ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав Мүүн шашныг сурталчилж байна

2008/10/24
Share |
Хүмүүс: Д Цэвээнжав | 
ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав Мүүн шашныг сурталчилж байна

Хилээр орж ирсэн их хэмжээний сумыг анзааралгүй оруулж ирснээсээ хойш ГЕГ-ын нэр хүнд навс унаад байгаа.200 мянган ширхэг сумны цаад эздийг Солонгосчууд гэдгийг зарим эх сурвалжууд баталж байна. Хэрвээ эх сурвалжуудын баталж байгаа нь үнэн бол үүний цаана ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав ч холбоотой байж мэдэх нь. Учир нь Д.Цэвээнжав нь Солонгосчуудтай нягт уялдаатай ажилладаг нэгэн гэнэ. Тэрээр "Дэлхийн гэр бүлийн холбоо"-ны Монгол дахь ерөнхийлөгчөөр нь ажилладаг аж. Энэ холбоо нь цаагуураа Мүүн шашныг сурталчилдаг байгууллага гэдэг нь дэлхий нийтэд танигдаад байгаа билээ. Энэхүү шашны төв нь БНСУ-ын Сөүл хотноо байрладаг бөгөөд учир мэдэх хүмүүс Мүүн шашныг хамгийн харгис шашин гэдэг юм билээ. Тэд манай улсад өөрийн салбараа байгуулчихаад түүнийхээ ерөнхийлөгчөөр үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг гаалийн байгууллагын даргыг томилсон нь цаанаа далд учиртай бололтой.

200 мянган сумны цаана Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюул нуугдаж байгааг хэн ч үгүйсгэхгүй боллоо. Хэрвээ энэ хэрэг харийнханы сэдсэн хэрэг мөн л юм бол, мөн шашинтай холбоотой юм бол Д.Цэвээнжавыг шалгахад буруудахгүй л байх.  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ramwpuyf , http://archive.is/8pfFo smokvin_list_casopis_slike, https://www.scoop.it/t/simissc onza/p/4104063707/2018/12/16/k atolicka-osnovna-skola-sibenik Katolička_osnovna_škola_Šib enik, http://archive.is/9Q0w7 Svako_drugi_u_Srbiji_koristi_d ruštvene_mreže,
IP:178.57.65.101  2018-12-16 12:41:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.