''Miss Mongolia - 2008'' vндэсний ялагчаар Ч.Анун шалгарав

2008/10/23
Share |
Хүмүүс:
 ''Miss Mongolia - 2008'' vндэсний ялагчаар Ч.Анун шалгарав

"Дэлхийн Мисс" тэмцээний албан ёсны шалгаруулагч "Desoft Media" студи Дэлхийн ертєнцийн хамгийн авьяаслаг, vзэсгэлэнт бvсгvйд олгодог цол титмийн эзнийг шалгаруулах тэмцээнд манай улс дєрєв дэх жилдээ оролцох гоо бvсгvйгээ илгээхэд бэлэн болжээ. Монгол Улсаас "Дэлхийн Мисс-2008" тэмцээнд оролцох болсон Ч.Анун 1985 онд тєрсєн юм билээ.Тэрээр 2003-2005 онд Япон Улсын Олон улсын Бизнесийн коллежийг дvvргэж, 2005 оноос Риоккугийн Их сургуульд Аялал Жуулчлалын Менежментээр амжилттай суралцаж байгаа аж. Монгол Улсынхаа Аялал Жуулчлалын салбарын хєгжилд єєрийн хувь нэмрээ оруулах чин хvсэлтэй гэж ярьдаг тэрээр 2006 онд болж єнгєрсєн "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой"-н арга хэмжээний хvрээнд ХБНГУ болон БНСУ-д болсон vзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах vйл ажиллагаанд оролцож байжээ. Арванхоёрдугаар сарын 13-ны хагас сайн єдєр тvvний оролцох дэлхийн миссийн тэмцээнийг "UBS" телевиз уламжлал ёсоороо шууд дамжуулах юм.
UBS телевиз хамгийн анх "Miss Mongolia-2006" Vндэсний ялагч Э.Сэлэнгээгийн оролцсон "Miss World 2006" тэмцээнийг Польшоос, "Miss Mongolia -2007" Vндэсний ялагч Г.Оюунгэрэлийн оролцсон "Miss World-2007" тэмцээнийг БНХАУ-ын Хайнан арал, Саньяа хотоос шууд дамжуулж байсан удаатай.

"Miss World 2008" тэмцээн зохион байгуулагдах тов єєрчлєгджээ
1951 оноос эхлэн дэлхийн улс гvрнvvдийн энх тайван, Гоо сайхны нэгдмэл зорилгын илэрхийлэл болон зохион байгуулагдаж эхэлсэн "Дэлхийн мисс" тэмцээн нь энэ жил 58 дахь удаагаа Украины Киев хотноо энэ оны есдvгээр сарын 5- наас аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдах болсон талаар єнгєрсєн жил Дэлхийн Миссийн зохион байгуулагчид болон Украины Аялал Жуулчлалын Яамнаас хамтран мэдэгдэж байсан билээ. Гэвч энэ оны наймдугаар сарын эхээр зvvн Европт, тэр дундаа Гvрж, Оросын хооронд болсон зэвсэгт мєргєлдєєн, улс тєрийн тогтворгvй байдлаас шалтгаалан "Miss World" тэмцээнийг эрсдэлтэй бvс нутагт зохион байгуулах vйл ажиллагааг зохион байгуулагчдын зvгээс тvдгэлзээд байсан юм. Харин єнгєрсєн наймдугаар сарын 26-ны єдєр "Miss World 2008" тэмцээн болох шинэ улс болон огноог "Miss World Limited" -ээс зарласан бєгєєд арванхоёрдугаар сарын 13-ны єдєр Ємнєд Африкийн нийслэл vзэсгэлэнт хот Иоханесбургт /Johannesburg, South Africa/ 58 дахь удаагаа зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.