Хүмүүс: winehouse emy | |
Холливуудын од Эми Вайнхаус өөрийг нь хар тамхинд уруу татсан “Satan”-ийг үзэн яддаг гэнэ. “Grammy” шагналын эзэн, 25 настай дуучин бүсгүй “Надад мансууруулах бодис хэрэглүүлээд байгаа ад чөтгөрийг би үзэн ядаж байна” хэмээн чангаар орилж байжээ.
Тэр өмнө нь хар тамхинаас гарах эмчилгээ хийлгэсэн боловч тусыг эс олсон байна. Үүнээс болж түүнд хоолойгүй болох аюул нүүрлэж, тэр ч битгий хэл амь насанд нь аюултай болж ирсэн сурагтай.
Одоо тэр Лондонд продюссэр Марк Ронсонтой хамт “You dont own me” хэмээх гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна.
Эх сурвалж:Өглөөний сонин