Ерөнхий сайд С.Баяр зөвлөхөөрөө Сайраныг сонгов

2008/10/21
Share |
Хүмүүс: К Сайраан | 
Ерөнхий сайд С.Баяр зөвлөхөөрөө Сайраныг сонгов

Өнгөрсөн сонгуулиар АН-д зайлшгүй нэг суудал авна гэгдэж байсан Сайраныг намынх нь удирдлагууд нэр дэвших мандат өгөөгүйдээ одоо болтол гэмшиж байдаг гэнэ. Гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг шиг намынхаа хүчтэй кадруудын нэг болох Сайраныгаа гомдоогоод зогсохгүй Ах нам руу бүрмөсөн алдчихсан АН-ынхан өдгөө жинхэнэ амаа барина гэдэг болж эцэс сүүлд нь бие бие рүүгээ буруугаа чихэж суугаа сурагтай.

Сайран гишүүн намаас нь нэр дэвших эрх олгоогүйд гомдон бие дааж Баян-Өлгий аймгаас нэрээ дэвшүүлсэн ч намынх нь нөхөд нь санал хуваагаад олон жилийн турш цэнхэр явсан тойргоо Ах намынханд алдсан гашуун үнэн бий.

Энэ бүхний эцэст голдоо ортол гомдсон Сайран гишүүн олон жил үнэнч явсан намаасаа гарч МАХН-ын гишүүн болсон нь сүүлийн үед улс төрчдийн дундах томоохон дуулиан болоод байна.

Намд нь элссэн Сайраныг МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр зөвлөхөөрөө ажиллуулахын зэрэгцээ удахгүй нэр нь тодрох дэд сайдын суудал амласан гэнэ лээ. Ийнхүү АН-ын хүчтэй кадруудын нэг Сайран МАХН-ын дуу хоолой нь болохоор шийдсэн нь энэ.

www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.