Согтуу хужаа Монголын таван хүний амийг авч одов

2008/10/23
Share |
Хүмүүс:
Согтуу хужаа Монголын таван хүний амийг авч одов

 

ЗЦГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс онхолдсон машинуудын сэгээр үзэсгэлэн гарсан байсныг бид очиж сурвалжиллаа.

Энэхүү Bongo маркийн автомашиныг жолоодож аймшигтай осол хийсэн хүн бол БНХАУ-ын иргэн.
Энэхүү машинд хоёр хужаа явж байсан ба хоёулаа согтуу байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлж Нийтийн тээврийн үйлчилгээний микро автобустай мөргөлдөж жолооч хужаа, микроавтобусанд явсан хүмүүсийн тав нь газар дээрээ нас барсан аймшигт осол болж байсан. 

Амь нас гэдэг ийм хэврэг билүү

Нийслэлийн СХД-ийн нутаг Дархан явах замын 46 дахь км-т Эксел маркийн энэ машин Toyata Corolla маркийн авто машинтай мөргөлдсөн юм. Мөргөлджээ онхолджээ гэдэг үгийг бид бичиж та сонссорр байгаад магадгүй үүний цаана үгээр илэрхийлэх аргагүй ямар их аюул үүссэн байдгийг мэдэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл дөжирчихжээ гэж хэлж болно. Энэхүү аймшигт ослын уршигаар гурван сайхан залуу 5-р ангийн сурагч бяцхан хүү хөдлөх ч тэнхэлгүй хэвтэж байсан гэдэг. Гэмтсэн хүмүүсийн цус нулимс амьдрал ийм амархан богинохон билүү, амь нас гэдэг ийм хэврэг билүү гэж харууссан гунигт харц. Энэ бүхэн бидний мэдрэмж. Харин та юу гэж бодож байна. Энэ машины жолооч хурд хэтрүүлж яваад машинаа зогсоож чадалгүй ийм аюул тарьсан юм. Аймар юм. Ганц олдох амьдрал залуу насаа хайрлаж амьдарцгаая хүмүүс ээ. Энгийн тайван амьдрал автомашины ослын дараа аймшгийн кино л болж хувирдаг юм билээ. Зөрчихөөсөө өмнө сайн бод.

Гэмтэнэ  гэдэг аймар

Та бид гэмтэл гэмтэнэ гэдэг үгийг бичсээр сонссоор байгаад магадгүй энэ үгийн утга учрыг мэдрэхгүй болсон байж мэднэ. Гэмтэл гэдэг энэ үг ямар их аймшгийг агуулж байдгийн бодоод нэг үзээрэй. Таны эрүүл саруул өвчин зовлонгүй байсан бие ослын дараа ямар болохыг төсөөлөөд нэг бодоорой. Ямар ч гэмтэл бүрэн эдгэдэггүй. Автын ослоос үүссэн гэмтэл хэдэн жилийн дараа ч юмуу хэдэн хоногийн дараа илэрч таныг зовооно. Toyato Land Cruiser маркийн энэ машины жолооч СБД-ийн нутаг Хуурай мухрын зуслангийн замд хурд хэтрүүлж явсанаар машинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онсолдон ийм байдалтай болжээ.

 

Энэ машин дотор сууж явсан хоёр залуу маш хүнд гэмтсэн. Хурд хэтрүүлж яваад осолдсон энэ хоёр залуу гадаад явж эмчлүүлээд ч засрал аваагүй. Амьдрал ийм л байна. Автомашины ослоос та хохироод зогсохгүй ямар ч гэмгүй байсан таны гэр бүл бас зовж шаналж үлддэг. Гэр бүлээ ийм байдалд оруулна гэдэг ухаантай хүний хийх үйлдэл мөн гэж үү?

 

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.