Хүмүүс: Ш Сайхансамбуу | |
18 жилийнхээ ойг хоёр хоногийн өмнө сүр дуулиантайхан тэмдэглэсэн Худалдаа хөгжлийн банкныхан УИХ-ын гишүүн Сайхансамбуугийн SS клубт үдшийн зоог бариад гүн хордлого авчээ. Ойн хүрээнд болсон үдшийн арга хэмжээ шөнө дунд хүргэж таран, өглөө үүрээр эхний өвчтөнүүд эмнэлэгт хандсан гэнэ. Өчигдөр оройны 21 цагийн үед авсан мэдээллээр Худалдаа хөгжлийн банкны 50 ажилтан хордлого тайлах төвд нэлээд хүнд байдалтай эрчимт эмчилгээнд хамрагдсан ба дахин 100 гаруй хүний бие мөн л хордлогын байдалтай тааруухан байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж бидэнд хэллээ. Эмч нар өвчнүүдийн оношийг хоолны хордлогоос гэж оношилж, хордлого тайлах бүхий л арга хэмжээг аваад байгаа гэнэ.
www.factnews.mn