Титаникийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн зорчигч дуудлага худалдаа хийлээ

2008/10/25
Share |
Хүмүүс:
Титаникийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн зорчигч дуудлага худалдаа хийлээ

“Титаник” хөлөг онгоцыг сүйрэх үед амьд үлдсэн сүүлчийн эмэгтэй зорчигчийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар заржээ. Миллвина Дин ах, ээж нарын хамтаар живж буй усан онгоцон дээрээс аврагдах үедээ дөнгөж есөн сартай байсан аж. Тэдэнтэй хамт зорчиж явсан Дины аав харамсалтайгаар амь насаа алдсан гэдэг.
Өдгөө 96 настай Дин чемодантай хувцас, осолд өртөгсдөд өгсөн нөхөн төлбөрийн баримт “Титаник” хөлөг онгоцны хэд хэдэн ховорхон зургийг худалджээ. Аравдугаар сарын 18-нд Британийн Уилтшир гүнлигт болсон дуудлага худалдаагаар Миллвина Дины эд зүйлийг 30 мянган фунт стерлинг буюу 52.1 мянган доллараар худалдагдсан аж. Худалдаанаас олсон орлогоо Дин хувийн асрамжийн газарт насыг барах төлбөртөө зориулахаа мэдэгдэв. Тэрээр гурван мянган фунт олж чадвал их юм гэж бодож байлаа. Гэтэл санаснаас нь арав дахин их орлого оржээ. Дуудлага худалдааны үеэр мөн 47 мянган фунтээр аврагч хантааз, багийн нэг гишүүний бугуйн цаг 92 мянган фунтээр тус тус зарагдсан байна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.