Иргэд дахин сонгуульд ихэнх нь оролцохгүй гэсэн судалгаа гарчээ

2008/10/24
Share |
Хүмүүс:
Иргэд дахин сонгуульд ихэнх нь оролцохгүй гэсэн судалгаа гарчээ

"Социологийн боловсрол төв" ТББ-аас орон нутгийн сонгуулийн үр дүнтэй хол­бог­дуулан судалгаа явуулснаа өчигдөр хэвлэлийнхэнд мэ­дээллээ. Судалгааны гол зорилго нь орон нутгийн сон­гуулийг дахин явуулах шаард­лагатай юу, хэрвээ   дахисан тохиолдолд санал өгөгчдийн ирц нэмэгдэх үү гэдэг асуултад хариулт авах аж. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүх­баа­тар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд хийсэн уг судалгаанд 800 орчим хүн оролцжээ.  Судалгааны дүн­гийн талаар "Социологийн боловсрол төв" ТББ-ын захи­рал М.Батбаатар ярихдаа "Иргэд улс төрөөс залхаж, дахин сонгуульд оролцохгүй байх хандлагатай байгааг судалгааны дүн харуулж байна" гэлээ. 

Иргэдийн дийлэнх нь өм­нөх орон нутгийн сонгуульд ИТХ-д сонгогдож байсан хү­мүү­сийн талаар мэдээлэлгүй байгаа нь энэ судалгаанаас анзаарагдсан.  Тухайлбал нийт оролцогчдын 45 хувь нь өмнөх ИТХ-д байсан хүмүүс юу хийсэн талаар санахгүй байна гэсэн бол 25.6 хувь нь зүгээр л хоосон амлагчдын нэг гэж үзжээ. Түүнчлэн ир­гэд орон нутгийн сонгуульд оролцоогүй шалтгааныг улс төрөөс залхсан, мэдээлэл тааруу байсан,  нэр дэв­шигчид таалагдаагүй,таньдаг хүмүүстээ сонгуулийн үнэм­лэх тараасан,  надад энэ нь огт хамаагүй зүйл гэхчилэн хариулжээ. 

Ерөнхийдөө хүмүүс орон нутгийн сонгуулийг дахин явуулахад  эргэлзэж байгаа юм байна.  Судалгаанд орол­цогч­дын 40 гаруй хувьд нь орон нутгийн сонгуулийг да­хин явуулах шаардлагагүй. Хүмүүсийн ирц улам буурна. Цаг, мөнгө үрсэн дэмий зүйл гэжээ. 

Түүнчлэн  сонгуулийн үр дүнд итгэл алдрах байдал иргэдийн дунд давамгайлж байгаа аж.  Жишээ нь,  өрнө­дийн нийгэмд хүмүүсийн амьжиргаа сайжирч эдийн засгийн хувьд хараат бус болохын хэрээр улс төрөөс үл хамааралтай, өөрөөр хэл­бэл сонгуулийн оролцоо ихээ­хэн буурсан үзүүлэлт байдаг. Гэтэл Монгол иргэ­дийн талаас илүү хувь нь орлого багатай атлаа улс төрөөс дайжиж байгаа нь төрд итгэх итгэл нь суларсны тод жишээ болж байгаа юм.  Нөгөө талаар сонгуулийг явуулах­даа олон нийтийн үйл­чил­гээний цэг, зах төвлөрсөн байгууллагуудын үйл ажил­ла­гааг хаах нь бизнес эрхэлж буй болон үйлчилгээ авч буй иргэдийн дургүйцлийг ихээ­хэн төрүүлдэг. Энэ нь  сон­гууль өгөхөөс татгалзахад хүргэдэг гэж тэд үзэж байна. 

Дээрх судалгаагаар орон нутгийн сонгууль дахин явагд­сан тохиолдолд иргэ­дийн 36.1 хувь нь оролцоно. 34.8 хувь нь орол­цох­гүй, үлдсэн 29 хувь нь тухайн үеийн байдлаас болно гэжээ.  Энэ нь орон нутгийн сон­гуулийг дахин явуулахад ир­гэ­дийн ирц 50 хувьд хүрэхгүй байх вий  гэсэн болгоомж­лолыг  бататгаад байгаа аж. 

Судалгааны төвийнхөн "Цаашид нэн даруй орон нут­гийн сонгуулийн хуулийг өөр­чилж иргэдийн хурал ба зохион байгуулалтыг салгах шаардлагатай. Иргэдийн ху­рал хүмүүст үйл ажиллагаа нь мэдэгддэггүй, өөрсдөө хурлаа зохион байгуулах эрхтэй байдаг нь орон нут­гийн үйл ажиллагааг  цалгар­дуулдаг. Энэ нь иргэдийн бараг тал хувь нь өөрсдөө сонгосон төлөөлөгчдийн та­лаар огт төсөөлөлгүй байгаа  байдлаас харагдаж байна. Орон нутгийн сонгуулийг хуульд зааснаар ирц бүр­дээгүй тохиолдолд 14 хоно­гийн хугацаанд асуудлыг шийдэх ёстой. Хэрэв энэ  асуудал шийдэгдээгүй то­хиол­долд хэн хариуцлага хүлээх талаар бүрхэг, зохи­цуулах заалт журам бай­даггүй" гэж байлаа.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas КотельнР¸ÐºÐ¸ купить Рафинад купить Гердос Ð›ÐµÐ±ÐµÐ´ÑÐ½Ñ Œ ЗакладкР¸ бошки в Пласте купить КристалР» БелоусоР²Ð¾ БаклосаР½ трип стаф в Злынке купить Пекс Курск купить Гаш НовоалтР°Ð¹ÑÐº ЗакладкР¸ реагент в ГолицынРµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Сычевке Шишки в Покачи Шаваев андрей гургеноР²Ð¸Ñ‡ биографР¸Ñ Спайс в ЛермонтР¾Ð² Гашиш спб купить стаф в ЛюдиновРµ купить Ляпка Оханск Методон в Гавриле Посаде НолодатР°Ðº Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ: цена, аналоги Купить jwh в москве купить Говно Грозный Купить закладкР¸ бошки в КурильсРºÐµ ЗакладкР¸ шишки в НогинскРµ купить Хмурь МалгобеРº Poppers в КраснодР°Ñ€Ðµ ЗакладкР¸ стаф в Лаишеве Купить экстази в КувшиноР²Ð¾ Купить lsd в Нягань купить Пятку Ужур Купить бошки в Сургут Купить Марки в Зуевка ЧереповРµÑ† купить кокаин купить ТрамадоР» НоворжеР² ЗакладкР¸ реагент в Чудове купить кодеин ФурманоР² Купить закладкР¸ MDMA в ГусинооР·Ñ‘Ñ€ÑÐºÐµ купить марихуаР½Ð° Тулун псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ð¹ гриб где растет
IP:95.181.218.193  2018-06-16 11:53:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.