Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна

2008/10/23
Share |
Хүмүүс: digital | 
Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна

-Тэрээр мансууруулах өвс түүж оруулсан хэргээр чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсэт шалгагдаж байна-

Арваад жилийн өмнө Төв цэнгэлдэхэд болсон дуучин Ариунаагийн тоглолтон дээр арав хүрэхгүй насны жаахан хүү үглэж дуулан бүжиглэж, хип хопын урлагаар гайхуулан, үзэгчдийн өхөөрдлийг төрүүлж байсныг олон санаж байгаа байх. Монголд хөгжиж эхэлж байсан хип хоп урлагийн магад анхны гишүүдийн нэг гэж хэлж ч болох энэ жаахан хүү өнөөдөр 17-18 нас хүрч хип хопыг сонсдог, даган дуурайдаг олон олон залуусын шүтээн ^бүхий дуучин болчихсон явж байх аж. Уг нь Дижитал хамтлагийн гишүүн ч сүүлийн үед бие даан уран бүтээл хийгээд байгаа Бобидиг танихгүй хүн ч ховор.

Үнэндээ монголын хүүхэд залуусын хамгийн ихээр сонирхдог энэ урсгалын төлөөлөгчид гэвэл "Люмино", "Дижитал", "Мон та рeп", "Татар", "Ice top" гээд зогсох. Гэтэл өсвөр үеийнхний үлгэрлэн дуурайдаг эдгээр хамтлагуудын гишүүдийн ихэнх нь хар тамхины хэрэгт орооцолдон зарим нь бүр хийсэн хэрэгтэй тохирох ял шийтгэлийг эдлээд гарч ирсэн. Хэсэг хугацаагаар нийгмээс ангид байж "Бид гаргасан алдаагаа ухарлаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Залуустаа хар тамхины хор хөнөөлийн тухай сурталчилж үүнтэй тэмцэнэ" хэмээн том том дуугарсан хип хопчид төдийлөн хэлсэн үгэндээ хүрэхгүй байгаа бололтой. Үүний наад захын жишээ нь гадаадаас их хэмжээний "Гашиш" хэмээх хар тамхины хольц бүхий ургамал оруулж ирсэн гэгдэн нэг хэсэг шүүх цагдаагийн хаалга татаад байсан Дижитал хамтлагийн хамгийн залуу гишүүн Бобиди нэгэн найзтайгаа Дарханаас хар тамхины ургамал түүж оруулж ирсэн хэрэгээр өдгөө чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж.

Хамтлагийн ах нарынх нь хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад дахиад л тэдэнтэй холбоотой хар тамхины хэрэг мандсан нь хэсэгтээ намжаад байсан хар тамхины хэргийг дахин хөөрөгдөх нь бололтой. Насанд хүрээгүй Бобидигийн хийсэн энэ хэргийн цаана захиалагч байгаа гэж үзсэн цагдаагийнхан хэргийг ихэд нягтлан шалгаж байгаа гэсэн. Зарим нь тэнсэн харгалзах ял авч, зарим нь хэдхэн сарын ял эдлээд гарч ирсэн хип хопчдод магад оноосон ял нь хөнгөдсөн байж болох. Эндээс харахад гадныхныг хэтэрхий шүтэн, сайнаасаа саарыг нь даган дуурайдаг манай урлагийнхан хар тамхины армиас тийм ч амар хасагдахгүй бололтой.

Эх сурвалж:Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Aly Chiman Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at criminal.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well . If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly
IP:195.82.150.45  2019-02-10 13:43:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.