Vidal cалоны Одонгоо УИХ-ын дарга Дэмбэрэлийн үсийг засч өгөхийг хүсдэг

2008/10/22
Share |
Хүмүүс: Д Одонгоо | 
Vidal cалоны Одонгоо УИХ-ын дарга Дэмбэрэлийн үсийг засч өгөхийг хүсдэг

 

Тун удахгүй 10 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа “Vidal”-ынхан ёстой л орондоо ч орох завгүй яваа. 11-р сарын 14-нд болох 10 жилийнхээ ойн өдрөө 100 гаруй гоёлын үсний засалтыг  хэдхэн цагийн дотор хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Мэдээж Монголын ард түмнийхээ гоо сайханд анхаарч энэ салбартаа бүхэл бүтэн 10 жил ноёрхож чадсан “Vidal”-ынханы 10 жилийн ойгоор олон сайхан үсний засалтын загварыг та бид харах нь дамжиггүй. 

Энэ дашрамд дуулгахад “Vidal” салоны захирал хатагтай Д.Одонгоо 18 жил энэ салбартаа тэргүүлэгчдийн нэг болж яваагийнхаа хувьд аль хэдийнэ өөрийн гэсэн бүхэл бүтэн хүрээллийг бий болгоод амжсан нэгэн. Ямартаа л түүний үйлчлүүлэгчид нь Д.Одонгоод дээдсийн хэмээх тодотгол нэр хайрлахав дээ. Харин энэ нэрэндээ хатагтай Д.Одонгоо нэлээд дургүй юм билээ. Энэ тухай тэрээр “Надаар үйлчлүүлдэг хүмүүсийн дотор УИХ-ын гишүүд, нэртэй бизнесмэнүүд, урлаг соёлын одууд байдаг. Тэд маань дээдсүүд байж болно оо. Би зөвхөн дээдсийн үсийг засдаггүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би салоныхоо залуучуудтайгаа хамтраад өнчин хүүхдүүд, хорихын хүмүүжигч, өндөр настаны асрамжийн газрын хөгшид гээд 11 000 хүний үсийг үнэ төлбөргүйгээр зассан. Энэ нь миний нийгэмдээ оруулж байгаа багагүй хувь нэмэр болж байгаа. Цаашдаа ч би энэхүү буяны ажлаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр намайг зөвхөн одуудын үсийг засдаг хүн гэж ойлгож болохгүй” гэж хэлнэ лээ.

Тэрээр УИХ-ын дарга Дэмбэрэлийн үсний засалтыг л өөрчлөх хүсэлтээ явдагаа ч нуугаагүй. Тэгэхээр эрхэм спикертээ хандан хэлэхэд “Би л нэг энэ парламентийн хамгийн хөгшин нь. Намайг хэн тоохов” гэж бодож болохгүй нь байна шүү. Таны шинэ дүр төрх хүмүүст таалагдах нь лавтай.    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.