Адриана Лима удахгүй гэрлэнэ

2008/10/24
Share |
Хүмүүс: Lima Adrina  | 
Адриана Лима удахгүй гэрлэнэ

Алдарт дотуур хувцасны брэнд "Victoria’s Secret"-ийн Нью-Йоркт болсон зураг авалтын үеэр супермодель Адриана Лима Ok! сэтгүүлд өөрийн хайрт найз залуу “Мемфис Гриззлис” багийн тоглогч Марко Яричийн тухай ярьжээ. “Тэр маш шударга хүн бас сайхан сэтгэлтэй. Бид хамтдаа үнэхээр жаргалтай байдаг. Марко бол гэр бүлдээ хайртай жинхэнэ жентльмен. Яг л миний хүсдэг шиг” хэмээн хайртынхаа тухай ярьсан байна. Адрианагийн хэлснээр хосууд түүний төрөлх нутаг болох Бразилд гэрлэх гэнэ. “Би хуримынхаа ёслолыг гэр бүлтэй минь ойрхон байгаасай гэж хүсч байна. Би чинь гэрийнхээ ганц охин нь шүү дээ” гэжээ. Өдгөө 27 настай Адриана зураг авалтын үеэр өдрийн цайны завсарлагаар амтат тоорын шүүс уусны дараа таван сая ам.долларын үнэтэй хар очир алмазан шигтгээтэй тансаг дотуур хувцастай зургаа авахуулахаар ажилдаа орсон байна. Тэрбээр мөн энэ дотуур хувцсаа арванхоёрдугаар сарын 3-нд болох Victoria’s Secret-ын загварын шоуны үеэр өмсч, тайзан дээр гарах юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.