"Mongols" бүлэглэлийн 60 гаруй байкер баривчлагдлаа

2008/10/23
Share |
Хүмүүс:

Америкийн Калифорн мужид 10-р сарын 21-нд "Монголчууд" байкеруудын бүлэглэлийн 60 гаруй хүнийг баривчилжээ. Байккеруудын бүлэглэлийн гишүүдийг аллага үйлдсэн, үйлдэхийг завдсан, хүний биед хүнд бэртэл гэмтэл учруулсан , тэрчлэн хууль бусаар зэвсэг, хар тамхи хадгалсан хэрэгт сэжиглэж байна. Эдгээр баривчилгаа нь "Хар бороо" хэмээх гурван жил үргэлжилсэн тусгай ажиллагааны үр дүн аж. Нууц албаны ажилтанууд уг бүлэглэлд нэвтрэн орж чадсан юм байна.

"Монголчууд"-ыг Америкийн зургаан мужид нэгэн зэрэг баривчилж эхэлсэн бөгөөд нийт 110 баривчлах ордер өгсөн тухай Калифорн мужийн хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдээлэгдлээ.  Тус бүлэглэлийн удирдлага бараг бүгд хоригджээ. Энэ бол байкеруудын  бүлэглэлийн гишүүдийг баривчилсан Америкийн түүхэнд хамгийн том ажиллагаа. Хууль сахиулах байгууллагынхан энэ бүлэглэлийн билгэдэл, логог хориглох хүсэлтийг шүүхэд тавьж байна. Хэрэв тэгвэл "Монголчууд" бүлэглэлийн лого бүхий хүрэм өмсөх эсвэл мотоцикль дээрээ  наасан бол хууль зөрчсөн үйлдэл болох юм. "Монголчууд" мото клуб нь 1970-аад онд байгуулагдсан ба голдуу Латинамерикчуудаас бүрджээ. Нийт 1000 орчим гишүүнтэй бөгөөд ихэнх нь Калифорнд амьдардаг. Тус бүлэглэл нь Америкийн алдарт "Тамын сахиусан тэнгэрүүд" байкеруудын клубтэй өрсөлддөг бараг л түүний эсрэг байгуулагдсан гэнэ. Учир нь "Тамын сахиусан тэнгэрүүд" эгнээндээ испани гаралтай америкчуудыг элсүүлдэггүй юм байна.

Эх сурвалж:Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.