Vйлийн vртэй Эдип

2008/10/27
Share |
Хүмүүс:
Vйлийн vртэй Эдип

Софоклын Эдипээр Улсын драмын театрынхан эмгэнэлт жvжиг найруулан тавих нь гэсэн мэдээ нэлээд эртнээс сонсогдож эхэлсэн нь єнгєрсєн баасан гаригийн орой биеллээ олов."Ягаан ахайтан"-ы хойморт Эдип vйлийн vрээ эдэлж, vзэгчид уйлж байна. Vзэгчид гэдэг маань хэдхэн хvн. Дэлхий таньдаг Эдипийг Монголд иймэрхvv хvлээж авлаа. Сонгодог бvтээлийг амилуулахын тулд драмын жvжигчид шар махтайгаа хатаж, сэтгэл зvрхээ зориулсан нь илт байна лээ. Фиевийн ард иргэд vзэгчдийн дундаас гэнэт гарч ирэх, тайзны голоос од тэнгэр эрхэс бууж ирэх нь техникийн гайхамшигтай шийдэл гэхээс єєр юу гэхэв. Эцгээ алж, тєрсєн эхтэйгээ ураг барилдах тєєрєг тавилангаас хэчнээн зугтсан ч vйлийн vрд гvйцэгдэн нvдээ сохолсон Эдип хааныг бvтээсэн жvжигчин Ц.Цэрэнболдын энэлэл, тєєрсєн vртэйгээ сууж, цусаа бузарласан Иокастаг амилуулсан гавьяат жvжигчин С.Сарантуяагийн шаналал, тєєрєг зурагч-тааран хувцаст євгєн Тиресий буюу ардын жvжигчин Ц.Цэрэндагвын жvжиглэлтэд vзэгчид энэ удаа ч бас хайллаа.

Сонгодгийг сонгож, бvтээж, чухам л амилуулж чадсандаа ихэмсэг "Ягаан ахайтан" энэ єдрvvдэд улам ч бардам, амирлангуй оршин байна. Тvvний хоймороос хаанахын хэнээс ч дутахааргvй тоглолт, дvр бvтээлт, тайз засалт, шинэлэг шийдлийг харж болно. Харин vзэгчид нь боловсроогvйг хэлэх хэрэгтэй. Баасан гаригийн орой хошин урлагийнхны тоглолт давхцаж, баруун дєрвєн зам дахь МVЭ-ийн Соёлын тєв ордон хєлд дарагдан зам бєглєрч, сvр дуулиан болж байснаас драмын театрт цєєхєн vзэгч ирсэн. Манайхан хєнгєн хийгээд марзан хошин шогт цаг заваа зориулан маазарч, тvvнийгээ нийгэм стресстай байхад ингэхээс аргагvй хэмээн ємєєрч суудаг нь энэ. Тийм ээ, "Эдип биш бид л сохорчихож" хэмээсэн vзэгчийн vг оргvй биш ээ.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.