Дүнжингарав худалдааны төвийн барилгын ажил зогсч, түрээслэгчид Б.Наранхүүгээс мөнгөө нэхэж эхэлжээ

2008/10/22
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
Дүнжингарав худалдааны төвийн барилгын ажил зогсч, түрээслэгчид Б.Наранхүүгээс мөнгөө нэхэж эхэлжээ

Олон улсын чанар стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн дизайнаар баригдаж буй гэх “Дүнжингарав” захыг 2008.08.08-нд ашиглалтанд өгнө хэмээн тус компанийхан өглөө оройгүй рекламдаж байсан ч өнөөдөр уг байгууламж хаалга үүдээ нээх нь бүү хэл барилгын ажил нь зогсоод байна. Бүтэн хоёр жилийн турш “Рекламнаас өөр ажил хийдэггүй” гэх хоч зүүтлээ гудамж талбай, сонин, телевиз, радио бүрийг сурталчилгаагаар булсан Дүнжингаравынхны хамгийн сүүлчийн реклам нь Олимпийн аваргуудад сая доллар амласан явдал байв. Гэвч тэд Олимпийн аваргуудад амласан Гурван сая доллараа өгөөгүй. Гурван сая долларыг ямар эх үүсвэрээр өгөх вэ, ер нь энэ том захыг ямар эх үүсвэрээр бариад байна вэ гэдэг асуулт хүмүүсийн толгойд ургаадахав. Үүнээс хойш реклам, түрээсийн урьдчилгаа хоёрын хооронд амь зогоож байсан Дүнжингаравын талаар таагүй мэдээллүүд гараад эхэлсэн байж болох талтай.

Бидэнд ирсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг худалдааны төв ойрын хоёр жилдээ бүрэн хэмжээнд ашиглалтанд орохгүй нь тодорхой болжээ. Хятадуудын мөнгөөр хүүдэгнэж байгаа юм, тийм өндөр түрээстэй газар нэг ч монгол наймаачин ажиллах боломжгүй хэмээн хаяа дэрлэн буусан хөршөө адалж байсан Ш.Сайхансамбуугийн хэвлэлд өгсөн ярилцлагыг хүмүүс төдийлөн ойшоохгүй байсан үе саяхан.

Гэвч “Дүнжингарав” зах ашиглалтанд орохгүй хойшлох тусам хар захын боссын хэлсэн үг хүмүүсийн толгойг гашилгах боллоо. Уг нь “Дүнжингарав” захад Эрээний хамгийн том захын эзэн хужаа хөрөнгө оруулсан гэх яриа бий. Харин Б.Наранхүүгийн өрсөлдөгчид “Тийм мөнгөтэй хужаа байхгүй, өөрийнх нь зохиосон үлгэр” гэж мэтгэдэг. Өнөөдрийн байдлаар уг захын барилгын үйл ажиллагаа түр хугацаанд зогсолтын байдалд орж, барилгачдынхаа цалинг ч өгч чадахгүйд хүрээд байгаа аж. Учир нь, аль ч төрд нүүртэй хэмээгддэг Х.Наранхүү ноёнтон барагтай аавын хүүгийн авч үл чадах газар болох Улаанбаатар хотын цэвэр усны эх ундарга дээр захаа барьсан нь Мэргэжлийн хяналтынх­­­ны эсэргүүцэлтэй тулгарч, эдүгээ уг барилга байгууламж­ийг цааш барих боломж­гүй болгожээ.

Тодруулбал, “унд­ны усны эх үүсвэрт сөр­гөөр нөлөөлөх асуудлаас гадна газрын зөвшөөрлөө авахдаа орон сууцны цогцолбор барьж Засгийн газраас хэрэгжүүлж буй 40.000 айлын орон сууц хөтөлбөрийг дэмжиж ажиллана” гэсэн мөрт­лөө одоо уг зүйлээсээ тэс өөр зүйл болох зах барьж байгаа учир, “бариулна, бариулахгүй” гэсэн зөрчил үүсээд байгаа аж. Хэдийгээр Б.Наранхүү уг захыг барихдаа өнөөдөр нэн ихээр тулгамдаад буй “замын асууд­­лыг шийдэж агаарын зам барина” хэмээн гоё сайхан амлалт өгч уг байгууламжиндаа хүний голдуу 20 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа ч энэ мэт олон асуудлаас болж нааш ч үгүй, цааш ч үгүй ацан шалаанд оржээ.

Ар араасаа цуварсан бизнесийн хүндрэлийн хамгийн том асуудал нь Дүнжингарав захын хувьд түрээсийн урьдчилгаа, барьцаа төлбөр болгон мөнгөө тушаасан иргэд үйлчилгээгээ авч чадаагүйгээс эсэргүүцэн босоод буй асуудал юм.  Байрлал байршлаасаа үл хамааран нэг метр квадратаа 90 ам.доллараар үнэл­сэн Б.Наранхүү ноёнтон одоогийн байдлаар түрээслэгч нараасаа арав гаруй тэрбум төгрөг урьдчилан авсан ч үйл ажиллагаагаа амласан хугацаандаа эхлүүлэхгүй байгаагаас иргэдийн итгэл алдарч мөнгөө буцааж авах гэсэн хүмүүсийн очер ихэсчээ. Түрээслэгч нарынхаа мөнгийг гаргаж өгөх нь битгий хэл ажилчдынхаа цалинг ч бүрэн тавьж чадахгүй, барилгын ажлаа зогсоолгочихоод байгаа Б.Наранхүү ноёнтон муу дээр муухай гэгчээр хамгийн том хөрөнгө оруулагч болох Г.Алтантайгаа муудалц­­­­­сан сурагтай. Олим­пийн аваргуудад тус бүрд нь сая доллар өгнө гэсэн амлалтаас нь болж Г.Алтан хөрөнгө оруулалтаа зогсоосон тухай шуугих болов. Энэ их хөрөнгөөр зөв буруу туйлж, дэлхийн стандартад нийц­сэн “Дүнжингарав” захыг барина хэмээн “гүрийж” яваа Б.Наранхүүг зөвхөн бизнесийнхэн болон уяачид л сайн мэдэхээс бусад хүмүүс хаанаас гараад ирсэн хэн бэ? гэдгийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Түүний хувийн амьдрал, бизнесийн түүхийг цухас дурьдвал:

Б.Наранхүү гэж хэн бэ?

Их сургуулийн математикийн ангийг 1995 онд дүүргэсэн Б.Наранхүү тухайн үеийн багш одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончиг­доржийн гавал шавь нарын нэг бөгөөд үндсэн харьяа­таараа Дундговийнх. Оюутан байхаасаа хөдөлгөөнтэй, авхаалжтайгаараа бусдаас ялгардаг байсан тэрээр тухайн цаг үеийнхээ жишгээр хойшоо урагшаа панз үсэргэн багахан хөрөнгө цуглуулан 2002 онд гадаад дотоод худалдаа, барилга угсралтын чиглэлийн “Мон уран” компаниа байгуул­сан түүхтэй. Гэхдээ энэхүү наймаа нь түүнд их мөнгө өгч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон тэрээр тухайн үеийн хотын дарга Ж.Наранцацралт­тай нутаг нуга гэж өмнө хойно нь гүйж байж итгэлийг нь олж дөнгөсөн гэдэг. Энэ л үедээ “ЭКСПО-2005” худалдаа үйлчилгээний цогцолбор барих газар болох Бөмбөгөр худалдааны төв, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн хойд хэсэгт “Мон Уран” компанийн үйлчилгээний барилгын газар, ДСНК-ийн урд гээд хотын төвийн хамгийн ашигтай гэсэн газруудад газрын зөвшөөрөл гаргуулж дөнгөсөн байдаг. Тэрээр авсан газартаа үйл ажиллагаа явуулахгүй Г.Алтан болон бусад олон хүнд газраа зарж мөнгийг багц багцаар нь ууталсны дараа “газраас их мөнгө унагаж болдог юм байна” гэдгийг ухаарч энэ бизнес рүү эргэлт буцалтгүй орсон байна. Тиймээс ч нутгийн ахаа тойглосоор хотын дараа дараачийн удирдлагуудын “судсыг нь барьж”, газрын наймаа гэгчийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж өгсөн гэдгийг мэдэхгүй хүн үгүй болж. Яг энэ үеэс “Газар авах гэж байгаа бол Наранхүүтэй ярь” гэсэн үг гарсан бөгөөд тэрээр энэ л үеэс Монголын нууц тэрбумтны нэгд тооцогдож, казинод мөнгөө хэдэн зуун саяар нь цацаж, хамгийн үнэтэй шоучдын тоонд багтсан түүхтэй. Харин казино, хүүхэн, шоу гуравт мөнгөө цацсаар хэтэвчээ нимгэлсэн Б.Наранхүү ноёнтон нэг хэсэг санхүүгийн хувьд илтэд доош орж, “Уран ган” ломбарданд унаа тэргээ ээлж дараалан тавьж, амь зогоож байсан удаатай. Гэвч удалгүй Алтан хатагтайтай сүжирч, бизнесийн хувьд сэргэж эхэлсэн гэдэг. Тэр л үеэс “Дүнжингарав” нэртэй битүү зах барих төс­лөө эхлүүлсэн бөгөөд өөрт үлдсэн бүх юмаа энэ захын газар луу хийсэн нь түүний унах, сэхэх сүүлийн шалгуур нь болон дэнжигнэж байна.

Олны өмнө нүүрээ ч харуулах дургүй тэрээр “Дүнжингарав төслөө” эхлүүлсний дараах­­­­н­аас хурдан моринд мөнгийг баруун солгойгүй цацдаг томчуудын тоог нэгээр нэмэгдүүлсэн дүр зургийг үзүүлэх болсон.

Ашиглалтанд орно гэж товлосон хугацаанаасаа даруй хоёр сарын лимит хэтрүүл­­­­­ээд буй Дүнжингарав зах болоод түүний цаана түрээсийн лангуугаа мөрөөдөж суугаа иргэдийн хувь заяа зөв­хөн энэ

 хүний ур чадвар, сэтгэл зүтгэлээс хамаарч байна. Бүр улс төржүүлээд ярих юм бол түүнд газар олгосон эрх мэдэлт­нүүд, хөрөнгө оруул­сан гадаад дотоодын бизнесмен­үүд цагийн шүүлтэнд ямар­хуу хувь зохиолыг хүлээн авах нь одоогоор тодор­хойгүй байна.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lofts in dallas ”Just saying thanks will not just be sufficient, for the tremendous lucidity in your writing. I will right away grab your rss feed to stay abreast of any updates.”
IP:192.154.137.76  2015-12-18 21:18:56
ErickVes wh0cd3747985 prednisolone wellbutrin by mail
IP:46.161.9.20  2017-06-15 03:29:37
ErickVes wh0cd37266 cheap sildenafil
IP:46.161.9.20  2017-07-30 14:14:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.