Ж.Цолмон эрүүлийг хамгаалахын манаанд дахин зогсоно

2008/10/28
Share |
Хүмүүс: Ж.Цолмон | 
Ж.Цолмон эрүүлийг хамгаалахын манаанд дахин зогсоно

Ж.Цолмон хэмээх нүд шүд сайтай нэгэн хүүхэн Эрүүл мэндийн яамны дэд сайдаар сонгогдсоноос хойш олны хараанд өртөж эхэлсэн. Шүдний эмнэлэгтэй гэхээс өөр намтар түүх багатай энэ бүсгүйг ерөнхий сайд С.Баяртай дотно холбоотой гэсэн мэдээлэл дэндүү их байдаг. Ерөнхий сайд С.Баяр Ж.Цолмон хоёрын холбоо МАХН-ы хүчтэй кадруудын нэг гэгддэг Ө.Энхтүвшингийн нөхөн сонгуулиас эхлэлтэй гэгддэг. Ямартай ч тэр үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан С.Баяр ерөнхий сайд болмогцоо Ж.Цолмонг эрүүл мэндийн яамны дэд сайдын өндөр сэнтийд гайхан хүлээж авсан хүмүүс даанч олон байдаг. Энэ удаа ч гэсэн улиран сонгогдсон ерөнхий сайд маань Ж.Цолмонгоо мөн улираахаар шийджээ. Ямар холбоотой болохоороо ийнхүү дэд сайдын суудалд хадаатай юм шиг улиран сонгогдож байгааг гайхан ярилцах хүмүүс олон байна.

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.