Хүмүүс: Knowles Beyonce | |
Дуучин Бэйонс Ноулс нэрээ сольжээ. Та юуны учир нэрээ өөрчилчихөв гэж гайхаж магад. Тэрээр сүүлийн үед ёстой л нэг Саша Фийрс гэсэн нэрээр өвчилчихсөн байгаа гэнэ. R&B дуучин маань тун удахгүй буюу 11-р сарын 18-нд гарах өөрийн шинэ дабль цомогтоо "Би бол Саша Фийрс" нэрийг өгчээ. Дуучин бүсгүй маань Саша Фийрсийн тухай хэлэхдээ "Бичлэгийн хагас нь миний хэн бэ гэдгийг өгүүлнэ. Гэрэл, нүүр будалт, олны нүдэнд өртөж байдаг Бэйонсын цаана жинхэнэ би гэгч хэн бэ гэдгийг харуулахыг хичээлээ. Саша Фийрс намайг нэг алхам урагшлахад тусаллаа. Зөвхөн олны нүдэнд харагддагаараа биш дотоод хүнээ илчлэн харуулах боломж олгосон Саша Фийрсдээ баярлалаа" гэжээ. Тэгэхээр Бэйонсын фэнүүд тун удахгүй Бэйонс буюу Саша Фийрсийн дотоод ертөнцөөр аялах нь ээ.
www.Factnews.mn