Монголчуудаа АНУ-руу зорчихдоо болгоомжлоорой

2008/10/25
Share |
Хүмүүс:
Монголчуудаа АНУ-руу зорчихдоо болгоомжлоорой

Саяхан АНУ-ын Калифорни мужид "Mongols" нэртэй байкеруудын бүлэглэлийн гишүүдийг баривчилан тус мужийн шүүхээс тухайн бүлэглэлийн нэр, логог ашиглахыг хориглох шийдвэр гаргасан билээ.

Манайхныг энд  улсын маань нэрийг яагаад бүлэгтээ өгдөг байна гэж гайхаж, дургүйцэж, зарим нэг нь бүр бахархаж байгаа энэ үед бидэнд сэрэмжлэх зүйл нэгээр нэмэгдээд байна. Монгол гэсэн логотой сувинер, цамц, малгай манай улсад бишгүйдээ л бий. Наад зах нь л манайхан гадагшаа явахдаа үндэсний үйлдвэрийн түрийвчээ барин Монгол гэсэн бичигтэй цамцаараа гангарах дуртай байдаг. Харь оронд эх орноо сурталчилах, бахархах энэ арга нь зөв л дөө. Харамсалтай нь дээрх Чингисийн монголчуудын нэрийг бүлэгтээ өгсөн мотоцизльтой хүнд гаруудаас болж Монгол хүн эх орныхоо нэр логотой хувцасаа өмсөөд хилийн чанадад гарна гэдэг бууны өөдөөс сөрсөнтэй ялгаагүй боллоо. Иймээс Монголчууд минь ойрын хугацаанд АНУ-руу зорчих гэж байгаа бол хувцасаа тохируулж өмсөөрөй гэж зөвлөе.

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.