Жозе муухай зан гаргасан гэв үү?

2008/10/27
Share |
Хүмүүс: Christina Ronaldo | 
Жозе муухай зан гаргасан гэв үү?

Италийн Интер Милан багийн дасгалжуулагч Жозе Моуриньо ногоон талбай дахь хамгийн авъяаслаг жүжигчнийг нэрлэжээ. Түүнийхээр аймшгийн бааштай шүүгчид алдаа мэт харагдуулж чаддаг сүпер жүжигчин нь Cote divore-ийн Дидье Дрогба аж. Яагаад хуучин багийнхаа хайртай тоглогчийг ийнхүү гоочлох болсныг асуусан сэтгүүлчид Жозе "Би одоо "Чэлси"-гийн дасгалжуулагч байхаа больсон. Тиймээс цэнхэрүүдийг өмөөрөх шаардлагагүй" гэжээ. Италид очингуутаа  Чэлси"-гийн шилдэг нь хэмээн хамгийн их магтдаг байсан Дрогбагаа багтаа авах байхдаа гэлцэж байсан хөлбөмбөг сонирхогчдын таамагийг Интерийн менежер ийнхүү талаар болгосон байна. Португал мэргэжилтэн жүжигчидийн нэрсийг цааш "Ливерпүл"-ийн Пернанда Торрес, "Манчестр Юнайтед"-ийн Кристиан Роналдо, "Арсинал"-ын Ван Пэрсий нараар үргэлжлүүлжээ. Английн Премьер лигийн оддыг ийнхүү муулсан нь тэднийг хэзээ ч дасгалжуулахгүй гэсэн санаа л биш байгаасай.

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.