Зохиолын дууны ханхүү С.Жавхлан анхныхаа амьдралд цэг хатгав уу?

2008/10/22
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Зохиолын дууны ханхүү С.Жавхлан анхныхаа амьдралд цэг хатгав уу?

 

Орцонд гитар тоглож барууны хамтлагуудын аянд манго татдаг хотынхныг нийтийн дуунд урвуулж зохиолын дуучдын үнэ ханш, нэр хүндийг огцом өсгөхөд гол баатар гүйцэтгэсэн хүн бол Самандын Жавхлан. Тиймдээ ч зохиолын дууны ханхүү хэмээх алдрыг ард түмэн хүсч, сэтгүүлчид түүнд хайрласан биз. Энэ цаг үеийн хамгийн эрэлттэй, үнэтэй дуучдыг тэргүүлж буй түүнийг нэр хүнд өсч, хөрөнгө нь арвижихын хэрээр зугаа цэнгэлд автаж байна, охид хүүхнүүдтэй зугаацаж байна гэх мэт мэдээлэл гаарч байгаа. Харин С.Жавхлан тэр бүгдэд “Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэсэн байр сууриар хариу барьдаг. Тэгэх тусам нь хүмүүс түүний талаар илүү ихийг сонирхож, Жавхлан олны анхаарлын төвд оршиж, шоу бизнест ялан дийлж байна.

Одоогоор түүний хувийн амьдрал хамгийн чухал сэдэв болон хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд заларч байгаа. Мөнгөтэй, авьяастай Монголын урлагийн залуу од маань Ховд нутгаас гаралтай “Торгоны зам” компанийн захирал Гантөмөрийн охин Долгормааг гэргийгээ болгосон. Олон охидын горьдлого тасарч, олон аавын хүүгийн санаа амарсан биз. Харин энэ тухайгаа С.Жавхлан ам нээж амжаагүй байхад нь хадам аав нь “Ирэх зун хүүхдүүд маань хуримаа хийнэ” хэмээснээр албан ёсоор олон нийтэд ил болсон билээ. Хадам аав нь хэлээгүй бол С.Жавхлан бас л дуугарахгүй байсан биз. Хамгийн сүүлд С.Жавхлан эхнэрээ хаясан, эхнэртээ хаягдсан гэх дуулиан дэгдлээ. Ямар ч байсан шинэхэн гэр бүлийн хооронд асуудал үүссэн бололтой.

Эхнэр хүүхэд нь АНУ-д амьдраад дөрвөн сар болж байгаа тухай ойр дотныхон нь сэтгүүлчдэд ам алджээ. Дөнгөж 28-хан насандаа алдар хүндийн оргилд гарсан түүний амьдрал хүмүүсийн өмнө ил байгаа учраас л ийнхүү шуугиан тарьж байгаа хэрэг. Түүнээс биш залуу хүний амьдралд тохиолддог л зүйл.

Хүний амьдралд сайн муу сайхан муухай зэрэгцэн оршдог шиг нэгэнт л цаашдаа хамтдаа амьдарч болохгүй байгаа бол хэн хэндээ чөдөр тушаа болон муу сайнаа дуудалцан амьдрах нь угаасаа утгагүй. Ёстой нөгөө мөнгөөр худалдаж авдаггүй, алтаар аргамжиж болдоггүй ганцхан зүйл бол хайр сэтгэл гэдгийг хэн хүнгүй мэдэхээс цааш С.Жавхлангийн анхны амьдралдаа цэг хатгасан уу үгүй юу гэдэг асуудлыг зөвхөн өөрсдөд нь үлдээе. Харин Самандын Жавхлан улам сайн дуулаасай, улам сайхан дуунуудыг ард түмэндээ өгөөсэй. Түүний ажил, амьдрал хоёрыг хольж хутгаж ярих нь утгагүй зүйл юм.

С.Жавхлан шоу бизнест амжилт үзүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хот болон Увс аймагт ТВ, FM, баар, ресторан, зочид буудал гээд бизнесийн нэлээд олон салбарт хөрөнгө оруулж, зарим томоохон компанид хувьцаа эзэмшиж эхэлсэн нь түүний тухай сенсааци шуугиан улам бүр дэгдэх шалтгаан болж байна.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Vyqvsvhh , https://xandborofee.bandcamp.c om/album/aloof-personality-tes t aloof_personality_test, https://mentamannui.bandcamp.c om/album/choosing-between-two- women choosing_between_two_women, https://wealthbookphorpu.bandc amp.com/album/indoor-picnic-id eas-pinterest indoor_picnic_ideas_pinterest,
IP:188.68.1.46  2018-12-15 18:52:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.