Хүмүүс: Ш Сайхансамбуу | |
УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуутай уулзаж SS клубт ойн баяраа тэмдэглэснээс хордсон хүмүүсийн талаарх асуултанд хариулт авлаа.
- Таны эзэмшлийн "SS клуб"-т ойгоо тэмдэглэсэн хvмvvс олноороо хоолны хордлого болсон явдал яг одоо олны анхаарлын тєвд байна л даа. Энэ тухай тодруулаач?
-Би хоол хийгээд хvмvvсийг хордуулсан биш, тэр клуб миний эзэмшлийнх гэдэг нь vнэн ч одоо єєр хvмvvс тvрээсээр ажиллуулж байгаа. Гэхдээ мэдээж санаа тавилгvй яахав. Байдлыг тодруулаад vзэхээр ойгоо тэмдэглэсэн хvмvvс зарим хоол ундаа гаднаас оруулсан юм байна лээ. Манайхан л болсон хойно хоёрын хооронд зангаасаа болж, хэдэн тєгрєгийн хямдыг нь харж баталгаагvй жимс, дарс оруулж байхгvй юу. Бас vлдсэн юмнуудаа аваад явсан юм билээ. Ийм хоёрын хооронд юмнаас болж єєрсдєє ч хордож, хvмvvсийг ч баллаж байгаа юм. Яг юунаас болж хордсон нь тогтоогдоогvй байгаа шvv дээ. Шинжилгээ авсан л гэсэн, бvтэн 72 цагийн дараа авсан хоолны дээж ямар гарахыг хэлж мэдэхгvй юм. Буруу нь аль алиндаа л байгаа байх, харьцангуй тогтвортой ажиллаад ирсэн газар уг нь гайгvй л баймаар юм.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм