд ч уран бvтээлээр арвин байна. “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” нэртэй цомог худалдаанд гарлаа. Дуучин Агиймаагийн бас Маралжингоогийн анхны бие даасан цомог худалдаанд гарлаа.

-Анхны цомог, уран бvтээлийн бие даасан тоглолтынхоо талаар?
-Хамгийн анхны цомог маань “Хайрын хvч” нэртэй. Тvvний дараах нь “440 герц” цомог байсан. Анхны бие даасан “Хайрын хvч” тоглолоо UB паласт хийж байсан нь дурсгалтай санагддаг.


-Нэг дор маш олон шагнал авдаг чинь хэдэн он билээ?
-2006 оны Пентатоник наадмаас таван шагнал авч байсан.

-Шинэ шинэ уран бvтээлээр фэнvvддээ бэлэг барьдаг дуучинд тэд ч бас сонин содон сюрприз барьдаг байх даа?
-Саяхан “Амьдралын гол дvр”, цомгийнхоо нээлт дээр єєртэйгээ адилхан имиж бvрдvvлсэн фэнийг шалгаруулахад хэд хэдэн залуу байсны дотор яг надтай адилхан хувцаслаж vсээ залуулсан нэг залуу байсан.

-Амандаа байнга аялаастай явдаг дуу чинь гэвэл?
-Єєрийнхєє дууг нэг их аялаад байдаггvй юм аа. Сvvлийн vеийн хийж байгаа шинэ дуунуудаа л голдуу аялдаг.

-”Камертон” хамтлаг уран бvтээл хийж байгаа юу. Сvvлийн vед чимээгvй байх чинь?
-Манай “Камертон” хамтлагийн хувьд уран бvтээлээ тvр завсарлаад байгаа.

-Дуучин болоогvй бол урлагаас єєр ямар салбарт хvч vзэх байсан бол?
-Би ямар ч эргэлзээгvйгээр архитекторч болох байсан. Аавынхаа мэргэжлийг євлєж авах байлаа. Манай аав барйлгын архитектор хvн шvv дээ. Би интерьер дизайны чиглэлийн ажил мэргэжилд угаасаа их сонирхолтой.

-Та гэр бvлээ танилцуулаач. Нэлээд нуугдмал байдаг байх шvv?
-Миний эхнэрийг Бямбасvрэн гэдэг. Улсын циркийн жvжигчин, соёлын тэргvvний ажилтан хvн байгаа. Бид хоёр нэг гэрт ороод 14 жил болж байна. Манайх охин, хvv хоёртой. Том охин Эгшиглэн таван настай, хvv Энэрлэн маань ой хагастай болж байна.

-Залуучууд амьдрал хайр дээр, мєнгєн дээр тогтдог гэхчилэн янз бvрээр ярих болжээ. Чиний хувьд?
-Амьдрал бие биедээ итгэх сэтгэл дээр тогтдог гэж боддог. Мэдээж хайр байлгvй яах вэ. Гол нь бие биедээ маш сайн итгэж, єєрсдийн бvтээж бий болгосон амьдралдаа vргэлж єєдрєг сэтгэлээр хандаж, бие биеийнхээ ажил vйлсийг дэмжих, ойлгох учиртай. Тэгэхээр амьдрал сэтгэл дээр тогтдог. Мэдээж амьдралд мєнгє хэрэгтэй нь ойлгомжтой ч, хамгийн гол нь миний бодлоор итгэл сэтгэл.

-Єрхийн тэргvvний хувьд єєрийгєє тодорхойлбол?
-Би хvvхдvvдтэйгээ маш энгийн харилцаж, тэднийхээ найз шиг нь байхыг эрмэлздэг. Мэдээж миний толгойлж байгаа гал голомт учраас аав, эцэг хvний хувьд хvvхдvvдийнхээ ирээдvйд байнга анхаарал тавьж байх зайлшгvй шаардлагатай шvv дээ. Тэр бvхнийхээ тєлєє л ажиллаж хєдєлмєрлєж байна.

-Нэг гэр бvлийн хоёр хоёулаа урлагийн хvн байна гэдэг нэг талаар хvсэл сэтгэл нийлдэг сайн талтай ч бас ар гэр, хvvхдийн хvмvvжлийн асуудал гээд анхаарал халамж шаардсан их ажлыг нугалахад цаг зав олдохгvй хэцvv байдаг болов уу?
-Эхнэр маань хvvхэд тєрvvлснээсээ хойш гэртээ байгаа л даа. Тийм болохоор уран бvтээл хийхдээ ч миний хувьд гэр бvлтэйгээ аль болох ойр хамт байхыг хичээдэг.

-Дуучин Болд аав боллоо гэсэн тэр мєчид юу бодогдож байв?
-Надаас бvх зvйл шалтгаалах учраас маш том хариуцлага ирлээ гэж бодсон. Хэдий хоёр хvvхэд маань бага балчир байгаа ч тэднийхээ ирээдvй, сургууль цэцэрлэг, мэргэжил хvсэл сонирхол гээд бvх зvйлд нь одооноос анхаарах шаардлагатай болж байна. Тэдний ирээдvй ямар байх нь надаас шалтгаалах учраас бvхнийг тэднийхээ тєлєє хийж байна гэж боддог.

-Тэгэхээр хvvхдvvдийнхээ ирээдvйн мэргэжлийг одооноос тодорхойлчихсон хэрэг vv?
-Vгvй ээ. Би хvvхдvvдээ заавал тийм ийм хvн бол гэж албадахгvй гэж боддог. Хvсэл сонирхлынх нь дагуу чиглvvлж єгєх хэрэгтэй шvv дээ. Тvvнээс заавал урлагийн хvн бол гэж мэдээж албадахгvй.

-Хvмvvс хайртай бол хартай гэж ярьдаг. Vvнтэй санал нийлдэг vv?
-Тодорхой хэмжээний хар байх хэрэгтэй л гэж боддог. Хар нь дэндвэл юу юм гэхээс биш. Ерєнхийдєє их биш ч хардах сэтгэл хvн бvхэнд угаасаа л байдаг шvv дээ. Хvмvvс харгvй гэж ярьдаг ч vнэн хэрэгтээ харгvй хvн гэж байдаг юм уу?

-Тэгэхээр Болд ямар ч байсан хартай нєхєр байх нь ээ?
-Єє, хартай, хартай.

-Айл гэрийн аз жаргалын vндэс юу вэ?
-Мэдээж эрvvл байх амьдралд хамгийн гол шvv дээ. Халуун ам бvлээрээ эрvvл энх байх хамгийн дээд аз жаргал, Vvний тулд эрvvл хооллолт, эрvvл хvнс хэрэглэж эмнэлгийн хяналтад байх, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй.

-Хvмvvс эрvvл хооллолт, эрvvл хvнс хэрэглэх талаар ярьдаг ч амьдрал дээр тэр бvр мєрдєж, хэрэгжvvлж чаддаггvй. Ялангуяа залуу улс бие сайтай юм чинь гээд энэ талаар нэг их тоодоггvй шиг санагддаг. Харин танайх амьдарл ахуйдаа vнэхээр эрvvл хооллолтыг мєрдєж хэрэгжvvлж чаддаг уу?
-Тэгэлгvй яахав. Манайх эрvvл хооллолт эрvvл хvнс хэрэглэхэд их анхаардаг. Яагаад гэвэл манай худалдаанд байгаа хvнсний бvтээгдэхvvнvvдэд их хянуур болгоомжтой хандахгvй бол хэцvv шvv дээ. Дээр нь байгаль орчин ямар байгаа билээ. Vvний дээр бид эмнэлгийн хяналтад ч тогтмол байдаг.

-Та хоолныхоо дэглэм, жороос сонирхуулахгvй юу?
-Манайх оройн хоолоо 5-6 цагийн vед иддэг. Тэгээд орой 19 цагаас хойш махтай хоол иддэггvй. Орой тараг, жимс, ногооны салат иднэ. Харин эрvvл мэндийн vзлэг хяналтад бид гадаадад явж байхдаа ордог. Манайд ч гэсэн тийм эмнэлгийн vйлчилгээ удахгvй бий болно гэж итгэж байна.

-Vvнээс гадна эрvvл байхад юу хамгийн чухал вэ?
-Хамгийн гол нь сайхан унтаж амрах хэрэгтэй. Бас биеийн тамир хэрэгтэй. Би долоо хоногт дєрвєн удаа, нэг удаад 2-3 цагийг биеийн тамирын дасгалд зарцуулдаг. Биеийн тамираар хичээллэх бас маш сайн амралт болдог.

-Болд аз жаргалтай хvн мєн vv гэдэг асуултаар ярилцлагаа єндєрлєє.
-Би єєрийгєє маш их ак жаргалтай хvн гэж боддог. Надад маш олон найз нєхєд, маш олон фэн, сайхан гэр бvл, vр хvvхэд гээд аз жаргалын эх булаг болсон бvхэн байна. Бас миний жаргалыг єлгийдсєн урлагийн сайхан гэр бvлд єсч єндийснєєрєє би азтай жаргалтай хvн.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Svspelfm zaktnis fucking, https://www.scoop.it/t/coocoor opho/p/4103472787/2018/11/20/t iger-zinda-hai-full-movie-down load-mp4 tiger_zinda_hai_full_movie_dow nload_mp4, https://www.scoop.it/t/proczer lyasar/p/4103479555/2018/11/20 /descargar-bad-bunny-natti-nat asha descargar_bad_bunny_natti_nata sha, https://www.scoop.it/t/coocoor opho/p/4103470888/2018/11/20/m acos-high-sierra-10-13-downloa d macos_high_sierra_10.13_downlo ad, http://archive.is/oVe8A baixar_extraordinário_filme_c ompleto_dublado, https://www.scoop.it/t/dnanter hadist/p/4103470702/2018/11/20 /como-descargar-minecraft-con- skin como_descargar_minecraft_con_s kin, https://defense-reforms.in.ua/ en/site/redirect?go=https%3a%2 f%2fwww.scoop.it%2ft%2ffasttag aca%2fp%2f4103470606%2f2018%2f 11%2f20%2f2018 تحميل_لعبة_فيفا_2 018, https://www.scoop.it/t/enecmib i/p/4103477867/2018/11/20/oper a-mini-app-download opera_mini_app_download, http://archive.is/jegEk comentale_ozuna_descargar, https://www.scoop.it/t/pusbesu ppde/p/4103478544/2018/11/20/a rif-v-216-indir-full arif_v_216_indir_full, https://www.scoop.it/t/merstim ycil/p/4103480309/2018/11/20/p lug-walk-mp3-free-download-mus icpleer plug_walk_mp3_free_download_mu sicpleer, http://archive.is/Oe7D3 cheio_de_novinha_baixar_sua_mu sica, http://www.patcleatorhomes.com /index.php?current=https%3a%2f %2fwww.scoop.it%2ft%2fwebkingb angmont%2fp%2f4103472627%2f201 8%2f11%2f20%2fdescargar-beret- lo-siento descargar_beret_lo_siento, http://archive.is/3N7GQ r_rajkumar_full_movie_download _hd_1080p, http://www.uw-de.com/search/ra nk.cgi?mode=https%3a%2f%2fwww. scoop.it%2ft%2fsinkaporre%2fp% 2f4103478412%2f2018%2f11%2f20% 2fdescargar-yiyo-sarante-me-va s-extranar descargar_yiyo_sarante_me_vas_ extrañar, https://www.scoop.it/t/kogasik er/p/4103476092/2018/11/20/dow nload-wanna-one-go-zero-base-e p-4 download_wanna_one_go_zero_bas e_ep_4, https://www.scoop.it/t/newsvan olong/p/4103473302/2018/11/20/ figurinhas-whatsapp-baixar figurinhas_whatsapp_baixar, https://www.scoop.it/t/fasttag aca/p/4103471552/2018/11/20/re d-box-tv-app-download red_box_tv_app_download, https://www.scoop.it/t/newsvan olong/p/4103476182/2018/11/20/ download-game-mobile-battlegro und download_game_mobile_battlegro und, https://www.scoop.it/t/lobackl obol/p/4103472645/2018/11/20/d ownload-lagu-haruskah-ku-mati- karenamu-mp3 download_lagu_haruskah_ku_mati _karenamu_mp3, http://www.sex-privat-najisto. cz/redirect/?u=https%3a%2f%2fw ww.scoop.it%2ft%2ffasttagaca%2 fp%2f4103476104%2f2018%2f11%2f 20%2fnew-santali-video-2018-hd -download new_santali_video_2018_hd_down load, https://www.scoop.it/t/enecmib i/p/4103475912/2018/11/20/davi do-assurance-download davido_assurance_download, http://www.therulandfuneralhom e.com/cfi/addthis_email.cfm?ur l=https%3a%2f%2fwww.scoop.it%2 ft%2fkafcaeplanop%2fp%2f410347 2713%2f2018%2f11%2f20%2fcamila -cabello-havana skachat_camila_cabello_havana, http://bt2188.org/bt/home/link .php?url=https%3a%2f%2fwww.sco op.it%2ft%2fpusbesuppde%2fp%2f 4103476954%2f2018%2f11%2f20%2f mp3 تحميل_اغنية_كل_ع
IP:188.68.1.28  2018-11-22 09:42:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.