Б.Обама 150 сая ам.долларын хандив цуглуулаад байна

2008/10/21
Share |
Хүмүүс: Obama Barack | 
Б.Обама 150 сая ам.долларын хандив цуглуулаад байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Барак Обамагийн туслах мэдэгдэл хийлээ. Сенатын гишүүн Б.Обама өнгөрсөн есдүгээр сард сонгуулийн сурталчилгаандаа зориулан 150 сая ам.долларын хандив цуглуулсан байна. Ардчилсан намын нэр дэвшигч нийтдээ 605 сая ам.долларын хандив цуглуулчихаад байгаа аж. Б.Обама улсаас олгодог санхүүгийн дэмжлэгээс татгалзсан юм.

Урьд өмнө нь Америкийн түүхэнд улсын төсвөөс сонгуулийн сурталчилгаанд зориулан олгодог мөнгөнөөс татгалзсан нэр дэвшигч байгаагүй гэнэ. Түүний сонгуулийн штабын ажилтнуудын мэдэгдсэнээр өнгөрсөн есдүгээр сард гэхэд Б.Обамаг дэмжигчдийн тоо 63 мянгаар нэмэгджээ. Үүнтэй уялдан Ардчилсан намын нэр дэвшигчдэд санхүүгийн тусламж үзүүлэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэн 3.1 саяд хүрчээ.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.