Хорьж байхаар биднээр шатсан байшингаа засаж, цэвэрлvvлээсэй!

2008/10/24
Share |
Хүмүүс:
Хорьж байхаар биднээр шатсан байшингаа засаж, цэвэрлvvлээсэй!

Долдугаар сарын 1-ний vймээн, самуунд оролцсон хэрэгт холбогдож, хэргийг нь шvvх хурал болохыг тvгшин хvлээж байгаа хvvхдvvдтэй уулзаж, ярилцсанаа багцлан хvргэж байна. Ємнєх дугаартаа бид долдугаар сарын 1-ний хэргээр шvvхээс ял сонсоод байгаа хvvхдvvдийн яриаг хvргэсэн билээ. Vймээн самууныг яаж хvлээж авсан одоо юу бодож байгаагаа тэд илэн далангvй ярьсан юм. Дашрамд дурдахад эдгээр хvvхэд одоо бvгдээрээ хоригдож байгаа. Цаашид эндээс гарах уу, эсвэл дахиад хэр удаан хугацааг торны цаана єнгєрvvлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгvй байгаа. Шvvхээс ял сонссон, сонсоогvй гээд нийтдээ 20 гаруй хvvхэдтэй ярилцсанаас уншигч танд цєєхєн хэдэн хvvхдийн яриаг хvргэж байна.

"НАЙЗ ОХИНДОО ХЄДЄЄ ЯВСАН ГЭЭД ХЭЛVVЛЧИХСЭН"
18 настай Д. Прокуророос тvvнд Эрvvгийн хуулийн 179.1, 145.3 дугаарт зааснаар ял тєлєвлєєд байгаа. Ээж, аав хоёр дvvгийн хамт амьдардаг, 11 дvгээр ангийн сурагч.

-Чи ямар хэрэг тарьчихсан юм бэ?
-Намын байрны vvдэнд гаргаад тавьчихсан байсан компьютерийн дэлгэцийг авчихсан. Тэгээд єнгєрсєн наймдугаар сарын эхээр цагдаад баригдсан.

-Цагдаа нарт зодуулсан уу?
-Vгvй.

-Гэрийнхнээ санаж байна уу?
-Ээж, дvv, ангийнхнаа санаж байна.

-Найз охинтой юу?
-Байгаа. Тэр намайг "Ганц худаг"-т хоригдож байгааг мэдээгvй. Ээжээр тvvнд "Хєдєє явчихсан" гээд хэлvvлчихсэн. Хэрэв уулзвал "Уучлаарай" гэж хэлмээр санагдаад байх юм.

-Чиний бахархал юу вэ?
-Монгол орныхоо байгаль, бас тvvхээр бахархдаг.

-Ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байна даа?
-Хилийн цэрэгт ажиллаж, эх орныхоо хилийг хамгаалахыг хvсдэг. Нээрээ, би гар бємбєгийн спортоор дєрвєн жил хичээллэж байгаа шvv дээ. Єнгєрсєн жил хоёрдугаар зэрэг авсан. Гар бємбєгийн багшаа шvтдэг.

-Тэгвэл шvтдэг дуучин байгаа л биз дээ?
-Д.Болдыг шvтдэг.

-Хvндэлдэг улс тєрч бий юv?
-Уг нь байсан. Даанч тэр нас барчихсан. Талийгаач Ж.Наранцацралт гуай.

-"Ганц худаг"-т єдрийг єнгєрvvлэх амаргvй байгаа биз дээ?
-Ном уншаад л байж байна. Бид /хамт хоригдож байгаа хvvхдvvдээ хэлж байна/ заримдаа ярилцдаг юм. Биднийгдэмий л хорьж байхаар нєгєє шатсан байшин /МАХН-ын байр/-г засч, цэвэрлэх ажлыг хийлгэж болдоггvй юм байх даа.

-Уучлаарай, "Хэрэв ял оноочихвол..." гэсэн айдас чамайг зовоож байгаа байх?
-Харин тийм ээ. Шоронд орчих вий гэхээс vнэндээ айж байна. Ингээд бодохоор долдугаар сарын 1 -нд тэнд очсондоо харамсаад бардаггvй.

"УС ЦАЦВАЛ АЛУУЛАХ БАЙСАН БИЗ"
16 настай Ц. Эрvvгийн хуулийн 179.1, 145.3-т заасан vндэслэлээр тvvнд хэрэг vvсгээд байгаа. Ээж, хоёр эгчийнхээ хамт амьдардаг.

-Хулгай хийсэн гэдэг vндэслэлээр чамд эрvv vvсгэсэн байна. Юу хулгайлсан юм бэ?
-Компьютерийн гар, бас нэг сандал авсан. МАХН-ын байрны vvдэнд байсан юм.

-Яагаад авчихсан гэж. Танайд сандал байдаггvй юм уу?
-Байлгvй яахав дээ. Тэнд байсан хоёр эгч намайг тэр сандлыг аваад ир гэсэн юм.

-Юун эгч нар. Чи тэднийг таньдаг юм уу?
-Танихгvй ээ. Ногоон єнгийн жийптэй хоёр ганган эгч байсан. Ойролцоогоор 30 настай байх.

-Ямар сандал байсан юм бэ?
-Офиссын. Гэхдээ би сvvлд нь тэр сандлын оронд єєр сандал олоод байцаагчдаа тушаачихсан.

-Байшин шатаж байхад ус цацаж унтраахын оронд чулуу шиддэг нь яаж байгаа юм бэ?
-Би чулуу шидээгvй ээ. Хажуугаас нь сонирхоод л харж байсан. Ганцхан би ус цацлаа гээд гал унтрахгvй байсан шvv дээ. Тэгээд ч хэрэв ус цацвал тэнд байсан хvмvvст алуулах байсан байлгvй.

-Тэгвэл чи эх орондоо хайргvй л хvvхэд байна даа?
-Хайртай байлгvй яахав дээ. Би суллагдвал Монголдоо хэрэгтэй зvйл хийнэ гэж боддог. Тэр ч бvv хэл би Хан-Уул дvvргийг хєгжvvлэх тєсєл бичих гэж байсан юм шvv дээ.

- Хэзээ тэр вэ?
-АПУ компаниас зарласан тєслийн уралдаанд оролцоно гэж бодож байсан юм. Би єєрєє Хан-Уул дvvрэгт амьдардаг. Ер нь тэгээд цаашдаа зам тавих ажилд оролцоно гэж боддог.

-Ямар мэргэжилтэй болохыг хvсдэг вэ?
-Уг нь прокурор ч юм уу, эсвэл мєрдєн байцаагч болъё гэж бодож байсан.

-Одоо тэгээд тэгж бодохоо больчихсон юм уу?
-Тийм ээ. Одоо ч єнгєрсєн байх аа даа.

"БАГА ЯЛ ОНООГООСОЙ"
17 настай Е.
Эрvvгийн хуулийн 179.1,147.2-т зааснаар прокуророос яллах дvгнэлт vйлдээд байгаа. Ээжийнхээ хамт амьдардаг. 11 дvгээр ангийн сурагч. "Vймээн болж байгааг зурагтаар хараад сонирхоод оччихсон юм. Тэгсэн чинь том хvмvvс юм гаргаж шидээд, эвдлээд байсан. Тэгэхээр нь би МАХН-ын байр руу орж, нэг процессор авсан. Vvндээ харамсч байна. Надад бага ял оноогоосой л гэж хvсч байна. Бас эндээс гарахыг мєрєєддєг" гэж тэр ярив.

"ДАХИЖ ХЭЗЭЭ Ч УЛААНБААТАРЫГ ЗVГЛЭХГVЙ"
17 настай О.
Прокуророос тvvнд Эрvvгийн хуулийн 179.1 дvгээрт зааснаар яллах дvгнэлт vйлдээд байгаа. Наймдугаар ангиа тєгсєєд Хєвсгєл аймгаас нийслэлд ажил хийхээр эгчийндээ ирээд удаагvй байхдаа хэрэгт холбогджээ, Аав, ээж, дvv нь Хєвсгєлд байдаг.

-Яаж яваад хэрэгт холбогдчихов оо?
-Онц байдал зарласан орой автобусны мєнгєгvй байсан учраас явган алхаж байгаад цагдаа нарт баригдсан. "32-ын тойрог" орчмоос. Би ямар ч хэрэг хийгээгvй ээ.

-Хотод анх удаа ирж байгаа юу?
-Тийм ээ.

-Ямар санагдав?
-Онцгvй байна. Дахиж хэзээ ч Улаанбаатарыг зvглэхгvй. Хєдєєдєє очиж малаа маллах минь.

-Энд хоригдож байгаа хєвгvvдийн зарим нь уйлсан гэсэн?
-Би ч гэсэн уйлсаан, ээжийгээ ирэхэд.

-Ємгєєлєгчдєє хэдэн тєгрєг тєлсєн бэ?
-200 мянгыг єгсєн гэнэ лээ.

"ЯГ Л АМЕРИК КИНО ШИГ..."
17 настай А..
Эрvvгийн хуулийн 179.1-д зааснаар тvvнд яллах дvгнэлт vйлдээд байгаа. Эрдэнэтэд ээжийнхээ хамт амьдар-даг тэрээр єнгєрсєн хавар 11 дvгээр анги тєгсчээ. "Долдугаар сарын 2-нд шилжих шєнє би найзуудтайгаа бильяард тоглочихоод харихаар "Ард" кинотеатрын дэргэдэх автобусны буудал дээр зогсож байсан юм. Тэнд надаас гадна эмэгтэй, эрэгтэй нийлсэн арваад хvн байсан. Гэнэт машинтай цагдаа нар ирээд биднийг гараа шилэндээ аваад газар хэвтэхийг тушаасан. Тэгээд бvгдийг маань машинд чихээд аваад явсан. Яг л Америк кинон дээр гардаг шиг юм болсон ".

-Чи vймээнд оролцсон юм уу?
-Vгvй ээ, би тэнд огт очоогvй. Биднийг баривчлаад "111"-т аваачсаны дараа цагдаа нар тэнд байсан хvмvvсийг таньж баривчилж байна гэсний нэг нь би болсон. Хэрэг хийгээгvй, vймээн дээр огт очоогvй хэрнээ одоо болтол хоригдож байгаадаа гомдож, харамсч байна.

-Хэргийг чинь мєрдєн байцаалтад буцаасан гэсэн?
-Тийм ээ. Мєрдєн байцаалт дутуу, нотлох баримт байхгvй гээд шvvхээс мєрдєн байцаалтад буцаачихсан байгаа.

"ШИЛЭН ХVЗVVГ МААНЬ НОРГОЖ БАЙГААД БОРООХОЙДСОН"
17 настай Т.
Тvvнд Эрvvгийн хуулийн 179.1, 147.1 дvгээрт зааснаар яллах дvгнэлт vйлдээд байна. Ээж, хоёр дvvгийнхээ хамт амьдардаг тэрээр 11 дvгээр ангийн сурагч. "Vймээнийг зурагтаар хараад сонирхож очсон. Намайг очиход МАХН-ын байр бараг шатаад дуусч байсан. Байшингийн зvvн ард талын хэсэгт гадаа хэвтэж байсан процессорыг авсан. Єєрєє єєртєє дургvй хvрч байна".

-Цагдаа нарт зодуулсан уу?
-Аймаар зодуулсан. Намайг Жуковын музей орчмоос баривчилсан. Тэгээд Баянзvрх дvvрэг дэх Цагдаагийн хэлтэст аваачсан юм. Цагдаа нар миний шилэн хvзvvг норгож байгаад цахилгаан бороохойгоор бороохойдсон. Баянзvрх дvvргийн бvх цагдаа бараг таван минутын зайтай ээлжилж орж ирээд зодоод байсан.

-Биед чинь гэмтэл учруулсан юм биш биз?
-Гайгvй байх аа. Сvvлд нь бєєр євдєж байгаад больсон.

-Хэн нэгнээс санаа зовж байна уу?
-Хэн нэгнээс санаа зовохоосоо илvv гэрийнхэндээ санаа зовж байна. Би аав, ээж хоёртоо зориулж шvлэг бичсэн. Бас хоёр найздаа захиа бичсэн.

ЯАГААД VЙМЭЭН БОЛСНЫГ МЭДЭХГVЙ ЭЭ
16 настай Г.
Эрvvгийн хуулийн 179.1, 145.3 дугаарт зааснаар яллах дvгнэлт vйлдсэн. Тавдугаар ангиасаа сургууль завсардсан тэрээр аав, ээж, ах, дvvгийн хамт амьдардаг. "Юу болж байгааг нь сонирхож долдугаар сарын 1-ний vймээн дээр очсон. Тэгтэл хоёр найз маань МАХН-ын байр руу орж хивс, компьютерийн дэлгэц аваад гараад ирсэн. Тvvнийг нь дамжилж явж байгаад 11 дvгээр. хороолол орчмоос цагдаад баригдсан".

-Ингэхэд тэр vймээн юунаас болж vvссэнийг чи мэдэх vv?
-Мэдэхгvй ээ.

Тэд ийн ярьж байна. Болж байгаа vйл явдлын учрыг ч ойлгоогvй байж "гvйж" очоод хэрэг хийчихсэн хvvхэд тэдний дунд олон байна. Vvнд хамгийн их буруутай нь томчууд бид єєрсдєє юм байна гэдгээс єєр хариултыг одоогоор олоогvй л байна. "Нэг машин шатаж байхаар нь гал унтраах санаатай шороо цацаж байсан чинь дэлбэрчихсэн" гэх хvvхэд ч байлаа. Бас "Сvvлийн vед яагаад ч юм шєнє нойр хvрэхээ байчихсан" гэж ярьсан хvvд "Чи их юм бодоод шаналаад байгаа юм биш vv" гэж хэлтэл "Аан. Яг тэгээд л нойр хvрэхгvй байгаа юм байна шvv дээ" хэмээн "онош"-оо тодорхойлов. Ээж, аавынхаа єврєєс ч гараагvй нялхаараа хvvхдvvдийг яллаж байгаа нийтлэг vндэслэл нь "Єдєєн турхирсан" гэдэг тодотголтой. Vнэндээ бол харин тэднийг нийгэм, томчууд єєрсдєє єдєєн турхирсан юм биш vv. "Томчууд" гэдэгт хvvхэддээ анхаарал хандуулдаггvй эцэг, эхчvvд ч бас хамаатай.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GeogSag buying cialis online cialis 20 cialis online affidabilequery lowest cialis price online cialis pills cialis prescription onlineno rx discount propecia perte propecia effets secondaires propecia to proscar no problembuy cialis pharmacy cheap quick cialis legitimate cialislevitra hypertension levitra sirve para aguantar mas generic levitra in india
IP:31.184.238.55  2015-05-10 17:27:10
GeogSag cialis pics achat cialis en france cialis generic lowest pricegeneric levitra safety levitra 10 mg pages jaunes levitra medicineavodart cialis clomid diflucan dostinex glucophage online_cialis_generika_kaufen cialis online is it safecialis men 5mg cialis online non generic cialissubaction showcomments propecia start from posted propecia impacto propecia subscribers in ma
IP:31.184.238.55  2015-05-14 18:14:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.