Хүмүүс: Дуламсүрэн Оюунхорол | Д Дэмбэрэл | Д Лүндээжанцан | М Энхболд | |
Нийслэлийнхний шүтээн төдийгүй амьсгалах агаар уух усны ундарга болсон дархан цаазат Богдхан уулыг онголж тахиснаас хойш гурван зуу шахам жил өнгөрчээ. Гэвч энэ олон жилийн хугацаанд онгон дагшин байдлаа ямар нэг хэмжээгээр хадгалсаар ирсэн Богдхан уул маань сүүлийн хэдэн жил эрх мэдэлтнүүдийн шуналыг гоожууулж, шүлсийг үсэргэх болсон.
Дээр нь шар нар, бор хоногийн хоолоо залгуулах гэсэн самарчин жимсчдийн үүр болж тэдний анхаарал болгоомжгүйгээс тавьсан галд ой модоо шатаасаар өрөвдөх ч багадах дүр төрхтэй болоод байгаа. Богдхан уулын зайсангийн аманд Монгол эхнэртэй Солонгос эрийн бариулсан "Мантууш" гэх компанийн орон сууцаар дүүрсэн байдаг. Тэрхүү "Мантууш" компанийн байранд УИХ-ын гишүүн БОЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл амьдардаг. Зөвхөн зайсан ч биш Богдхан уулын ам болгон хэн нэгэн эрх мэдэлтний эзэгнэлд аль хэдийнээ очсон байдаг. Богдхан уулын аль нэгэн аманд зуслангийн зориулалтаар газар эзэмшихийг хориглосоор ирсэн байдаг. Гэтэл эрх мэдэлтнүүдэд энэ хууль үйлчлэлгүй Нүхтийн аманд аль хэдийнээ хашаа байшингаа барьчихсан байдаг. Хачирхалтай нь хууль батлагчид голдуу эрхмүүд Нүхтийн амны эрүүл агаарт тухалцгаах эрхийг өөрсдөдөө өгчээ. Тодруулбал УИХ-ын дарга Дэмбэрэл УИХ-ын гишүүн Загджав, Лүндээжанцан, Оюунхорол, кекүшюзан Батбаяр М.Энхболд, Д.Одбаяр,УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа Т.Очирхүү Ц.Шаравдорж ГЕГ-ын дарга Цэвээнжав хотын мэр Т.Билэгт нарын зуслангийн байшин аль хэдийнээ боссон байдаг. Ийнхүү хоёр намын эрх мэдэлтнүүд дархан цаазат уулынхаа аманд эвтэй найртайгаар аж төрдөг нь энэ.
www.Factnews.mn