Эминем амьдралаа өөрчлөх санааг жорлонгоос олжээ

2008/10/23
Share |
Хүмүүс: eminem | 
Эминем амьдралаа өөрчлөх санааг жорлонгоос олжээ

Холливудын хип хоп од Эминем амьдралаа шинээр эхлэхээр шийджээ. Тэр "Миний нэр төр оргилдоо хүрсэн үе буюу 1999 оноос эхэлж би архинд орж мансууруулах бодис хэрэглэж амьдралаа орвонгоор нь эргүүлсэн. Тэр үед би галзуу юм шиг аашилж маш их хэмжээгээр ууж байлаа. Би анх урлагийн ертөнцөд хөл тавихдаа "Туранхай шади" хочтой байв. Тухайн үедд би их туранхай байсан юм л даа. Нуух юу байхав, би жорлонд сууж байхдаа энэ бүхнийг эргэцүүлэн бодож, эцэст нь яг одооноос эхэлж шинээр амьдрах ёстойг ойлгосон юм. Би үнэхээр тэнэг байсан, дахиж хэзээ ч тийм байхгүй. Би шийдвэр гаргасан."  хэмээн радиогийн "Zane lowe" шоу дээр ярьжээ. 2001 онд тэрээр шөнийн клубын гадаа гар буугаар буудалцсан хэргээр баривчлагдаж батлан даалтанд гарсан аж.

Эх сурвал:Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.