Мадоннагийн ээлжит салалт

2008/10/25
Share |
 Мадоннагийн ээлжит салалт

Поп дуучин Мадонна кино найруурагч Гай Ричитэй гэрлээд долоон жил болсны эцэст тvvнээс vнэхээр салах гэж байна. Америкийн 50 настай дуучны албан ёсны тєлєєлєгч Лиз Розенберг vvнийг нотлов. Мадонна, Ричи хоёр салахаар шийдвэрлэсэн бєгєєд vvнтэй холбогдон олон нийтийн мэдээллийн хэрэгслvvд єєрсдийнх нь хувийн амьдралд хvндэтгэлтэй хандана хэмээн vзэж байгааг албан ёсны тєлєєлєгчєєс хэвлэлд явуулсан мэдэгдэлд дурджээ. Мэдэгдэлд Ричийн албан ёсны тєлєєлєгч ч гарын vсэг зураад, хоёр тал салах болзлын талаар хараахан тохиролцоогvй байгааг тэмдэглэсэн байна. “Од гэрлэлтээ” цуцлуулах гэж байгааг Британийн “Сан” сонин ємнє нь мэдээлсэн юм. Эхнэр, нєхрийн санал зєрєлдєєн vнэхээр хурцадсан учир, салах нь гарцаагvй юм гэж тус сонинд бичжээ. Ричи эхнэрээсээ 10 насаар дvv бєгєєд салахаар болсноо эцэг, эхдээ хэлснийг сонинд цохон заасан байна. “Асуудлыг зохицуулах гэж зєндєє бодсон хэдий ч, салах нь гарцаагvй болсныг одоо тэд сайн ойлгож байна. Энэ нь маш гунигтай явдал, тэд гайхалтай хос, маш сайн эцэг, эх байсан хэдий ч, нэгэнт хамт байх аргагvй болж байна” гэж “Сан” сонинд тэмдэглэжээ.

АНУ-аар Мадоннагийн хийх аялан тоглолтын ємнєхєн тэд муудалцсан нь хамгийн сvvлчийн явдал юм гэж сонинд дурдсан байна. Ричийн 40 насны ойг тэмдэглэх vеэр бас хэд хэдэн ноцтой явдал болжээ. Салах гэж байгаатай холбогдон Ричи Францад Шерлок Холмсын тухай шинэ киноны зураг авалтыг зогсоож, энэ гунигт мэдээг дуулгахаар эцэг, эх дээрээ очсон байна. Энэ долоо хоногт тэр Лондонд хамт сууж байсан Мадоннагийн гэрээс явж, єєрийн Уилтшир гvнлэг рvv нvvх ажээ. Мадонна ч “Ричигээс сална, эргэж хургах явдалгvй” гэж хатуу шийдсэнийг “Сан” сонинд дурдсан байна. Дэлхийд Мадоннагийн бичлэг бvхий 200 гаруй цомог худалдагдсан юм. Тэр орчин vеийн тvvхэн дэх хамгийн нэртэй поп дуучин билээ. Энэ оны гуравдугаар сард тvvний нэрийг Кливлендийн /Огайо муж улс/ “рок-н-роллын алдрын танхимаас” гаргадаг хамгийн гарамгай дуучдын жагсаалтад оруулсан юм. Тэр Ричитэй суугаад нэг хvv тєрvvлжээ. Vvнээс гадна дуучин Малави улсаас нэг хvv vрчилж, ємнєх нєхрєєсєє бас нэг охинтой vлдсэн байна. Мадонна ємнє нь ганцхан удаа гэрлэж, 1980-иад онд нэрт кино жvжигчин Шон Пеннтэй суужээ.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.