Н.Онон: Машин эвдрэхэд байтугай, эхнэрээ тєрєх гэж байхад найзууддаа даатгачихдаг

2008/10/25
Share |
Хүмүүс: Н Онон | 
Н.Онон: Машин эвдрэхэд байтугай, эхнэрээ тєрєх гэж байхад найзууддаа даатгачихдаг

"Найзууд" булан нээж анхны зочноор хошин урлагийн жужигчин Н.Ононг урилаа. Урлагийнхны хувьд уран бvтээлийн найзуудаа хамаатнаас дутуугvй гэх байх хэмээн бодож явсан минь эндvvрэл байлаа. Уран бvтээлийг найзын хvрээнд хийвэл бие биедээ шаардлага тавьж чадахгvй чанаргvй бvтээл тєрєх байх. Миний хувьд цаг наргvй ажилтай байхад арын албыг найзууд минь амжуулдаг. Тэд зарим тохиолдолд хамаатнаас илvv шvv хэмээн тэр ярилаа.

-Та хэр олон найзтай вэ?
-Уран бvтээл хийх болгондоо л єєр єєрийн бvтээлд баг бvрдvvлж, дотно танилцаж байдаг. Хамаатнаас дутуугvй найз гэвэл хуруу дарам цєєхєн. Тэгээд ч би нэг их нээлттэй хvн биш. Хар багын юм даа, 23 дугаар сургуулийн нэгдvгээр ангиас vерхсэн дєрєв, тавхан найзтай. Тэдэнтэйгээ одоо ч vерхэж, нєхєрлєєд явдаг.

-Тайзан дээрх дvрээр чинь илэн далангvй, нээлттэй хvн гэж тєсєєлдєг?
-Тайз, амьдрал хоёр єєр ертєнц. Тайзан дээр байдаг шигээ амьдрал дээр явж байвал солиотой юм шиг харагдах байлгvй.

-Урлагийнхныг завгvй гэлцдэг. Найзууддаа цаг гаргаж амждаг уу?
-Би єглєєнєєс аваад орой харихдаа хvртэл урлагаас салахгvй бараг унтахдаа бvтээлээ яаж хийх вэ гэж зvvдэлдэг учраас хааяа найзуудтайгаа єєр сэдвээр ярилцаж суух дуртай. Харамсалтай нь ажил ихтэй болохоор тэр цаг бололцоо нь жилээс жилд багассан. Гэхдээ найзуудтай уулзах юмсан, ярьж хєєрєлдєхсєн гэдэг хvсэл маань бvр ч оргилдог болсон шvv.

-Найзтайгаа хэр удаан vерхэж байна?
-Эргээд санахад 20 гаруй жил болчихож. Нэг найзыг маань Б.Бадрах гэдэг юм. Сантехник угсралтын компанитай хvн л дээ. С.Чулуун, Д.Алтан-Очир, С.Энхцогт, М.Есєнмєнх нар маань бvгд єєр мэргэжилтэй. Тэдэн дунд урлагийн салбарт ажиллаж байгаа нь би л юм даа.

-Vерхэл эхэлсэн хамгийн сайхан мєчийг дурсвал?
-Єє, юу ч мэдэхгvй жаахан хvvхдvvд хэрэлдвэл хэрэлдээд, сайндвал сайндаад л тууж явсан. Хиамаа ч боорцгоо ч булаацалдаад, хувааж идэхдээ ч таллаж явсан найз нар минь юм. Тэднийгээ дотроо хайрлаж, хvндэлж явдаг. Яагаад тэднийгээ хайрлаж, хvндэлдэг вэ гэхээр, арав, хорин жил нєхєрлєхєд нийгмийн тогтолцоо янз бvрээр єєрчлєгдлєє. Бид чинь аль социализмын vеийн найзууд. Зах зээл эхлээд хvн болгон єєр, єєрийн бодолтой, амьдралын хэв маягтай болсон. Ийм vед vерхэл, нєхєрлєл нь хэвээрээ явж ирсэн. Бид найз нєхдєє хэн гэдгийг, ямар ажил хийдгийг мэдэхээс биш цалин нь хэд вэ, амьдралын жам нь ямар юм бэ гэж сонирхож байгаагvй. Тэр нь надад сонин биш. Найз минь сайн явж байвал баярладаг.

-Найзууд чинь таныг хамгийн ихээр баярлуулж байсан мєчийг дурсвал?
-Миний найзууд намайг их л олон баярлуулдаг юм. Би чинь гэрийн ажилд муу. Байнга л ажил гэж явсаар ар гэрт хадаас хадахаас эхлээд эр хvний ажил орхигдчихдог. Ер нь цаг гаргаад ч би чаддаг ч vгvй юм. Хар багын л машин аваад засч чадахгvй, хамрыг нь сєхєж vзээгvй хvн шvv дээ, би. Машинтай явж байгаад зогсчихоор нь "Гудамжинд хаячихлаа шvv, ирээд аваарай" гэж утсаар хэлчихээд яваад єгчихдєг. Найз нар маань аваачаад засч янзлаад тавьчих жишээтэй. Саяхан нэг шинэ байранд ороход сантехник яаж хийх вэ гэхэд "Чи хий" гээд л нэгэнд нь тушаачихаж байгаа юм. "Би яаж хийх вэ, єєр компаниар хийлгэчих vv, яах вэ, найзынхаа ажлыг би дутуу хийчихвэл яах билээ" гэж найз минь асууж байсан. Би шууд л чи хий гээд байгаа юм. Ажил гvйцэтгэдэг компаниуд жилийн баталгаа єгдєг юм билээ. Чи бол насан туршийн баталгаа єгєх учраас хий гэж байгаа юм чинь. Тэрнээс хойш хугацаа єнгєрсєн. Баталгаа нь хэвээрээ явж л байна. Жаахан юм болвол "Энийгээ ирж хий" гэдэг юм. Тийм л найзууд даа, бид. Сайн найзууд байхад ар талдаа санаа зоволтгvй шvv. Манайх гурван хvvхэдтэй. Эхний хоёр хvvхэд тєрєхєд би байгаагvй. Гадагшаа, дотогшоо байнга л явж байдаг болохоор тэр л дээ. Сvvлийнх дээрээ анаж байгаад єєрєє байж таарсан. Хоёр дахь хvvхэд гарахад би хєдєє явж байсан. Эхнэр э тєрєх гэж байгааг утсаар дуулангуутаа л "Хvvе, хаая та нар минь ээ, цаана чинь манай эхнэр тєрж байна гэнэ. Шинэ хонины шєл" гээд л утасдсан. Найзууд маань пижигнэж шєлний мах аваад л, тэгснээ шинэ хонь авах ёстой гэж байна гээд л хєдєє явж хонь гаргаж ирээд л миний ємнєєс гvйсэн байгаа юм. Т.Батаа гэдэг найз маань єєр сургуулийнх ч бас л хар багаас vерхсэн. Саяхан Америкаас ирсэн юм. Найзуудтай байх сайхан. Гэхдээ одоо бид нар чинь жаахан банди нар биш. Єдєр, шєнєгvй нийлээд гvйх биш. Сэтгэл санаагаа ойлголцоод явах сайхан. Хааяа утсаар мэндээ мэдэж нэгийгээ шоолчихоод явж байдаг юм.

-Баяр ёслолыг хэрхэн єнгєрvvлдэг вэ?
-Хааяа баяр ёслол бол тэмдэглэнэ ээ. Цагаан сараар ээж аав нартаа очиж золгоно. Би найзуудтайгаа тэр болгон уулзаж бас чаддаггvй юм шvv дээ. Єдєр шєнєгvй зvтгэдэг. Хувийн хэвшлийн ажил ийм л байх юм. Сэтгэлд чинь ойрхон, цуг байгаа шvv гэж хэлээд л явж байдаг. Найзууд дотор цагийн ажилтай улс олон байсан болохоор зарим нь ойлгохгvй "Чи их зантай болж" гэж хэлж байсан удаатай. Хувийн хэвшлийн ажил хэцvv гээд л тайлбарлаж яддаг л байлаа. Сvvлдээ найзууд зарим нь хувийн хэвшилд ажиллаад ирэхээр нь "За яахав, хэдvvлээ уулзах уу" гэхээр "Чиний хэлдэг байсан чинь vнэн байна. Ямар ч зав алга. Хувийн хэвшлийн ажлын ачааллыг одоо л мэдэрч байна" гээд л яг л миний єрєєсєн дугуй болчихсон зовлонг нь хангалттай ойлгож байгаа юм чинь.

-Хамаатан садангууд "Элэг дордойвч уруул дордойхгvй" гэлцдэг. Хамаатнаас дутуугvй найзууд ч тийм л байна биз?
-Ер нь хамаатнууд бол сайхан vедээ сайхан, саар vе ч бас байна. Зовлонтой шvv дээ, юм хэлээд ойлгохгvй. Гоморхоно. Хvн єєрийнхєє тєлєє явж байгаа гэдгийг ойлгохгvй байх тал бий. Найз нар бол амар шvv дээ. Шударга яриад явчихна.

- Найзуудаас нэг нь уулзалт, цуглааныг зохион байгуулагч, санаачлагч байдаг. Та нарын хувьд тэр нь хэн бэ?
-Уг нь би байсан юм. Сvvлдээ ажил тєрєл гээд чадахгvй болсон. Одоо бол тэр энэ гээд хошуучлаад байхгvй тал талаасаа утсаар холбогдоод л уулзаад ганц ганц ливо уучих уу гээд л цугларчихдаг. Манай эхнэр ч намайг найзуудтайгаа уулзлаа гэхээр санаа нь амраад араас утасдахгvй зєнд нь орхичихдог.

- Нэг цуглаад суухад хаалттай сэдэв гэж байх уу?
-Улс тєр, урлаг ярихгvй. Онигоо, болсон явдал ярьж, нэгийгээ шоолж кайф авна. Багын дурсамжийг бол яриад яриад ханадаггvй.

- Хамгийн их яригддаг, хєгтэй явдлаасаа яриач?
-Манай Бадрах арван жилд байхын л тоо, шугам зурагт сайн. Тэрvvгээрээ явсаар байгаад инженер болсон. Би найзаасаа мєнхийн хуулна. Бадрах онц авбал, би дагаад л онц авч байгаа юм чинь. Нэг єдєр алгебрийн шалгалт боллоо. Эхний бодлогоо єгєхєєр нь хуулчихлаа. Хоёр дахийг нь гэсэн чинь тоглоод надад геометрийн бодлого єгснийг нь мэдэлгvй хуулаад багшид хураалгачихлаа. Дараа нь багш "Чи ингэж сайн бодчихоод яагаад холиод бодчихдог билээ" гэхээр нь миний толгой эргээд байсан юм аа, багш аа гэсэн.

-Сургуулийнхаа тухай хамгийн сайхан дурсамжаас хуучлаач гэвэл, юуг нь онцлох вэ?
-Энэ сургуулийг тєгссєнєєрєє бахархдаг. Дашрамд танай сониноор дамжуулан 1987 оны тєгсєгчиддєє мэнд хvргэн уламжилъя. Саяхан манай 23-ын найман жилийнхэн уулзсан. 23 дугаар сургуульд тухайн vеийн сэхээтний хvvхдvvд суралцдаг байлаа. Тэрvvгээрээ ч юм уу, амьдралдаа их арчаатай, амьдралыг эмоцоор биш ухаалгаар хvлээж авдаг болж тєгссєн. Орос багш нарын буян их байдаг биз. Ер нь 23-ыг тєгсєгчдєєс тааруухан яваа хvн бараг байдаггvй юм шvv. Анх жvжигчний ангид орж байхад орос сургууль тєгссєн болохоор тэрvv, хэллэгийн асуудал гарч байсан тал бий. Тэгээд ээж аавдаа "Та нар яах гэж намайг 23 тєгсгєсєн юм бэ" гэж байсан. Одоо бол энэ сургуулийг тєгссєнєєрєє vнэхээр бахархдаг.

-Хєвгvvд л болсон хойно сахилгагvйтнэ биз?
-Тэр vеийнхэн хvмvvжил сайтай. Монгол Улсын Ерєнхийлєгчєєс эхлээд улс тєрийн томчууд 23-ыг тєгсєгчид. Яруу найрагч Ц.Хулан ч бас манай сургуулийг тєгссєн. Би Хуланг яруу найрагч гэж мэддэггvй байсан юм. Хєєрхєн бондгор охин гvйж явдаг байсан чинь том яруу найрагч байсан. 23-ынхны бахархах ёстой хvний нэг.

-Хобби?
-Тэр vед чинь vзэж харах юм бага. Одоогийнх шиг олон телевиз байсангvй. Марк цуглуулдаг. Сvvлдээ яагаад ч юм больсон. Vзэж харах юмаар бага байх чинь хобби багатай байдаг юм билээ. Тэнэх газар цєєн учраас хичээлээ л уншдаг байж дээ.

-Найзууддаа тэр бvр хэлээд байдаггvй vгээ манай сониноор дамжуулж болно шvv?
-Ёстой баярлалаа л гэж хэлнэ дээ /санаа алдав/. Хvн анзаардаггvй боловч сэтгэлийн их тэжээл болдог шvv, миний найзууд. Та нартаа vнэхээр баярладаг. Миний найзууд vнэнч байж чадах уу ч гэдэг юм уу, тэр vvднээс би ерєєсєє санаа зовдоггvй. Би хэнд ч хэлдэггvй нууцаа найз нартаа л дэлгэдэг. Хэлчихээд хvнд битгий хэлээрэй гэж араас нь сануулах илvvц. Байгууллага дээрээ ч юм уу, уран бvтээлд vvссэн жаргал зовлонгоо найзууд дээрээ очоод урдаа ганц пиво тавиад яриад суухад сэтгэл амардаг. Ухаантай хvмvvстэй ярьж суухад хvртэл ухаалаг байдаг.

-Гавьяат жvжигчин И.Одончимэг та хоёрыг сууж байна, нэг гэрт орж гэнэ гэсэн яриа нэг хэсэг цацагдсан. Нэг гэрт орсон гэж хэлэгдэх хvртэл уран бvтээлийн сайн найзууд болов уу?
- Найзын хувьд бол найз. 90-ээд оноос хойш бараг 13 жил хамт уран бvтээл хийсэн гар нийлдэг хоёр. Гэхдээ хар багын найзууд шиг бол биш. Уран бvтээлийг найзууд гэхээсээ илvv хамтран ажиллах сайн багаар хийх ёстой. Найз нараар уран бvтээл, хийх дэмий байдаг юм шvv дээ. Уран бvтээлчид их найзархахаар бvтээлийн чанар унадаг. Бие биедээ шаардлага тавьж чаддаггvй, гомдоно, тунирхана. Урдах зорилгоо ухамсарласан уран бvтээлд хамтарч ажилладаг хvмvvс бол vг даадаг, шаардлага биелvvлдэг.

-Сvvлийн vед ямар уран бvтээл хийж байна?
-Манай "Х-ТVЦ" уран бvтээлийн нэгдэл "Сэргээш-3"-аас хойш дэлгэцийн уран бvтээл хийсэнгvй. Сайн бодох хэрэгтэй байлаа. Энэ зун нэлээд бодож, тєлєвлєж байгаад залуусын хайр сэтгэлийн сэдэвтэй "Минийх биш чєтгєр" гэдэг киноны зураг аваад дууслаа. Ирэх сараас vзэгчдийн хvртээл болох болов уу. Хєршvvдийн тухай
хєнгєн драмын кино юм даа. Найруулагчаар нь гавьяат жvжигчин И.Одончимэг ажиллаж байгаа. Манай Одноо "Сэргээш"-ийг найруулсан. Монголд сайн эмэгтэй найруулагч гарчих болов уу гэж бид найдаж байгаа. Кино наадамд "Сэргээш-3"-ыгаа сойх гээд захиргаагаар бичиг тамга гээд явж байна. Би хамтлагийнхаа иймэрхvv ажлыг давхар хийдэг юм шvv дээ.

-Гvйдэг менежер хийгээд турдаггvй юм уу?
-Харин тийм. Яам, тамгын газар энэ тэр гээд арын албаны ажлыг хариуцаад завгvй гvйдэг. Тэгсэн хэрнээ турдаггvй, нэг л хэвэндээ. Хvмvvс намайг нєхєж иддэг юм байгаа биз гэж хэлдэг.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.