Хүмүүс: Базарсад Жаргалсайхан | Ж Батзандан | О Магнай | |
Долдугаар сарын нэгний үймээн самууныг зохион байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, АН-ын гишүүн Ж.Батзандан, О.Магнай нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн 177, 179 дүгээр зүйлээр зүйчлэн шалгаж байгаа. Б.Жаргалсайхан нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Бадралт, Г.Гэрэлтуяа нар хяналт тавин ажиллаж байна. УМБГ-аас дээрх гурван яллагдагчийн зарим эд хөрөнгйг битүүмжилсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы "Буян" компанийн барилга, машин, байр сууц, Ж.Батзандагийн гурван өрөө байр, О.Магнайгийн байр, бусад эд зүйлсийг битүүмжилжээ.Мөн тэднийг хэрэг эцэслэн шийдэгдтэл гадаадын улс оронд зорчихгүй байхыг хатуу сануулжээ. Энэ дашрамд дуулгахад гадаад явахыг нь хориглосноос үүдэн Б.Жаргалсайхан Солонгос эмч нарыг урьж авчиран эмчлүүлж байгаа гэнэ лээ.
www.Factnews.mn