Х.Клинтон: АНУ Чиний тусламжтайгаар Бушийнхны балгаснаас дахин тєрнє

2008/10/22
Share |
Х.Клинтон: АНУ Чиний тусламжтайгаар Бушийнхны балгаснаас дахин тєрнє

“Хиллари Клинтон миний найз болсонд би бахархаж байна”. Энэ vгийг Барак Обама хэлээгvй бол тэгж их сонирхол татахгvйсэн.

Тэд хэдхэн сарын ємнє Ардчилсан намаас Цагаан ордонд єрсєлдєхєєр тэмцэлдэн эвлэршгvй дайснууд мэт байсан бол єчигдєр Орландод шинэ найзын харилцааг эхлvvлж буйгаа зарлав. Хиллари, Обама хоёр Флоридад болж буй хугацаанаас ємнєх санал хураалтыг байлдан дагуулахын тулд хvчээ нэгтгэжээ. Сvvлчийн хоёр Ерєнхийлєгчийн сонгуульд Флорида муж шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн билээ.Тиймээс Ардчилсан намын хоёр лидер тус мужийн нийслэл Орландо хотод эв санаагаа нэгтгэсэн нь санамсаргvй хэрэг биш ажээ. Наймдугаар сард Ардчилсан намын их хурал болсноос хойш Хиллари, Обама хоёр хамтдаа харагдаагvй юм. Гэтэл єчигдєр Орландод Amway Ayena-д гарч ирлээ. Хиллари хар пиджактай, харин Обама цагаан цамцтай гарч ирэв.

Тэд бие биедээ зориулан vг хэлж, онигоо ярьж инээлдэн, бvгд найрамдахчуудыг шvvмжлэн биеэ халаав. Ардчилсан намын нэр дэвшигч шинэ найзынхаа нэрийг дєрвєн зvгт “Хиллари, Хиллари, Хиллари, Хиллари...” хэмээн хашгирахад цугласан иргэд уухайлан дэмжиж байлаа. Обамагийн Флоридад хийж байсан ємнєх айлчлалыг бодвол энэ удаагийнх илvv ялалтын уур амьсгалтай байлаа. Ж.Бушийн Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Колин Пауэлл саяхан Б.Обамаг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Орландод болсон уулзалт дээр Хиллари Клинтон “Цагаан ордонд єєрчлєлт гарахгvй бол юу ч єєрчлєгдєхгvй. Обама, чиний тусламжтайгаар Америк Бушийнхны балгаснаас дахин тєрнє” хэмээн мэдэгдэхэд цугласан олны сэтгэлийн хєєрєл дээд цэгтээ хvрчээ. Обама “15 хоногийн дараа бид нарны гэрлийг Цагаан ордонд аваачих болно” хэмээн онцлов. Тэрээр сонгуульд “Америкт єєрчлєлт” гэсэн уриатай оролцож байгаа билээ. Экс тэргvvн хатагтай цуглааныг хааж vг хэлэхдээ “Ємнє нь миний тєлєє ажиллаж байсан шиг Обамагийн тєлєє шаргуу ажиллаарай гэж та нараас хvсч байна. АНУ-ын шинэ Ерєнхийлєгчийг хvлээж авна уу” гэсэн байна. Арваннэгдvгээр сарын 4-нд болох сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулна гэдэгтээ итгэл тєгс байгаа юм.

Эх сурвал:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.