Монголын толгой баячуудын нэг байсан С.Жамьянсүрэн тэтгэврийн хөгшин болж, мал маллан, хөдөөний бүсгүйтэй дэр нэгтгэлээ

2008/10/23
Share |
Хүмүүс: С Жамьяансүрэн | 
Монголын толгой баячуудын нэг байсан С.Жамьянсүрэн тэтгэврийн хөгшин болж, мал маллан, хөдөөний бүсгүйтэй дэр нэгтгэлээ

 

Цагтаа Монголын баячуудыг хөрөнгө чинээгээрээ тэргүүлж, хөлөндөө алтан гинж зүүн, шкаф шиг хамгаалагчдаар хүрээлүүлэн, дальматин нохойныхоо хүзүүвчийг мөнгөн гинжээр хийж ихэс дээдсийн эрх ямбыг жинхэнэ утгаар нь эдэлж явсан хүмүүс бол “Алтжин”-гийн гэсэн тодотголтой С.Жамъянсүрэн, Г.Алтан нар байсан. Эхнэр нь хувийнхаа “Алтжин” группийг толгойлж, нөхөр нь улсын томоохон үйлдвэрүүдийн нэг болох “АПУ”-г удирдан мөнгө гээчийг хувь хувьсгалын үйлдвэрүүдээсээ хүүлж байсан хосууд. Өмнө нь хэн хэн нь амьдралтай байсан ч бизнесийн гүйлгээ ухаан гэгчээрээ нэгдэн тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбосон хүмүүс бол энэ хоёр. Гэхдээ ашиг харсан гэрлэлт хэзээ ч аз жаргалтай төгсгөлд хүрдэггүй гэдгийг тэд өөрсдийн амьдралаараа баталсан. Гурван ч нөхрийг өөрийн ашиг хонжооны төлөө золин бизнесийн шатаар толгой дээгүүр алхаж байсан Г.Алтан өөрийн найз Өлзийбүрэн гэх эмч бүсгүйнхээ нөхөр Жамъяансүрэнг булааж гэр бүл болж байсан түүхтэй. Тухайн үедээ өөрөөсөө арван хэдэн насаар дүү эхнэртэй болсон С.Жамъянсүрэн хамаг л хөлс хүчээ шавхан эхнэрээ дагуулан ганзагын наймаанд гарч Эрээн, Улаан-Үдийн хооронд PC тоглоомын наймаа хийж хөлжсөн билээ. “Бүхний ард гарч одоо л нэг амрах нь дээ гэж бодож суутал эхнэр маань “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү гэх шалдан бандитай учир ургуулан долоо хоног бүр Бээжин нисэж таван одтой тансаг буудалд буун гэрийн бараа харахаа байснаа сүүлдээ бүр цагаандаа гарч Их тэнгэрийн амны тийш гарч машин дотроо амраглаж явдаг болоод удлаа” гэж ханхайрч үлдсэн хаусынхаа үүдэнд уйлж суусан С.Жамъянсүрэн гуай одоо малчин болжээ. Нэг хэсэг эхнэр Г.Алтантайгаа маргалдан шүүх цагдаадаа тулан “70 тэрбумын хөрөнгөө хуваана, миний хөлс хүч, оюун ухааны хүчээр бүрдэж цогцолсон учраас би талыг нь авна” гэж зүтгэсэн. Гэсэн ч харамсалтай нь нэг зоос ч хоосон гаргаж үзээгүй эхнэр нь 70 тэрбумаа хуваах нь битгий хэл “май” гээд мянган төгрөг ч өгөлгүй нөхрөө үнсэнд хаясан шалз шиг хоосон үлдээсэн. Тэгж байтал нүгэл нүдээрээ гэдэг болж “САПУ” худалдааны төв нь шатан хэдэн жил дамнасан хохирол амсаж “Эмэгтэй хүнийг өрөвдөөч” гэж мянга гуйгаад ч хохирогчид нь бодит хохирлоо хэд дахин өсгөж мөнгө нэхэн эрхэмсэг хатагтай Г.Алтанг зовлонгийн далайд сэлүүлснийг бүгд мэднэ. Харин С.Жамъянсүрэн нь энэ бүхнийг хараад хүүхдийг нь төрүүлсэн эмэгтэй, нэгэн цагт зовлон жаргалаа хуваалцаж явснаа санан мөнгө нэхсэн өргөдлөө шүүхээс татан авч өгөөмөр сэтгэл гаргаад өөрөө усанд хаясан чулуу шиг алга болсон. Хоёр жил хаана яваа нь мэдэгдэхгүй байсан Жамъянсүрэн гуай одоо харин жинхэнэ утгаараа амар амгалан амьдарч байгаа гэнэ. Яруу найрагч Ц.Хулангийн хэлсэнчлэн “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч” байгаа аж. Тэрээр Төв аймгийн ойролцоо газар аван хэдэн мал малласан шигээ тайван, энгийн амьдарч байна. Таван хошуу малын тэмээнээс бусдыг маллаж, өглөө хониндоо явж, тэр зуураа үхэр адуугаа эргүүлсэн шигээ байх нь үнэхээр сэтгэлийн их амар амгалан байна гэж тэрээр хэлж байлаа. Бас болоогүй хөдөөний улаан хацартай ажилсагбор хүүхнээр галаа мануулж, цайгаа чануулан өөрийгөө асруулж байгаа аж. Тэтгэврийн хэдээ буухаар гэр орныхоо хүнс, ахуйн хэрэглээг базаачихаад сууж байх нь нь түүнд үнэхээр их таалагдаж байгаа гэсэн. Засгийн газрын шийдвэрээр хэдэн ямаанд нь нөхөн олговор олгохоор болсон тул тэрийгээ аваад малын хөлийн татвараа өгчихнө. Ер нь малчин байх сайхан юм аа гэж ярьж байна. Тэрээр дахин бизнес рүү орохгүй, хөдөө нутагт амгалан амьдрах юм.

Эх сурвалж:Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Cugjneij , http://opencu.com/profiles/blo gs/dopisivanje-preko-omeglea dopisivanje_preko_omeglea, http://opencu.com/profiles/blo gs/crna-rotkva-na-salatu crna_rotkva_na_salatu, http://opencu.com/profiles/blo gs/ljubavni-oglasi-crna-gora ljubavni_oglasi_crna_gora,
IP:5.188.217.211  2018-12-15 05:22:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.