Амралтын агшин

2008/10/25
Share |
Хүмүүс:
Амралтын агшин

Шударга зангаасаа болж
Дохиоллын систем, хяналтын камер бүхий банк дээрэмдэх нь юунд хүргэж болохыг ч сайн ойлгож байв.
Тийм болохоор шатахуун түгээх станцын дэргэдэх 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийг байгаа болгосон байна. Дэлгүүрт ороод буугаа гаргаж бүх едрийнхөө орлогыг өгехийг худалдагчид тушаасан байна. Мөнгөө хамж аваад гарахад нь гай болж тавиур дээр байсан үнэтэй шотланд виски нүдэнд нь өртжээ. Тэрхүү шилтэй вискийг өгехийг хүссэн боловч худалдагч насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа өгч болохгүй, би чамайг насанд хүрсэн хүрээгүйг мэдэхгүй байна гэжээ. Шон хэдийгээр 22 нас хүрсэн гэдгээ батлан тангараглаж байсан ч худалдагч түүнд итгэхгүй хэвээр байжээ. Аргаа барсан дээрэмчид жолооныхоо үнэмлэхийг гаргаж ирэн худалдагчид харуулжээ. Худалдагч үнэмлэхийг авч сайтар үзээд Шонд шил вискийг нь өгч явуулав. Бүтэн нэр, гэрийн хаягийг нь мэдсэн цагдаа нар хоёр цагийн дараа түүнийг баривчилжээ.
 
 
Тэнэгээсээ болж
Техасийн хамгийн тэнэг дээрэмчинд Энгус. Д тооцогддог бөгөөд түүний шунаг зан, азанд итгэх итгэл нь ийм нэр өгөхөд хүргэжээ. Хэдэн жилийн өмнө цахилгаан барааны склад тоносон хэргээр шүүхийн хаалга татаж, сайн өмгөөлөгчийн ач тусаар $9600 долларын торгууль төлөөд шоронд суулгүйгээр гарах болжээ. Суллагдсаныхаа дараа өдөр банкнаас мөнгө авахаар яваад бүтэлггүйтэв, учир нь тэр кассчинд хуурамч чек өгсөн нь илэрчээ. Түүний гай таарахад гарын үсгийг нь дуурайлгасан хүнийг тэр кассчин нь таньдаг байжээ. Мөнгө авчрахыг нь хүлээгээд кофе уугаад тухалж байх зуур цагдаагийнхан ирж гавлан авч явав.
 
Шуналаасаа болж
Аризона мужид амьдардаг 32 настай Робин Жаепер жижиг юманд цаг заваа зориулахыг хүссэнгүй, Тийм болохоор хамгийн том барилгатай банкыг сонгож авчээ. Бүхэл мужийг тойрсон тэрээр "ВШОО ВАЫК" (Донорын цусны сан) гэсэн асар том хаягийг анхааралдаа авав. Тус газар нь 5 дахь өдөр хааж, 1 дэх өдөр онгойж байсан нь түүнд маш боломжийн санагджээ, 5 дахь өдрийн орой Робин еөрийн сайтар бодсон төлөвлөгөөг хэрэгжүүлж, агааржуулагчаар дамжин байрны аль нэг өрөөнд нэвтрэх ёстой байлаа. Харамсалтай нь агааржуулах хоолойгоор тэр удаан мөлхсөнгүй, яагаад гэвэл түүний жинг даалгүй, доош нуран орж, офисын ширээний хаалт мөргөн унажээ. Түүнийг нэг дэх өдрийн өглөе өвдөлтөөс болоод ухаан алдсан байхыг олсон байна. Робин авсан гэмтлээсээ болж хэзээ ч үр хүүхэдтэй болж чадахгүйг мэдсэн донорын цусны сангийн дарга цагдаад өгсөн өргөдлөө
буцаан авчээ. "Үүнээс илүү шийтгэл гэж юу байхав" гэж тэр хэлсэн байна.
 
Ядарснаасаа болж
Мельбурн хотын бэлгийн сулрал эмчилдэг эмнэлэгт шөнийн дээрэм хийсэн дөрвөн залууг барих нь цагдаагийнхны хувьд тийм ч хэцүү ажил биш байлаа. Учир нь тэд хэдэн мянган австрали долларын хамтаар хэдэн арван шил виагратай ижил боловч маш удаан хугацаанд үйлчилдэг эмийг хамж оджээ. Тэр эмийг уугаад хордохгүй ч гэсэн ганцхан ширхэгийг уухад маш хүчтэй бэлгийн сэрэл үүсдэг бөгөөд зогсоо зайгүй хэдэн өдер үргэлжилдэг гэнэ. Цагдаагийнхан олон нийтэд "Маш их ядарсан, биеэ барьсан хүмүүсийг эрэн сурвалжилж байна" гэсэн зар тараасны дараахан тэднийг баривчилсан байна.
 
Мааагаасаа болж
Канадын Питерборо хотын 26 настай оршин суугч Жеральд Диксоныг "засаршгүй мангуу" гэсэн шалтгаанаар шүүх түүнийг өршөөх тогтоол гаргасан байна. Түүний тарьсан хэрэг гэвэл Монреалын банкийг дээрэмдэх азгүй оролдлого юм. Наймдугаар сард цанын дуулга дэлгүүрээс худалдан аваад тэр дор нь өмсөж очоод банк дээрэмдээд хоёр цагийн дараа тэр банкиндаа буцаж очоод хадгаламж нээхийг хүссэн явдал юм. Дансандаа хэдийг хиймээр байна гэсэн асуултанд хоёр цагийн өмнө яг тэр кассчнаас дээрэмдсэн цүнхээ гарган үзүүлжээ. Мэдээж цагдаагийнхан цанын дуулгатай хүн банк дээрэмдлээ гэсэн мэдээллийг авангуутаа дэлгүүрүүдийг шалгаж үзэлгүй яах вэ дээ.
 

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.