Б.Дансал: Ахын минь амийг захиалгаар хорлосон байж мэднэ

2008/10/27
Share |
Хүмүүс:
 Б.Дансал: Ахын минь амийг захиалгаар хорлосон байж мэднэ

АТГ-ын дарга агсан Б.Дангаасvрэн Австралийн Сидней хотод болсон олон улсын хуралд оролцож байхдаа нас барсан харамсалтай хэрэг одоогоос жилийн ємнє гарсан юм. Австралийн талаас талийгаачийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний хариу ирсэн ч, Монголд хийсэн шинжилгээний дvнг одоо болтол ар гэрийнхэнд нь танилцуулаагvй байгаа аж. Харин хэргийг нь УМБГ шалгаж байгаа. Талийгаач Б.Дангаасvрэнгийн дvv Б.Дансалтай ярилцлаа.

-Ах тань хорвоогийн мєнх бусыг vзvvлээд жил боллоо. Хэрэг нь ямар шатанд шалгагдаж байна вэ?
-Ємнє нь хэргийг прокурорт шилжvvлсэн боловч мєрдєн байцаалт дутуу гэсэн шалтгаанаар буцаасан юм. Одоо УМБГ-ын Зоригт гэдэг хvн хэргийг нь шалгаж байгаа. Энэ хvн гадаад дотоод их явдаг, ажил ихтэй болоод ч тэр vv хэргийг их удаашруулж байна. Тvvнтэй хэд хоногийн ємнє уулзсан л даа.
Тэгэхэд "Танай ахын хэргийг хаахаар болсон. Удахгvй прокурорт шилжvvлэх гэж байгаа" гэсэн. Тэгэхээр нь би энэ хэргийг ингээд хааж болохгvй. Та нар надад хоёр л зvйлийг тодруулж єг. Нэгдvгээрт, ахын маань баруун талын гурван хавирга нь хугарсан байсан, хоёрдугаарт, тvvний хоёр нvдийг ухаж авсан. Vvнийг л надад тодруулж єг гэж хvссэн юм.

-Тухайн vед талийгаачид анхны тусламж vзvvлсэн, задлан хийсэн эмнэлгийнхнийг олон улсын шvvхэд єгєхєєр болж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ. Алдсан хvн арван тамтай гэгчээр єнгєрсєн хугацаанд хууль хяналтын байгууллагын олон хvнтэй уулзлаа. Тэдэнтэй ярилцаж, зєвлєлдєєд Австралийн Сидней хотын Тэгээн писент"-ийн эмнэлгийн ерєнхий эмч, задлан хийсэн ахлагч эмч нарыг олон улсын шvvхэд єгєхєєр болсон. Ахын хоёр нvдийг ухаж авсан гэдгийг шарилыг нь Монголд ирсэн хойно мэдсэн. Яагаад амиа алдсан байхад тэр хvний биед нь халдаж, Монгол Улсын Засгийн газар, ах дvv, тєрєл садан, ажилладаг албан газарт нь мэдэгдэхгvйгээр хоёр нvдийг нь ухаж авч байгаа юм бэ. Ингэнэ гэж хэний ч сэтгэлд тєсєєлєгдєхгvй шvv дээ. Тиймээс олон улсын шvvхэд хандаж байгаа юм. Саяхан нэг сайхан мэдээ сонслоо. Ємнє нь Монгол Улсаас Автралид суух Элчин сайдын яам байхгvй байсан бол одоо тус улсын нийслэл Мэйл Бурн хотод манай ЭСЯ нээгдэж байгаа. ГХЯ-ны ажилтан Жамбалдорж гэдэг залуу тэнд ажиллахаар єнгєрсєн долоо хоногт томилогдоод явсан гэсэн. Цаашид энэ ЭСЯ-нд хандаж, тэднээр дамжуулан єєрсдєдєє шаардлагатай мэдээлэл авч байх боломжтой боллоо.

-Талийгаачийн цогцсонд Австралид болон Монголд хийсэн задлан шинжилгээний дvн юу гэж гарсан бэ?
-Манай улсаас хэдэн мянган бээрийн цаана Австрали улсаас ахын цогцсонд хийсэн задлангийн хариу ирсэн. Гэтэл Монголд хийсэн задлангийн комиссынхон одоо болтол надад, ар гэрийнхэнд нь хариу єгєєгvй, танилцуулахгvй байна. Хариуг нь авах гэж очиход шvvх эмнэлгийн эмч Дагиймаа гэдэг эмэгтэй биднээс бултдаг, зугтдаг. Эсвэл ажилдаа ирэхгvй юм. Шvvх эмнэлэг дээр тvvнтэй уулзахаар гурван ч удаа очсон. Дам хvнээс сонсох нь ээ ахын vхлийн шалтгааныг уушигны євчнєєр нас барсан гэсэн хариу гаргасан байгаа гэнэ лээ. Гэвч надад ард тvмэндээ миний ах ингэж амиа алдсан байна гэж vзvvлэх нотолгоо баримт байхгvй байна /уйлав/.

Гэтэл Австрали улсын єргємжит консул Петер Слоун, “Гэгээн писент"-ийн эмнэлгийн дарга гээд задланд орсон арваад эмчийн гарын vсэгтэй задлан шинжилгээний хариу ирсэн. Энд ахыг "Уургийн дутагдлаар нас барсан байна" гэсэн дvгнэлт гаргасан байна. Уушиг, зvрх, дэлvv, толгойны гавлын ясыг нь хvртэл нээж тархийг нь шинжилсэн гэсэн. Бvгд эрvvл гарсан байна. Гэтэл манайхан болохоор ахыг "Уушигны євчнєєр нас баржээ" гэж дvгнэсэн гэж сонслоо. Техник тоног, тєхєєрємж, анагаах ухаан єндєр хєгжсєн Австралид уушигны євчнєєр нас бараагvй гээд байхад яагаад ийм дvгнэлт гаргасныг гайхаж байна.

-Та Шvvх эмнэлгийн эмч Дагиймаагаас єєр задлангийн комисст орсон эмч нартай нь уулзав уу?
-Шvvх эмнэлэг дээр гурван удаа очихдоо нарийн бичгийн даргатай нь, задлангийн комисст орсон Арсланбаатар гэдэг эмчтэй уулзсан. Тэд хариуг нь гаргаж єгнє. Задланд орсон Єлзийхутаг, Цагаанхvv гэсэн хоёр багш гарын vсэг зураагvй байгаа. Тэднийг гарын vсгээ зурахаар нь танд хэлье гэсэн. Гэвч єдий болтол хариу єгсєнгvй. Задлангийн комиссынхныг ахалсан ЭМЯ-ны Эмнэлгийн тvргэн тусламж vйлчилгээний газрын дарга Жамбалжавтай ч уулзсан. Гурван хавирга хугарсныг гадны нєлєєтэй хугарсан гэж тайлбарлаж байна лээ.

-Ямар нэг гадны нє¬лєєтэй, хэн нэгний ятгалгаар ч юм уу шvvх эмнэлгийнхэн задлан¬гийн хариуг та нарт танилцуулахгvй байна уу. Дvvгийнх нь хувьд задлан шинжилгээний хариу хоёр єєр гарсныг юу гэж бодож байна вэ?
-Хувь хvмvvсийн атаа жєтєє эсвэл авлигачдын захиалгаар ахын маань амийг нь хорлосон байж магадгvй гэж бодох vе ч гарах юм. Ямар учиртай асуудлыг улам учир битvvлэг болгож байгааг ойлгохгvй байна. Авлигачдын захиалгаар ахын хоолонд хор хийсэн юм болов уу. Ер нь, хvмvvсийн ярьж буйгаар ахтай хамт Австрали явсан Доржпаламын явсан газар их барцадтай байдаг гэсэн. Буудалд хонох байтал ятгасаар байгаад айлд хонуулсан. Айлд хонуулаад шєнє нь бие нь тавгvйтэж дахин дахин босч ариун цэврийн єрєє орж байхад хэн ч та яаж байна гэж асууж, эмнэлгийн тусламж vзvvлээгvй. Бvр эндээс яваад буудалд буух байсныг факс явуулж болиулсан байгаа. Энэ мэтчилэн ахын vхэлд хэн нэгэн буруутай байж магад¬гvй гэсэн хардлага тєрдєг.

-Талийгаачтай хамт хэдэн хvн хуралд оролцохоор явсан юм бэ. Тэд та нартай уулзаж байгаа юу?
-АТГ-ын Тамгын хэлтсийн дарга байсан Алтангэрэл, тус газрын мэргэжилтнvvд Гунгаа, Доржпалам, Энхтуяа, орчуулагч Єлзийбаяр нар ахтай нийлээд зургуулаа явсан. Одоо тэдний хэн нь ч бидэнтэй уулзахгvй байгаа. Хааяа тэдэнд гомдох vе ч гарах юм. Тэд анхнаасаа бид буудалд байрласан гэж худал мэдээлэл тараасан. Ахын єнгєрсєн цагийг худлаа хэлснээс болж хоёр ч удаа алтан хайрцгийг нь нээлгэсэн. Vнэхээр зохион байгуулалтай байсан юм болов уу гэж бодогдохоор байгаа биз.

-Нас барсны нь талийгаачийг эндээс явахдаа євчтэй байсан гэж Доржпалам мэдээ¬лэл хийж байсан. Vнэхээр євчтэй байсан юм уу?
-Бага зэргийн ханиадтай байсан. Амиа алдахаас жилийн ємнє хатгаа авч эмчлvvлж байсан юм. Бас диабит сахарын євчтэй болохоор сvvлийн жилvvдэд ах маань их турсан даа, хєєрхий. Нутаг усныхан тэр байтугай найз нєхєд, хамаатан саднуудаас авахуулаад намайг ахынхаа хэргийг хєєцєлдєхєє болилоо, тєр засгаас байр єгсєн юм уу, олон сая тєгрєгийн авлига єгсєн vv гэж зэмлэх хvн олон байна.

-Талийгаачийн хоёр нvдийг нь авч vлдсэн гэсэн мэдээлэл тvгсний дараахан хvний нvдэнд хамгийн сvvлд харсан дvрс vлддэг гэсэн яриа гарч байсан. Энэ талаар асууж, сураглав уу?
-Тухайн vед нvдтэй холбоотой ийм яриа гарсан. Хvний нvдэнд сvvлийн хоёр цагт vзсэн бvх зvйл бичлэг болон vлддэг гэж. Мэргэжилтнvvдээс энэ тухай асууж, сураглалаа. Тийм зvйл байдаггvй юм байна. Нэгэнт ийм хэрэг гарсан учраас "Зєн билгийн тулаан" гэж Оросын телевиз vзэгчдийг байлдан дагуулж байгаа нэвтрvvлгийнхэнд хандсан байгаа. Энэ нэвтрvvлэгт оролцож байгаа гурван зєн билэгчтэй холбогдсон. Тэдэнтэй удахгvй уулзана.

-Хэн хэнтэй нь вэ?
-Мэхди, Турсуна, Мэйла Гэгай гэдэг vзмэрчтэй уулзана.

-Єнєєдрийг болтол ахын тань vхлийн шалтгаан тодорхойгvй, Монголд хийсэн задлан шинжилгээний хариуг нь гаргаж єгєєгvй юм байна. Хэргийн мєрдєн байцаалтыг зогсоож, хаахаар болсон гэж мєрдєн байцаагч нь хэлсэн гэлээ. Тиймээс та єнгєрсєн хугацаанд энэ хэрэг улс тєрийн зорилготой зохион бай¬гуулалттай vйлдэгдсэн хэрэг юм байна гэж бодож байв уу?
-Улс тєрийн зорилготой гэж хэлж чадахгvй. АТГ-т тухайн vед 80 гаруй авлигачдад холбогдох хэрэг ирсэн гэж ярьдаг. Хэрэг нь шалгаг¬даж байсан авлигачид vvнд буруутай байж магадгvй. Тэрнээс биш Монголын тєр засгаас зориуд зохион байгуулалттайгаар ахыг минь хєнєєсєн гэж бодохгvй байгаа.

-Та ахыгаа Австрали руу явахаас нь ємнє уулзаж, ярилцсан уу. Тухайн vед юу гэж ярьж байв?
-Ах єнгєрсєн оны аравдугаар сарын 22, даваа гаригт эндээс Австрали руу явсан. Тэгээд аравдугаар сарын 25-нд бурхан болсон. Явахынх нь ємнєх єдєр буюу бvтэн сайн єдєр нь ахтай утсаар ярьсан юм. Тэгэхэд "Миний дvv аавыгаа сайн харж байгаарай. Ах нь дєрєв, таван хоног Австралид олон улсын хуралд явахаар болчихлоо. Улаанбаатарын ойролцоо сахарын євчин эмчилдэг сувиллын газар байгуулагдсан гэж байна. Ах нь ирээд долоо хоног тэнд хэвтэж эмчлvvлнэ" гэж байсан. Тэр vед аав маань уушигны хорт хавдраар євчилсєн байсан юм. Хєєрхий минь энэ оны тавдугаар сард євчнєє дийлэхгvй єнгєрсєн дєє.
/санаа алдав/

-Та эхээс хэдvvлээ вэ. Талийгаачийн эхнэр, хvvхэд яажшуухан амьдарч байна вэ?
-Манайх Ховд аймгийн Манхан сумынх. Эхээс наймуулаа. Талийгаач ахаас гадна дээрээ нэг эгч, таван дvvтэй. Эгчээс маань бусад нь хотод амьдарч байгаа. Бэргэн эгч маань 3-8 насны хоёр хvvхэдтэйгээ Зайсан дахь байрандаа амьдарч байна. Тэр байр нь ахыг ажиллаж байхад нь улсаас єгсєн байр л даа. Гэтэл сvv¬лийн vед байрыг чинь авна гэж бэргэн рvv утасдаж зовоож байгаа гэсэн. Бага насны хvvхдvvдтэй болохоор тэд нь ханиад томуу хvрээд, асарч тойлох хэрэгтэй учраас гэртээ байгаа.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.