ДОХ дэлхий даяар яг л ханиад шиг тархах болно

2008/10/25
Share |
Хүмүүс:
ДОХ дэлхий даяар яг л ханиад шиг тархах болно

Хэрвээ та урьд өмнө нь уншаагүй юм уу, видео бичлэгээр үзээгүй бол Стрекерийн сануулга материалыг олж авахыг танд би санал болгож байна. Доктор Стрекер ДОХ-ын эргэн тойронд болж байгаа зүйлийн талаар видео сануулга өгсөн билээ. Тэрээр ретровирустай ажилладаг бөгөөд энэ чиглэлийн эксперт хүн юм. Тэр видеогоо ТВ-ээр үзүүлж, засгийн газрууд түүнийг сүрдүүлж байв. Тэд үүнийг ивээн тэтгэсэн сенатч ахыг нь шалтаг гарган алжээ. Харин хэтэрхий улайм цайм юм болох байсан тул доктор Стрекерт хүрч чадаагүй. Та юу ч сонсож мэдээгүй байж болох ч тэрээр видеогоо маш ихээр тарааж чадсан.Доктор Стрекер НҮБ хүрээлэн байгаа орчны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж хичээж байсныг кинондоо харуулжээ. Хүрээлэн байгаа орчны хамгийн том асуудал бол дэлхийн хүн амын тоо бөгөөд тухайн үеийн хурдаараа бол 2010-2012 онд дэлхийн хүн ам 2 дахин нэмэгдэхээр байгааг тэд мэджээ. Гэвч хятад улсын өрх бүр нэг хүүхэдтэй байх журам болон дэлхий даяарх бусад зоригтой ажлуудын үр дүнд үүнийг удаашруулжээ. Гэсэн ч энэ үйл явдал болно гэдэгт тэд итгэж байна.

2014 он гэхэд дэлхийн хүн ам 2 дахин их болох тооцоо одоогийн байдлаар гараад байна. Хэрвээ ийм зүйл болвол дэлхий дээрх бүх амьдрал мөхөх буюу эсвэл тэд үхэхийг хүсэх болно гэдгийг компьютер загварчлал харуулж байгаа ба учир нь НҮБ-ын үзэж байгаагаар одоогийн 6 тэрбум хүн ам хамтдаа дөнгөн данган амьдарч байгаа аж. Дэлхий дээр 11-12 тэрбум хүн байвал та юу болохыг төсөөлж чадах уу? Ямар ч байсан өнөөгийн энэ системээр бол ингэх ямар ч боломжгүй, ямар ч арга зам байхгүй.Тиймээс хэрвээ та НҮБ-д байгаад ийм гамшиг нүүрлэж болзошгүй байгааг мэдсэн бол юу хийх байсан бэ?

Үүнийг хийсэн хүмүүсийг би шүүх гэсэнгүй, зүгээр л өөрсдийгөө тэр агуу их хүчний оронд тавиад үз. Ямар нэг зүйлийг өөрчлөхгүй бол дэлхий яг л нурах гэж байгаа хатуу хана хэрэм шиг болсныг та олж харна. Тиймээс тэд шийдвэр гаргаж, доктор Стрекер тэрхүү сануулгаа телевизээр гаргасан. НҮБ 11 тэрбум хүн ханыг нураахын тулд яг тэр үед дэлхийн хүн амын дөрөвний гурвыг нь алж чадах тахлын вирус бий болгохоор шийджээ. Өөрөөр хэлбэл хүн амыг 11 тэрбум болж өсгөхийн оронд тэд одоогийн хүн амын тоог ¾-аар бууруулахыг хүсчээ. Тэрээр хүн амын ¾ хувийн тоог үзүүлсэн юм. Тэрээр дэлхийн хүн амын ¾ -ийг устгахаар төлөвлөсөн НҮБ-ын байгууллагын жинхэнэ бичиг баримтыг үзүүлсэн билээ. Доктор Стрекер НҮБ үүнийг хэрхэн хийснийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яг таг үзүүлсэн.

Тэд хонь болон үхрээс вирус авч тэдгээрийг хольж нийлүүлээд тусгай аргаар ДОХ-ын вирусыг гарган авчээ. Гэвч тэр үүнийг тараахынхаа өмнө эмчлэх аргыг нь бас олсон байна. Доктор Стрекерийн ярьснаар бол засгийн газрууд эмчилгээг нь мэдэж байгаа аж. Үүнийг хийж байсан хүмүүс болон түүх үүнийг гэрчлэх болно: энэ бол урьдаас тогтоосон зүйл байв: тэд харууд болон гомосексүүдийг сонгон авсан байжээ.Хайтид гомосексчүүдийн дунд В гепатитийн тахал дэлгэрч, тэдэнд В гепатитийн вакцин хийх хэрэгтэй болсон. Тиймээс НҮБ-ын төлөөлөгчид В гепатитын вакцин дотор ДОХ-ын вирусыг хамт хийж бүх хүмүүсийг тарьжээ. Доктор Стрекерийнхээр уг вирус эхэлж ингэж тархсан байна.

Үүнийг үнэн гэдгийг нотлох өөр нэг нотолгоо гэвэл дэлхийн бусад нутгуудаар уг вируст гомосексчүүд илүү өртөөгүй байгаа явдал юм. Хамгийн багаар бодоход 75 сая хүн нь ДОХ-той Африкт эрэгтэй эмэгтэйчүүдийн халдварын хувь нь бүр эхнээсээ л бараг тэнцүү буюу 50-50 хувь байгаа юм.

Зөвхөн Хайтид, хожим нь АНУ-д халдвар гомосексчүүдийн дунд илүүтэй их тархсан байна. Энэ улсад юу болж байгааг аваад үзвэл одоо эмэгтэйчүүдийн дунд халдвар маш хурдан тархаж байна. Байгаль үүнийг удахгүй тэнцвэржүүлэх бөгөөд удахгүй та халдвар авсан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тоо дэлхий дээр хаа сайгүй тэнцүү болсон байхыг үзэх болно. Энэ бол гейчүүдийн өвчин огт биш-ингэж үзсэнээр юу ч хийж чадахгүй. Энэ бол үүнийг анхнаас нь хийсэн хүмүүсийн урьдчлан тогтоосноор нь явагдах болж байна.Доктор Стрекерийнхээр энэ өвчнийг үүсгэн бий болгох гар хөл нь болсон ДЭМБ /Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ одоо өөр бусад өвчнүүд дээр ажиллаж байгаа ба эмч нар нь дэлхийд хаа сайгүй тархжээ. Жишээ нь хорт хавдрыг аваад үзье: эмч нар хорт хавдрыг хоол хүнс, бохирдолоос биш, харин агаар дуслын зам, ус зэргээр халдварладаг болгохоор ажиллаж байна.

Гэвч хорт хавдрын вирусууд олон янз байдаггүй, маш цөөн ба тийм болох магадлал маш бага. Хэдийгээр боломж маш бага боловч болж болно. Харин ДОХ-ын тухайд гэвэл 6,561,000,000,000,000 төрлийн өөр өөр вирус байдаг бөгөөд энэ бол агуу их тоо юм. Цаг тутамд хүмүүс ДОХ тусч, урьд өмнө хэн ч үзэж харж байгаагүй энэ төрлийн шинэ брэнд-вирус үүсч байна. Энэ нь зайлшгүй гэсэн үг бөгөөд математик утгаараа бол энэ нь зөвхөн л цаг хугацааны асуудал бөгөөд ДОХ дэлхий даяар яг л ханиад шиг тархах болно. ДОХ-ын түргэн тархалтын хэлбэр аль хэдийнээ эхэлснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн түүх дэлхий даяар ДЭМБ-ийг тойрон яригдаж байна. 1990-1991 оны орчимд ДЭМБ 1400 гишүүн бүхий африкийн нэг омгийн хүүхдээс нь авахуулаад хөгшид хүртэл шинжилгээ хийгээд санаанд оромгүй гишүүд нь хүртэл ДОХ-той байгааг илрүүлжээ. ДЭМБ энэ вирусыг бараг л агаар дусал болон усаар дамждаг болжээ гэж нууцаар зарлах үед энэ нь энгийн нэг ханиад шиг аймшигтай хурдтай дэлгэрэх болно. Өөр шинэ өвчнүүд гарахад ердөө хэдхээн жилүүд шаардагдана.

Хэрвээ ийм зүйл болбол та өөрийгөө аврагдана гэж үзэж байна уу? Гэвч та өөрийнхөө мэдэж байгаагаасаа илүү хэмээх үнэнийг мэдэх ёстой

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
idvzwpgbke pyHBNJafazrmsxdggy, [url=http://yknvvailhyiy.com/] yknvvailhyiy[/url], [link=http://lqwficeilhir.com/ ]lqwficeilhir[/link], http://ngjhygerybkm.com/
IP:5.101.64.76  2018-05-03 22:08:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.