Д.Цэвээнжав дарга гаалийн хөрөнгөөр гараа угааж байна

2008/10/24
Share |
Хүмүүс:
Д.Цэвээнжав дарга гаалийн хөрөнгөөр гараа угааж байна

Сүүлийн үед Монгол улсын хилээр удаа дараа нууцаар орж ирсэн сумны хэргээс болж Монголын гаалийн байгууллагын нэр хүнд унаж, гаальчдын эрх ашиг дээсэн дөрөөн дээр дэнжигнэх боллоо.Гэвч энэ бүхэн ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавд огт хүртээлгүй байгаа бололтой. Тэрээр саяханы нэг өдөр гаалийн хөрөнгөөр гурван ширхэг хаус худалдан авсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Монголын гаалиар их хэмжээний сум орж ирэн цаад эзэд нь Монголд түргэн хоолны газрын бизнес эрхэлдэг Солонгосчууд холбогдон бөөн дуулиан дэгдээж байхад дээд удирдлагууд нь байшин саваа томсгон найр наадам хийсэн шиг сууж байх юм. Гаальд мэргэжлийн удирдлага байхгүй болж, Гаалийг хувийн зорилгоор ашиглах гэсэн хүмүүсийн гайгаар Монголын хил гааль гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болж хувирлаа гэсэн сэтгэл хирдхийлгэм үгийг захын байцаагч амнаасаа унагаж байна.

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser КарачаеР²Ð¾-ЧеркеÑ
IP:95.181.177.111  2018-09-10 13:34:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.