Цэвэгмэд гуай хүүдээ гомддог байхдаа

2008/10/22
Share |
Хүмүүс: Цэгмэд Цэнгэл | 
Цэвэгмэд гуай хүүдээ гомддог байхдаа

 

Хэн нь хэн бэ?

УИХ-ын гишүүн Цэнгэл Булган нутгийнханы итгэлээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суугаад байгаа төрийн түшээ. Цэнгэлийг 2004 онд Булган нутгаас нэр дэвшихэд сонгогчид нь бараг 100 хувь түүнийг дэмжин сонгосон ч харамсалтай нь тойрогтоо амласан ажлуудынхаа ихэнхийг хийж чадаагүй гэж дүгнэдэг. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр төрийн халамжинд дөрвөн жил тарвалзсан Цэнгэл гишүүн 2008 онд дахин Булган аймагт нэр дэвшин мөн л сонгогдсоныг Булганы иргэд одоо болтол гайхан ярих юм билээ. Сонгуулийн дүнд будлиан оруулдагаараа алдартай МАХН-ын халуун тогоонд олон жил чанагдсан хүний хувьд Булганыханы саналыг булхайтайгаар өөрчлөх бол юу ч биш. Булхай хийгээд нэгэнт гараад ирсэн түүнийг сонгогчид нь дахин биднийг битгий хуураасай гэж залбирч суудаг болсон гэнэ лээ.

УИХ-ын гишүүн Цэнгэлийг уг нь гаднаас нь харахад их л төлөв түвшин хүн шиг харагддаг. 50 гарч 60 дөхсөн насандаа үр хүүхэд ач гучаа тойруулан хөгшинтэйгээ аяга цайгаа хувааж уусан шиг суухын оронд хар хорын сэтгэлээр өөрийгөө хордуулж булхай луйвар хийж суугааг нь харахаар өрөвдөх ч шиг.

Сонгуулийн булхай луйвар хийх түүнд юу ч биш бололтой.

УИХ-ын гишүүн Цэнгэлийн аавыг Цэвэгмэд гэдэг хүн байсаныг Булганы Могод сумынхан бүгд мэднэ. Хүү нь ааваараа бахархдаг нь хүний ёс байлтай. Харин Цэнгэл гишүүн нэг л их удам угсаа сайтай түүхэн хүний удам болох гэж сүүлийн хэдэн жил хэд хэдэн оролдлого хийж үзжээ. Цэвэгмэд гуай амьд байсан бол өөрийг нь голоод байгаа хүүдээ их л гомдох байсан байх даа.

УИХ-ын гишүүн Цэнгэл хэдэн жилийн өмнө Чин ван Ханддоржийн хатны хамаатан болох гэж үзэв. Гэтэл өнгөрсөн хаврын сонгуулиар би Чинван Ханддоржийн шууд удмын хүн гэчихсэн ярьж явсаныг сонссон иргэд ёстой л нөгөө элгээ хөштөл гэдэг шиг инээлдсэн гэсэн.

Дараахан нь мань хүн Булганы Сайхан сумын Угалзын багш хэмээх алдартай ламын удам болж гэнэ гэсэн яриа гарч эхлэв. Уг лам нь шашны том зүтгэлтэн тул эхнэр авч үр хүүхэд үлдээж чадаагүй нэгэн гэдэг.

Хамгийн сүүлд Олимпийн аварга Түвшинбаяртай хамаатан болсон сурагтай.

Ийнхүү сүүлийн үед Булганыханы явган ярианы гол баатараар УИХ-ын гишүүн Цэнгэл тодроод байна.   

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.