Солонгосын жүжигчидийн эмгэнэлтэй төгсгөл

2008/10/25
Share |
Хүмүүс:
Солонгосын жүжигчидийн эмгэнэлтэй төгсгөл

БНСУ-ын олон ангит ки­нонууд манай үзэгчдийг байл­дан дагуулахын эхлэл болсон

“Цэцгийн хүлэмж” киног хү­мүүс санаж байгаа байх аа. Тэр киноны Минагийн дүрээр манайхны танил бол­сон Со­лон­госын нэрт жүжиг­чин Чой Жин Шилийг өнгөрсөн пүрэв гаригийн өглөө угаал­гын­хаа өрөөнд нас барсан байхыг олсон билээ. Өдгөө 39 настай Чой Жин Шил 1980-аад сүү­лээс хойш дэлгэцнээ гялал­заж ирсэн жүжигчин бүсгүй юм. Түүний үеийн олон нэр­тэй бүс­гүй­чүүд урлагийн ха­туу тоглоом­ноос эрт арчигд­сан ч Чой жинхэнэ гандан буурахгүй явж ирсэн гэдгээ­рээ ялгагд­даг байлаа. Дэлдэн чих нь түүний содон төрхийг нь улам тодотгодог байсан гэдэг. Тэр­бээр одоогоос хэ­дэн жилийн өмнө “Сарнайн туяа­тай орч­лон” хэмээх олон ангит кинонд бүтээсэн дүрээ­рээ шилдэг эмэгтэй жүжигч­ний шагналыг хүртэж, дөчин насыг шүргэж яваа ч од байж болдог гэдгийг баталсан юм. Гэхдээ Чой Жин Шил сүүлийн жилүүдэд уйтгар гунигаар дүүрэн байж ирсэн гэдгийг ээж, найз нөхөд нь баталж байгаа ажээ. Тэрбээр 2000 онд Японы “Юмури Жиантс” багт тоглодог нутаг нэгт Чо Сун-минтэй гэр­лэ­сэн бөгөөд тэдний гэрлэлт ердөө хоёрхон жил үргэл­жилсэн юм. Тэд хоёр хүүхэд­тэй болсон бөгөөд хүүхдүүд нь бага ангийн су­раг­чид ажээ. Жү­жигчин бүс­гүй нөхрөөсөө салснаас хойш тун их сэт­гэлээр унасан бө­гөөд энэ бүхэн нь үргэл­жил­сээр түүнийг үхэлд хүргэлээ гэж бүсгүйн ээж ярьж байна. Өнгөрсөн лхагва гаригийн орой нэлээд халацмуу ирсэн Чой сүүлийн үед түүнтэй хол­боотой дэгдэх болсон өр зээлтэй холбоотой ярианы талаар амандаа бувтнан гом­доллож байжээ. Тэгээд угаал­гын өрөөндөө орсон юм бай­на. Харин ээж нь өглөө сэ­рээд угаалгын өрөө рүү орох гэ­тэл хаалга нь түгжээтэй байсан бөгөөд тусламж гуйн хаалгаа эвдэн ороод охины­хоо хэдийнэ амьгүй болсон биеийг хар­жээ. Чой Жин Шил үүнээс хэд хоногийн өмнө туслахдаа мессеж явуу­лахдаа “Цаашид надад юу ч тохиолдлоо гэсэн хоёр бяц­хан үрийг минь харж хандаж байхыг хүсье” гэсэн байж. Тэгэхээр тэрбээр амиа егүүт­гэх талаар эртнээс бо­дож бай­сан нь тодорхой байгаа юм. Тэр бас нөхрөөсөө салсны да­раахан седуксин ууж байсан удаатай ажээ. Мөн түүний амиа хорлох болсон нэг шалт­гаан нь олон жилийн турш сай­хан нөхөр­лөж ирсэн жүжигчин Ан Жэ Хван өнгөрсөн есдү­гээр сард мөн амиа хорлосон явдал хэмээн хэвлэлээр бичиж байна. Бизнесийн үйл ажиллагаа нь энэ сарын эх­нээс доголдож дампуурахдаа хүрээд байсан нэрт жүжигчин Ан Жэ Хваныг өнгөрсөн сарын 8-нд машиндаа нас барсан байхыг нь олсон юм. Түүний машин хоёр долоо хоногийн турш зогсоолоосоо хөдлөхгүй бай­сан учраас шалгаж үзэхэд хэдийнэ үнэр орсон цогцсыг нь олсон билээ. Ан Жэ Хван нь Чой Жин Шилээс их хэм­жээний мөнгө зээлсэн гэдэг бөгөөд сүүлийн үед жүжигчин эмэгтэйг түүнээс мөнгөө нэхсэн нь 36 настай жүжигчин залууд дарамт учруулсан гэх яриа хуурай өвсөнд тавьсан гал мэт тарчихаад байсан юм.

Ямартай ч дөчин насны босгыг давах гэж байсан жүжигчин эмэгтэйн үхэл түү­ний шүтэн бишрэгчдэд болон Солонгосын найруулагч, жү­жигчдэд хүнд цохилт болж байна. Учир нь тэр Солон­го­сын кино ертөнцөөс амиа хор­лон одсон жүжигчдийн эх­нийх нь биш магадгүй сүүл­чийнх нь ч биш байх. Өнгөр­сөн пүрэв гаригт Бусанд эхэл­­­сэн кино наадмын үеэр уран бүтээлчид түүний дурс­галыг хүндэтгэн хэсэг дуугүй зогсчээ.

Сүүлийн үед нэр алдар­тай, эд хөрөнгөтэй жүжигчид амиа хорлох нь энэ улсад гайхам зүйл биш болчихоод байгаа юм. Тэднээс өмнө гэхэд л манайхны таних хоёр ч жүжигчин бүсгүй амиа хор­лосон. Манай телеви­зүүдээр гарч байсан “Дээвэр дээрх муур”, “Галт шувуу” зэрэг кинонд тоглосон Жон Да Би, И Ын Жү нар амиа хорлож байсан бөгөөд хорь гаруй насны гэрлэж ч ам­жаагүй бүс­гүйчүүд амиа хорлох бол­сон шалтгаан нь тун хачир­хал­тай байдаг. Хөгжилтэй дү­рүү­дээрээ хү­мүүсийн танил Жон Да Бинийг найз залуу­гийнхаа гэрт өөрийгөө дүү­жил­сэн байхыг 2007 оны хоёр­дугаар сарын 10-нд ол­сон бол үүнээс нь хоёр жи­лийн өмнө И Ын Жү их сургуу­лиа төгсөөд хэдхэн хоногийн дараа судсаа ханасан байсан билээ. Мөн ийм гунигт түүх дуучин бүсгүйчүүдэд ч то­хиол­дож байсан юм.

Хөгжингүй орнуудын ир­гэ­дэд нүүрлэдэг хөгжлийн деп­ресс буюу дарамт гэгч нь ийм алхамд нөлөөлдөг гэх бөгөөд Солонгост жүжигчид, дуучид гад­наас нь харахад азтай жаргалтай мэт боловч үзэгч­дийн сонирхол татахаа больж эхэлбэл дүр олдохгүй болж хурааж хуримтлуулсан юм юу ч байдаггүй гэдэг. Хэрэв со­нирхол татсан жүжигчин байж чадахгүй бол дүр олдох­гүй болж, про­дак­шны зүгээс ч юм хялалгайхаа больдгоос амиа хорлохыг тэд илүүд үз­дэг гэсэн яриа байдаг нь үнэ­ний ортой бололтой. Юутай ч манайхны дэлгэ­цийнхээ ард шимтэн сууж үздэг солонгос кино­ны жү­жигчид амьдрал дээр ийм л эмгэнэлт төгсгө­лийг үзүүлж байна.

Эх сурвалж: Daily news

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.